Улаанбаатарт долдугаар сарын эхээр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Сэлбэ голын далан сэтэрч, ойролцоох орон сууцнууд нь үерт автсан. Эдгээр барилгад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ.
Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга “Гамшгийн үед шийдвэр гаргах ажлын зураг, үерийн далангийн зургууд, мөн Сэлбэ, Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу 245 га талбайд өртөж байгаа 734 барилга байгууламжийн судалгааг гаргасан. Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барьсан болон барихаар төлөвлөсөн барилгуудын мэдээллүүдийг гарган ажиллаж байна.Мөн холбогдох байгууллагуудтай хамтран Сэлбэ голын далангийн байдлыг шалгаж, эвдрэл гэмтлийг засах, шинэчлэх чиглэлээр ажиллаж, үерт автсан барилгуудад үзлэг хийлээ. Энэ дагуу 89 барилгад барилгын чанар, аюулгүй байдлын буюу эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөгөө гаргасан” гэв.
Amlalt.mn