ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны газар хэлтсийн дарга нар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд 21 аймаг, нийслэлийн ХХААГ, МЭГ-ын дарга, мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдлаа.
ХХААГ, МЭГ-аас цаг агаар, зуншлага, малын эрүүл мэнд, ургацын төлөв, тулгамдаж буй асуудал, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцов. Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим ажлын тухай Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Төрийн нарийн бичгийн дарга үүрэг, чиглэл өгчээ.
Amlalt.mn