Гэлэнгийн Ёндон, гэнэт биш, яг одоо л үйлдвэрээ ямар байгааг нийгэмдээ ярь!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 46 секунд
Гэлэнгийн Ёндон, гэнэт биш, яг одоо л үйлдвэрээ ямар байгааг нийгэмдээ ярь!
Нийтлэсэн огноо:

Гэлэнгийн Ёндон, гэнэт биш, яг одоо л үйлдвэрээ ямар байгааг нийгэмдээ ярь!

Бүх монголчууд нийтийн, нэг үгээр хэлбэл өөрсдийн өмчдөө, баялагтаа онцгой хяналттай байх нэн шинэ цаг тоог эхлүүлмээр. Улс төрчид, эрх мэдэлтнүүд мэдээлэлд дөт, албан тушаалынхаа өндрөөр нийтийн бүх боломжийг хумсалж дуусгалаа. Хөгжлийн банкийг хар, нүүрсний хулгайг хар. Тэгсэн атлаа Хууль зүйн сайд асангууд, сайдууд нь өнчин ишигний ч бай хулгай л бол хулгай, ял тодорхой гээд л орилолдоод байх. Өөрсдөдөө өчүүхэн ч ял оноохгүй. Өнөөдрийг хүртэл нүүрсний хулгайд холбогдон гишүүнээс түдгэлзүүлсэн, чөлөөлсөн гурван хүнээ яллахгүй байгаа биз дээ. Харин ч бүр шүүхэд шилжүүлэхэд, Прокурор тэтгээд буцаагаад хэргийг нь татчихаж байна.

Зэрэгцээ, харалдаа, нийгэмд найман ишигний гэх хэргийг цуутайгаар шүүж байна. Иймэрхүү л нийгмийн ялгамж тогтоод ард түмний уур цухал, хилэнг барж байна.Зарчим, шударга ёсыг үзтэл нүдэн дээр таягдан тохуурхаастай. Ард түмээн, эдүгээ та нар маань, Эрдэнэт үйлдвэрийг хяна аа. Энэ эрдэнэ болсон үйлдвэрээ мана аа. Үүний орлого, зарлага, бодит байдал, хэтийг цаг ямагт мэдээллийг нь хянан , үргэлж олон түмэнд үзүүлэн баланслаж байх хэрэгтэй байна.

Тус үйлдвэрийн талыг, сахал хэмээх Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хөөцөлдөж Оросоос 49 хувийг нь авчирсныг төр зарим өөнтөглөлөөр цаламдан эргүүлэн нийгэмчилсэн. Эдүгээ үйлдвэрийн тал хувийг авчирч Монголдоо нийлүүлэн бүтэн болгосон Д. Эрдэнэбилэг гадаадад дүрвэсэн, мөн асуудлаар нийгэмд гавьяатай авч ялын уурга дүүжлээстэй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирж чаддаггүй, эрэн сурвалжлагдан Америкаар хэсүүчилж байх шиг байна.

Эрдэнэт үйлдвэр 2019 оны гуравдугаар сараас хойш төрийн мэдэлд очин, эдүгээ тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ямар ч хяналт байхгүй. Тус үйлдвэрт ТУЗ ч байхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд. Гурван удаа лавтайяа Онцгой байдлын дэглэм зургаан сараар сунгаж мэдээлэгдсэн. Тэр нь 18 сар. Одоо таван жил болж байна. Ямар залуур, хууль эрх зүйг баримтлан энэ хүртэл яваа нь тодорхойгүй. Нэг үгээр хэлбэл, ерөөсөө л эрх баригчдын шууд мэдэл доор явж байгаа. Нэг өдөр хуу цөлмөгдсөн, Хөгжлийн банк, дөчин их наядын хулгайн замаар орсон байх вий дээ.

Тэртээ тэргүй Ш.Батхүү, Ч. Ганзориг нарын хүмүүс нэгэн үе нохойн замаар оруулсан нь эдүгээ хүртэл хор хөнөөлөө дагуулсаар байгааг түмэн олон мэднэ. Одоо энэ үйлдвэрийг Засгийн газар, Хэрэг эрхлэхийн Д.Амарбаясгалан, Төрийн өмчийн Б. Цэнгэл нар л мэдэж байгаа байх. Энэ үйлдвэрийн хэтийг, энэ үйлдвэртэй холбоотой асуудал болгоны эх адгийг энэ хоёр хүнээс эрэх ёстой. Мэдээж Гэлэнгийн Ёндон, Тамгын дарга Д. Үүрийнтуяа нар шууд хариуцан, ард түмний өмнө дэнслүүлэх үүрэгтэй. Х.Бадамсүрэн гэдэг хүн баахан төсөл хөтөлбөр дэвшүүлж, үйлдвэрийг шинэчилнэ гэсэн ч ярьснаасаа нэгийг ч хийгээгүй атлаа, баатар болоод одсон.

Хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг зуун саяар нь үйлдвэрээс хийж, хүрэлцээтэй бүх наалдцыг өөртөө батгана мэт наагаад одсон. Одоо бас түүгээр эргэлдэн өөрөө нийлүүлэгч болох агуулгатайгаар яваад байна гэж Эрдэнэтээр ярьцгааж байна гэх. Түүний баруун гар Д.Үүрийнтуяа гэдэг эмэгтэй эдүгээ хүртэл Тамгын дарга хийгээд, Эрдэнэт, эсвэл Чойр, Дундговиос УИХ-д гарнаа гээд явж байгааг хэвлэл мэдээллүүд мэдээлээд байх. Х.Бадамсүрэн баатар болж, Д.Үүрийнтуяа нь УИХ-д нэр дэвших бэлтэй болж. Тэгвэл энэ үйлдвэр өөрөө бэлтэй болсон уу, 2019 онд балансдаа 200 сая доллар бэлэн байсан нь эдүгээ байна уу, ямар байгаа вэ гэдгийг Д.Амарбаясгалан, Б.Цэнгэл нар Г. Ёндон, Д. Үүрийнтуяа хоёрыг байлцуулан бүх ард түмэнд мэдээлэх ёстой.

Гэлэнгийн Ёндон үйлдвэрт захирлаар очоод “Сайд байхдаа авдаг байсан сайхан гэмээр мэдээ мэдээллээс шаал өөр нөхцөл байдалтай байгаа юм байна шүү дээ” гэж халаглан дуу алдсан юм гэдэг. Тэр халаглалыг л сонсмоор байгаа юм, олон нийт, ард түмэн. Манай сайт анх түүнийг захирлаар очиход нь , үйлдвэрийн үнэн нөхцөл байдлыг яриад, миний авахаас өмнөх ийм, хойших ийм гээд ярь, энэ нь Ёндондоо ёндоо болно гэж бичиж сануулж байсан. Гэлэнгийн Ёндон одоо бүгдийг ярихгүй бол нэг өдөр Эрдэнэтийн хөвүүн, Эрдэнэс Таван толгойн захирал асан Б.Ганхуягийн араас явж тун мэдэх. Учир нь Ардын нам намчдаа Төрийн өмчит компанийн оройд тавиад , тэгээд баахан идүүлж уулгаад, дараа нь шоронд хорин мартаж байгааг Б. Ганхуягийн жишээнээс нийгэм төгс харж байна. Бас Н.Удаанжаргалаа олохгүй байгаа.

Ардын намын төр барьж байгаа сүүлийн найман жилд төрийн өмчит компани дээр иймэрхүү л хулгай үзэгдлүүд гаарч, улсыг сульдуулан туйлдуулж байгаа. Гэлэнгийн Ёндон, гэнэт биш, яг одоо л үйлдвэрээ ямар байгааг нийгэмдээ ярь. Өөрт нь өлзийтэй. Гол нь компанийн жишиг засаглалын ямар ч гялаангүй яваад байна шүү дээ. Төлөөлөн удирдах зөвлөл ч үгүй. Хяналтгүй.
Б.БАЯР

Amlalt.mn

АН: Сонгуулийн амлалтандаа хөтлөгдөж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ