Маргааш буюу Мягмар гарагт цахилгаан хязгаарлах байршлуудыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас танилцуулав.
Тодруулбал маргааш Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэг болон Төв аймгийн зарим нутгаар цахилгаан хязгаарлах юм байна.
Иймд тухайн хэсэгт амьдарч буй иргэд, албан байгууллагуудыг хэрэглээгээ зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс зөвлөлөө.