Энэ онд багтааж үер, халтиргаа, гулгааны үед ашиглах 100 гаруй машин, техник, төхөөрөмжөөр парк шинэчлэл хийхээр болжээ.
Техник, тоног төхөөрөмжүүдийн 60 гаруйг нь есдүгээр сард оруулж ирэх бөгөөд БНХАУ-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр авах хэлцэл хийсэн байна. Үлдсэн 40-ийг энэ ондоо багтаан авахыг Хотын ерөнхий менежер С.Баяраа мэдээллээ. Хот тохижилт, зам цэвэрлэгээний компаниудад 187 машин механизм, тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэв.
Ингэснээр их цастай үед давс, бодисоор цэвэрлэхгүй, хусах, шүүрдэх тоног төхөөрөмжөөр замыг цэвэрлэх юм байна.
БНХАУ-ын Чунчин хотоос уг машин техник, төхөөрөмжийг худалдан авахаар болжээ.
Эх сурвалж: Ikon.mn