Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг шат дараатайгаар сэргээх чиглэлд талууд ажиллаж байгаа талаар албаныхан мэдэгдэж байсан. Тэгвэл Хятадын тал энэ чиглэлд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд энэ сарын 25-ны өдөр зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлаар орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил далайн хэргийн газраас холбогдох албаныханд хүргүүлжээ.
Ингэхдээ тэдний зүгээс цаашид боомтын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг сайжруулж, боомтын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүсчээ.
Эх сурвалж: Ubn.mn