“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд холбогдох хэрэгт АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлээд байсан. Тэгвэл прокурорын байгууллагаас хэргийг хянаж, өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнийг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байна.
Түүнтэй хамт 11 хүн шалгагдаж байгаа юм.
Эх сурвалж: Ubn.mn