Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч есдүгээр сарын 12-ны 09:00 цаг хүртэл хойшлогдсон байна.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч өөр шүүх хурал давхацсан, өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, гэм бурууг шүүх хурлын товыг тогтоох байсан юм.
Amlalt.mn