Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 58 секунд
Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!
Нийтлэсэн огноо:

Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!

Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Түүнийхээ хүрээнд захиран зарцуулалт хийдэг. Төслийг нь Засгийн газраас боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах хуулийн заалттай. Ингэж баталсан улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт тавих эрх нь Сангийн яаманд бий.

2011 оны арванхоёрдугаар сард баталсан Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь ч ийм. Одоо ч хүчин төгөлдөр мөрдөж байна. Гэвч угаас нэгдсэн байхаар хуульчилсан Монгол Улсын Төсөв нэжгээд хуваагдаж, Засгийн газар, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк зэргээр салаалж, мөчирлөсөн нь 10 хүрэхгүй жилийн өмнөхөн.

Бүтэн жилийнхээ төсвийг захиран зарцуулах задаргаа, хөрөнгө оруулалтын зураглалыг парламентаас нь хуульчилж өгсөн атал Эдийн засгийн хөгжлийн сайд “Чингис” бондыг атгачихаад гүрийж, гүлдийдэг, Сангийн сайд нь өөр юм ярьдаг, эсвэл Төв банк нь мөнгө хэвлэж зах зээл рүү цутгадаг тийм дүр төрхтэй явсан гэсэн үг. Лав л орон нутагт ахиухан төсөвтэй зам тавиулахын тулд төсөвт суулгасан огноо, дэс дарааллаар нь биш Эдийн засгийн хөгжлийн сайдаар дамжин Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралтай нүүр тулан уулзаж, бүр зөвшөөрүүлж байж хөрөнгө оруулалтыг нь гаргуулдаг буруу жишгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч явсан цаг. Төсөв нь өөрөө нэгдсэн удирдлагагүй, хэдхэн хүний амаар шийдэгдэж асан эдгээр он жилийн үр дүнг Засгийн эрх барьсан нам, эвсэл бус улсаараа бодитоор үүрсэн нь 2016 оны дунд үеэс эхэлж, бүтэн жил гаруйн хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямрал. “Төрийн ордонд ариун цэврийн цаас тасарлаа” гэж УИХын гишүүн, Төрийн сайд нэгэн хээв нэг олон нийтийн сүлжээнд нийтлээд л сууж байлаа шүү дээ.

Ерөнхий сайд нь хүртэл ““Босоо” С.Ганбаатар “хэвтээд” өгчихлөө” хэмээн унаж, уруудсан эдийн засгийн нөхцөл байдлаа егөөдөж, хөрөнгө оруулагчдын өмнө нүүрээ улалзуулж байсан түүхтэй. Эцэст нь Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар дефолт зарлах эрсдэлийг дайрч биш тойрсон нь 2018 он. Тэр үеэс улсын төсөв эргээд нэгдсэн, нэг удирдлагатай болж, үндсэн зөв голдирол руугаа орох эхлэлээ тавьсан ч “Ковид”-ын цар тахал, залгуулаад ОХУ, Украины дайны шууд нөлөө нь Монгол Улсыг нэн шинэ сорилттой нүүр тулахаас аргагүй байдалд оруулснаар хоёр жил тойров.

Ирэх сонгуулийн ээлжит цикл нь хаяа залгаж, айлсахтай зэрэгцэн 2024 төсвийг бүхэлд нь түүнд зориулсан байдлаар батлах уу? гэсэн эргэлзээ бас хардлага ч цаг үеийн шаардлагаар бий боллоо. Угаас сонгуулийн жилийн төсөв гэдэг өөрөө зорилготой мөн онцлогтой. Сү.Батболдын Засгийн газар ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалж БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авч “Эх орон”-ы хишиг нэрээр тараасан, Ч.Сайханбилэгийн үед “Сайн хувьцаа” санаачилсан зэрэг нь ердөө л сонгууль угтсан эрх баригч намын нүүдэл байв. “Ковид”-ын хөл хорионы үеэр айл өрх, зарим ААН-ийн дулаан, цахилгааны төлбөрийг 2021 долдугаар сар хүртэл тэглэсэн У.Хүрэлсүхийн танхимын шийдвэр ч үүнд багтана. Ерөөс сонгуулийн жилийн төсвийг ингэж л баталдаг, Засгийн газар парламент нь ч үүнийг хүлээн зөвшөөрч ирсэн уламжлал Монголын улс төрд бэтэг болтлоо бэхжсэн хэрэг.

Гагцхүү үе үеийн эрх баригчдын хууль мэт хэрэгжүүлж ирсэн эл уламжлалыг халахаа энэ Засгийн газар, Ерөнхий сайд нь Сангийн сайдынхаа хамт зарлалаа. Тангараг өргөснөөсөө хойш тойргоо тойглож, усалж ирсэн УИХ-ын гишүүдэд тийм ч таатай сонсогдохгүй л байр суурь. Дахин мандат авахын тулд, тойрогтоо өөрийгөө дархлахын тулд тэдний жинхэнэ араншингаа гаргах хамгийн боломжит цаг нь төсвийн хэлэлцүүлэг. Тэр тусмаа бүрэн эрхийн хугацааны сүүлчийн, бүр сонгуулийн жилийнх учраас бүгдээрээ Сангийн сайдын энтэй, статустай болох гэж хичээж, бас цамнадаг үе нь. Гэхдээ Ерөнхий сайдын баримталж буй байр суурь, хэрэгжүүлэх зорьж байгаа зорилгоос арай өөр дүр зураг бууж мэдэх нь.

Өөрөөр хэлбэл, 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол ирэх жилийнх бүхэлдээ хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах үндсэн зорилготой. Үндэслэл нь маш энгийн бөгөөд ойлгомжтой. Соёлын төв, спорт цогцолборыг заавал төрөөс, төсвөөс барьдаг байдлыг халж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийдэг тогтолцоо руу шилжих агуулгатай. Дэд бүтэц, газар олголт татварын хөнгөлөлт үзүүлэхээс бусдаар төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй. Сангийн яамнаас санхүүжилтийг нь хэд хувааж олгодог, он дамнан царцаахгүй хувийн хэвшил нь хөрөнгөө гаргаад орон нутагт шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах хэрэг.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС, ЕСБХБ, ОУСК, Европын холбоо, Герман, Швейцар, Японы нийгэмлэг, НҮБ-ын хөтөлбөр, Монгол Улсад суугаа Элчин сайдууд тэргүүтэй Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үеэр ч Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн байна лээ. Ирэх оны төсвийн төсөлд эдийн засгийг тэлэх бодлогыг баримтлах тухай. Үүнийхээ гол цөмийг хот, хөдөөгийн сэргэлт, иргэдийн орлогыг хамгаалах, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд чиглэнэ гэдгийг онцолжээ. Мэдээж төсвийн орлогын жин дарах хэсгийг бүрдүүлдэг экспортыг одоогийнхоос нэмэгдүүлэх шийдэл ч үүнд багтжээ.

Хэдийгээр соёлын төв, спорт цогцолборыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх нь өнөөдөртөө жижиг асуудал мэт харагдах ч маргааштаа уул уурхайн олборлолт, Төрийн эзэмшлийн банк, агаарын тээврийг либералчлах, менежментийг нь мэргэжлийн багаар удирдуулах томоохон реформын хөрс болж бууна. Ингэж байж л Төр нь компани байгуулж хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, төсвийн хөрөнгийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулдаг байдлыг хална. Иргэдийн, хөрөнгө оруулагчдын, хувийн хэвшлийн оролцоотойгоор хяналттай, үр ашигтай “Шилэн төсөв”-тэй болох эхлэл Монгол Улсад бодитоор бий болж, дэлхийтэй зэрэгцэж хөгжихөд дэмтэй. Бага чулуугаар их чулуу хөдөлгөнө гэдэг нь энэ.

Тэгэхээр 21 аймгийг тойрч ажиллах үеэрээ Засгийн газрын бодлогыг танилцуулж, тухайн орон нутагт хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийг эрэмбүүлж, ирэх оны төсөвт тусгуулахаа мэдэгдсэн Ерөнхий сайдын албан томилолтыг сонгууль угтсан үйлдэл гэж харах нь өнөөдөртөө өрөөсгөл. Харин үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарт уламжлагдаж ирсэн бас өвлөгдөж үлдсэн сонгуулийн жилийн жишгээс татгалзсанаараа улстөрчийн хувьд хийж буй том нүүдэл байж мэднэ. Гэхийн учир нь, нэгдүгээрт, түүнийг орон нутагт ажиллах бүрд Сангийн сайд хамт яваа. Улсын төсвийг боловсруулахаас эхлээд захиран, зарцуулах, хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй Засгийн газрын гишүүн.

Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ч албан томилолтын бүрэлдэхүүнд багтаасан нь намрын чуулганаар төсвийг хэлэлцэх үеэр зарчмын хувьд ам нэгтэй байлгах гэсэн шийдэл.

Нэгэнт иргэдийн оролцоотойгоор мөн Ерөнхий сайд, Сангийн сайдын байр сууриар баталгаажиж эрэмбэлсэн төсөл, хөтөлбөрийг аль боломжит хувилбараар нь төсөв суулгаад оруулаад ирэхэд хувийн тоглолт хөөж, улс төр хийх гишүүн энэ парламентад гарахгүй. Учир нь, Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийн хамт 21 аймагт ажилласан уу? ажилласан. Иргэдийн саналыг сонссон уу? сонссон. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийн эрэмбэлж, төсөвт суулгахаа мэдэгдсэн үү? мэдэгдсэн. Төсөвт ачаалал үүсгэхээс илүүтэй төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж хэрэгжүүлэхээ хэлсэн үү? гэвэл тийм. Цаг үе нь ингэж таарсан болохоос Засгийн газрын тэргүүн нь Сангийн сайдынхаа хамтаар Улсын төсвийг боловсруулж, УИХ-д өргөн барихаас урьтаж 21 аймаг ажиллаж,шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргасан маргаангүй шинэ жишиг. Бүр сайн жишиг. Нэг үгээр, төсвийг хэлэлцэх үеэр тойргоо тойрч тойглох гэж улайрдаг УИХ-ын гишүүдийн далд араншин энэ удаад бараг сэдрэхгүй байж болох. Ярьсан, тохирсноороо төсөл, хөтөлбөрөө төсөвтөө тусгаад явах магадлал нь өндөр.

Санаж байгаа бол Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн заалтыг шинээр нэмж оруулсан.

Үндсэндээ Засгийн газраас Улсын төсвийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлснийг нэгэнт хэлэлцэж эхэлсэн тохиолдолд зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх эрх нь Үндсэн хуулийн хоригтой. Гэдэг нь шинээр хөрөнгө оруулалт нэмж тусгах, оруулж ирсэн санхүүжилтийн хэмжээг өсгөх нь органик биш “Эцэг хууль”-иар хориотой гэсэн үг. Үүнээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орхиж болохгүй том нүүдэл нь энэ удаад яалт ч үгүй ТӨСӨВ тойрох нь тодорхой юм.

Г.Эрхэс

Amlalt.mn

Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна