Худалдагдаж болохгүй сэтгүүл зүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 42 секунд
Худалдагдаж болохгүй сэтгүүл зүй
Нийтлэсэн огноо:

Худалдагдаж болохгүй сэтгүүл зүй

Сэтгүүл зүй бол дөрөвдөх засаглал, сэтгүүлчийг нийгмийн эмч гэж ярьдаг. Ардчилсан нийгмийн аль хэсэгт “идээ бээр” байна, түүнийг илчилж, илэрхийлж, илааршуулах үүргийг гагцхүү сэтгүүл зүй гүйцэтгэдэг. Гэхдээ тэднийг улс төрийн хүрээлэлийн зүгээс худалдаж авах, өөрсдийгөө шүүмжлүүлэхгүй байлгах, магтуулж бичүүлэх оролдлогыг хэзээд гаргаж ирсэн.

Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн байгууллага хэвлэл мэдээллийн зардал гаргахыг хориглосон ч бодит байдал дээр Төрийн байгууллагууд хэвлэлийнхэнтэй гэрээ байгуулдаг нь хэвээр үргэлжилж байгаа. Эл гэрээний агуулга нь төрийн байгууллагын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх сурталчлах.

Гэвч өгсөн нь ч, авсан нь ч энэ гэрээг “хаалтын гэрээ” буюу тухайн төрийн байгууллагын дарга удирдлагын тухай болон байгууллагын тухай сөрөг мэдээлэл бичихгүй байх үүргийг хүлээдэг гэж “ойлгох” нь элбэг.

Мөн дээр нь төрийн зарим байгууллага, сайд дарга нар гадаад томилолтондоо сэтгүүлч, зураглаачдыг авч явдаг. Нэгэнт тэдний зардлаар гадаад яваад “галуу шувууны мах” идээд ирсэн сэтгүүлч, хэвлэлийн байгууллага нь мөнөөх байгууллагын тухай сөрөг мэдээлэл оруулахгүй, зөвхөн магтах үүрэг хүлээдэг гэлтэй харагддаг.

Сэтгүүлчид “худалдагдсан” гэж хэлэхдээ хүрэх хэмжээнд очсон энэ асуудлаар хэдэн зүйл хэлье.

Юуны өмнө аль ч хэвлэл мэдээллийн байгууллага төрийн байгууллагын үйл ажиллагааг нь сурталчлах зорилгоор гэрээ байгуулах нь буруу, байж болохгүй огт зүйл биш. Төрийн байгууллагын мэдээлэллийг түгээх, бодлого шийдвэрийг нь бодит эх сурвалжаас олон нийтэд хүргэх, шуурхай мэдээлэх үүргийг хэвлэлийн байгууллага болох сайт, телевиз, сонин гүйцэтгэх нь зүйн хэрэг.

Гэвч ингэлээ гээд тухайн төрийн байгууллагын дарга даамлын буруу бодлого үйл ажиллагааг нь шүүмжлэхгүй байх, эсрэгээр нь магтах, худал хулгайг нь хаацайлах үүрэг хүлээнэ гэсэн үг биш.

“Хиамчид” гэж хочилдог жиргээчид, имфлүүсэр нэртэй фэйсбүүкийн “одод” хэрхэх нь хувь хүний ёс зүйн асуудал гэж үзээд орхиё. Тэдний удаа дараагийн ийм үйлдлийг сошиал хэрэглэгчид удахгүй таньж мэдээд “байранд” нь тавьчихдаг.

Харин бүтэл бүтэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ингэж “амаа үдүүлэх” ихээхэн хор уршигтай. Хэдийгээр тухайн төрийн байгууллагатай гэрээ байгуулан мөнгө авсан хэвлэл мэдээллийн байгуулага би гаргахгүй байхад болно байх гэж бодох ч тэдий олонхийн ийм “худалдагдсан”, худал хулгайг хаацайлсан гэмээр үйлдлээс болж нийгэм даяар буруу ташаа мэдээллийг үнэн гэж итгэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учрах, үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх, хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг бууруулах, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдах гээд олон сөрөг талтай.

Энэ талаар сүүлийн хоёр хоногт ажиглагдсан, анзаарагдсан жишээг ишлэе.

Ногоон автобусны хэрэг дээр энэ асуудал илэрхий харагдав. МNB тэргүүтэй зарим телевиз ногоон автобусыг “сайшааж”, түүнийг шүүмжлэгсдийг “гүтгэсэн” хэмээн буруутган, илэрхий Хотын талд ажиллав. Мөн нэр бүхий сайтууд ч огт мэдээлэл гаргаагүй “дүлий цэрэг” шиг аашилснаас гадна твиттер дэх“хиамчид” нэртэй олон дагагчидтай нэр бүхий жиргээчид ногоон автобусыг “магтаж” нэг үзэв.

Гэсэн хэдий тэдний үйлдлүүд үнэнд дийлдэж, сүүлдээ өөрсдөө үнэний талд “урвав”.

Хотын дарга асан Д.Сумъяабазар нэр бүхий сайтын сэтгүүлчид хандан “Та нар Вьетнам явж, автобусны үйлдвэр дээр нь очиж үзсэн юм билээ ш дээ, энэ тухайгаа өөрсдөө хэлэхгүй юу” хэмээн Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын Вьетнам улс руу 30 сэтгүүлчийг дагуулж явсан асуудлыг сөхөв.

Нийслэлээс гэрээлсэн сэтгүүлчид Хотын даргын үйл ажиллагааг шүүмжлэхгүйн зэрэгцээ хэвлэлийн даргатай нь хамт “магтах” ажлыг хийв.

Вьетнам явсан сэтгүүлчдийн зарим нь Ж.Сүхбаатарын албан тушаалаа огцрох шийдвэрийг нь “улс төрд шинэ соёл бий боллоо” хэмээн магтав.

“Мөнгө дуусвал хайр дуусдаг” гэгчийн үлгэрээр ийм гэрээ, мөнгөнд тулгуурласан харилцаа ямар хэврэг болохыг эрх биш та бүхэн анзаарсан бизээ.

Тиймээс цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагатай гэрээ байгуулахдаа зөвхөн мэдээлэл давжуулах, түгээх үүрэг хүлээх ёстойгоо гүнээ ухамсарлаж, эл гэрээ нь тэдний хулгай худлыг нь хаацайлах, магтан дуулах ёстой хаалтын гэрээ биш гэдгийг сануулж, ёсзүйн зарчимаа баримталж, хэвлэлийн үүрэг, үнэ цэнээ ухамсарлаж, “худалдагдахгүй” ажиллах нь хэвлэл мэдээллийн байгууллагын нийгэмд үзүүлж байгаа хамгийн том соёл юм.

Ц.Мөнх

Амлалт.мн

Цалин нэмэгдүүлэхийг шаардаж, энэ сарын 5-нд ажил хаялт зарлахаа мэдэгдсэн багш нарт яамнаас санал хүргүүлжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ