Н.Мандуул ёс зүйтэй бол хэдийнэ татгалзах байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 51 секунд
Н.Мандуул ёс зүйтэй бол хэдийнэ татгалзах байжээ
Нийтлэсэн огноо:

Н.Мандуул ёс зүйтэй бол хэдийнэ татгалзах байжээ

Нямандэлэгийн Мандуул. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч Н.Мандуул. Нэр нь, хүн нь нэг ч гурван өөр ДҮР ШҮҮ! Нэр нь Хөгжлийн банк ч үйл ажиллагаа нь бүхэлдээ төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, УИХ-ын гишүүдийн “кассын машин” шиг ажиллаж ирсний алдааг засах, зээлийг буцаан төлүүлэхэд Засгийн газрын өмнөөс “ярих” дүр хэрэгтэй болсон нь Сангийн яамны “шошго”-той Н.Мандуул.

Удаах нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 1.3 их наядыг буцаан төвлөрүүлснээрээ нийгмээс ч, улс төрийн хүрээллээс ч шаггүй нэмэх оноо цуглуулж чадсан тэрбээр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснийг ТУЗ нь хүлээн авснаар дараагийн албандаа дахин тодрох хаалгыг нээсэн юм. Тэр нь ч ёсоор болж “Хөгжлийн банк”-ны гэх нэрийн хуудастай болтлоо олон нийтэд нүдлэгдсэн түүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон.

Ардчилсан чөлөөт зах зээлд шударга өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих, зохицуулалт хийх чиг үүрэг бүхий тохируулагч агентлагийн даргаар очиход анхнаасаа олон нийт эерэгээр хүлээж авсан. Өөрөө ч ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг хувийн хэвшлийг торгохоо урьтал болгохгүй. Төрийн алдаатай шийдвэрийг хазаарлана г эдгийг мэдэгдэж байлаа.

Гэвч Н.Мандуулын хэлсэн үг, баримтлах байр суурь нь бэхжиж амжаагүй байтал тэр дахиад л өргөдлөө өгсөн. Төрийн алба, тэр тусмаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох статустай агентлаг гэдэг хэн хүний үдлээд буцдаг алба биш ч өөрийнх нь саналыг хүлээж авахгүй байна гэх үндэслэлээр шууд удирдлага руугаа бурууг нь тохчихоод явж одсон юм.

Гэтэл Н.Мандуул гэнэтхэн агентлагийн даргын албан тушаалаа “голж”, хаалгыг нь саваад гарсны шалтгаан “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч болж дэвшсэнээр саяхан тодорч, өргөдлийн учиг нь тайлагдав. Гутгаар дүр нь юм.

Ардчилсан нийгэмд хэн хаана, юугаа явах нь мэдээж падлийгүй, тухайн хүний л эрхийн асуудал. Үнэхээр чадвар нь байгаад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн төрд, хувийн хэвшилд ажиллах эсэх нь хувь хүний л сонголт. Гол нь ердөө жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банкнаас ШӨХТГ руу тэгээд “Ондо” руу буйр сэлгэсэн Н.Мандуул ээлжит сонголтоо хийхдээ зарчмын болон ёс зүйн маш том алдаа гаргалаа.

Учир нь, Н.Мандуулын өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь Хөгжлийн банк биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Өөрийнх нь шинээр хашиж эхэлсэн “Ондо”-той адилхан үйл ажиллагаа эрхлэгч үүрэн холбооны оператор компаниудад торгууль ногдуулахаас эхлээд хяналт, шалгалт хийх эрх бүхий улсын ерөнхий байцаагч.

Гэтэл ШӨХТГ-ын даргаар хэдэн сар ажилласан тэрбээр үүрэн холбооны отгон оператор компанийн ерөнхийлөгчөөр ажиллахаар болж гэнэт тодорсны ард хэний, ямар ашиг сонирхол яваа нь асуултын тэмдэг.

Хөндлөнгийн хүнд нэгээс нөгөөд шилжсэн үйл явц мэт боловч хууль гадарладаг заримд нь цэвэр ашиг сонирхлын зөрчил үүссэнийг энд тодотгох гээд байгаа хэрэг. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

21.1. Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

21.1.1.урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;

21.1.2.урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;

21.1.3.урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх. гэсэн заалтуудыг Н.Мандуул зөрчжээ.

Эх сурвалж: focusnews.mn

Ерөнхий сайд МАН-ын бүлгээс гурван зүйл дээр УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ хүсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ