УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг товложээ. Тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10 цагт товлон зарлалаа.