УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна.
Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд болох хяналтын сонсголд ЭМЯ, ХНХЯ, БШУЯ, ХЗДХЯ, Соёлын яам, ЦХХХЯ болон төрийн холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцох юм.