“2024 оны төсвийн төсөлд спортын амжилт үзүүлсэн тамирчдыг 2.4 тэрбум төгрөгөөр урамшуулахаар тусгасан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 6 секунд
“2024 оны төсвийн төсөлд спортын амжилт үзүүлсэн тамирчдыг 2.4 тэрбум төгрөгөөр урамшуулахаар тусгасан“
Нийтлэсэн огноо:

“2024 оны төсвийн төсөлд спортын амжилт үзүүлсэн тамирчдыг 2.4 тэрбум төгрөгөөр урамшуулахаар тусгасан“

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан гээд ирэх оны төсөвт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг дэмжих чиглэлээр тусгасан арга хэмжээг нэрлэв. Тухайлбал

  • Боловсролын багц хуулийн дагуу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа багш, ажиллагчдад олгох тэтгэмжид хамрагдах хүний тооны өсөлттэй холбоотой зардлыг нэмэгдүүлэх,
  • төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахад шаардлагатай зардлыг төсөвт тусгах,
  • хүүхдийн тооны өсөлттэй уялдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх,
  • боловсролын зээлийн сангаас олгох сургалтын тэтгэлгийн хөнгөлөлт, чөлөөлөлт, төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч”-д олгох тэтгэлэг,
  • мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох,
  • “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Монгол Улсын шигшээ багийн 260 гаруй тамирчныг спортын 27 төрлөөр оролцуулахтай холбогдуулан бэлтгэл хийх, олимпын эрх авах болон оноо цуглуулах уралдаан, тэмцээн болон олимпод оролцох тамирчдын хувцас хэрэгслийн хэрэглэлийн зардал зэргийг төсвийн төсөлд тусгасан болно.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа болно гэв.

Түүний дараа Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилттой нийцэж буй хэдий ч Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Боловсрол, шинжлэх ухааны яам тав, Соёлын яам дөрөв, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо дараах нэг арга хэмжээг тусгаагүй байна.

Тус байнгын хороонд харьяалагдах Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 937.2 тэрбум төгрөгийн 484 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 444.9 тэрбум төгрөгийн 306 төсөл, арга хэмжээ тусгагдсан, 492.4 тэрбум төгрөгийн 178 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байна гээд дүгнэлтийг танилцуулав. Тухайлбал төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна гээд Засгийн газарт төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихдаа Төрийн хэмнэлтийн хуулийг баримтлах, хөгжлийн бодлогод нийцүүлэх зэрэг асуудлуудаар зөвлөмж өгөв.

Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

"Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина"

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд аудитын дүгнэлтээр улсын хөгжлийн төлөвлөгөөтэй төсвийн хөрөнгө оруулалт нийцээгүй байна гэжээ. Тухайлбал КООСЭН хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардал яагаад тусгагдаагүй байна вэ. Мөн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн байгуулах талаар 2021 оноос хойш ярьсан. Энэ ажил хэзээ гүйцэд дуусах вэ, тамирчдын ёс зүй, допингтой холбоотой асуудал улс орны нэр хүндэд нөлөөлж байна.

Спортын амжилт үзүүлсэн тамирчдад 2.4 тэрбум төгрөгөөр урамшуулахаар тусгасан. Шагнал урамшууллыг тамирчдын ёс зүй, сахилга, хариуцлагатай хэрхэн уялдуулж байна вэ, шинжлэх ухааны салбарын төсөв хэрхэн нэмэгдэж байна, хэрхэн энэ салбарыг дэмжиж байгаа талаар асуув.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан КООСЭН хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардлыг “Жайка” олон улсын байгууллагын тусламжаар 1,000 инженер бэлтгэх төслөөс санхүүжүүлнэ. Мөн Японы Засгийн газрын 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн лабораториудыг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Тиймээс төсвийн бодлоготой уялдаж байгаа. Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг барих төслийг шат дараалан хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина. Шаардлагатай 160 тэрбумын хөрөнгө шийдэгдсэн. Нийт улсын хэмжээнд 940 ариун цэврийн байгууламж бүрэн байгуулж дуусаж байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Шинжлэх ухаан,технологийн салбарын урсгал зардал гэх мэт нийт зардалд 70 тэрбумыг төсөвлөсөн хэвээр байгаа. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны ажил хэвлэгдэн гарч байна. Гагцхүү эрдэмтдийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санхүүжилтийн тогтолцоог буй болгоход анхаарч ажиллаж байна гэв.

Түүний дараа Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ асуултад хариулт өглөө. Тэрбээр тамирчдын төдийгүй биеийн тамирын салбарынхны ёс зүй, сахилга хариуцлагыг асуудал хурцаар тавигдаж байна. Засгийн газраас тамирчдын ёс зүй, сахилга хариуцлагыг төрөөс олгох урамшуулалтай холбож өгсөн. Ёс зүй, сахилга хариуцлага алдсан тамирчид, дасгалжуулагчийн шагнал, урамшууллыг зогсоож байгаа гэв.

"Аймаг, нийслэлийн биеийн тамирын спортын газрын тоног төхөөрөмжид 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байна"

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2024 оноос багш нарын цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж байна вэ, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд төсөв байна уу гэж асуулаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн багш 1,273,000 төгрөг, сургуулийн өмнөх боловсролын салбарын багш 1,337,000 төгрөгийн суурь цалинтай болсон. Боловсролын салбар хоёр жилийн өмнөөс гүйцэтгэл үр дүнд суурилж, зургаан төвшингөөр багш нарыг үнэлж, урамшуулж байна. Тухайлбал нэгдүгээр төвшний багш үндсэн цалингийнхаа 50 хувийг нэмж авч байна. Хоёр, гурав, дөрөвдүгээр төвшингийн багш нарын урамшуулалд цалингийн тодорхой хувийг нэмж өгч байгаа. Он гараад үндсэн цалинг 10 хувь нэмэх зорилттой байна гэв.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 6 тэрбум төгрөг тавиад төсөвт 250 саяар баталсан. Харин 2024 оны төсөвт бид 8,5 тэрбумыг тавьсан. Харин ирэх жил 2,5 тэрбум төгрөг төсөвлөх ахиц гараад байна. Биеийн тамирын салбарынхны цалин 700-800 мянган төгрөг байсныг өнгөрсөн долдугаар сараас нэмэгдүүлсэнд талархаж байна. Аймаг, нийслэлийн биеийн тамирын спортын газрын тоног төхөөрөмжид 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байна гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, зарчмын зөрүүтэй санал гарсан учраас санал хураалт явууллаа. Тэрбээр соёлын салбарт зарцуулах хөрөнгийн тодорхой хувийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын музейн шинэчлэлд шилжүүлэх зэрэг хоёр санал гаргасан боловч дэмжигдсэнгүй. Ийнхүү тус байнгын хороо төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан учраас Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Киргиз Улсын сайд нарын танхимын дарга А.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Киргиз Улсын сайд нарын танхимын дарга А.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийлээ
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ