НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ
Огноо
Унших
1 минут 11 секунд
НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ
Нийтлэсэн огноо:

НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ

"Эрдэнэт" үйлдвэр болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж улмаар АНУ гарсан Ч.Сайханбилэгийг авч ирэх талаар манай хууль хяналтынхан ажиллаж байгаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар түүн рүү санхүүжилт өгч байсан МАН-аас НИТХ-д төлөөлөгч Г.Төмөрбаатарыг АТГ-аас хойшлуулашгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай өчигдөр саатуулсан талаар мэдээллээ. Тодруулбал, Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн арав дугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.

Г.Төмөрбаатар нь 2011-2012 онд "Автобус НЭГ" ОНӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй нэгэн юм.

Бид энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Ubn.mn

Б.Хишигжаргал: Манай эмнэлгээр үйлчлүүлэх иргэдэд зогсоол хүрэлцдэггүй
Б.Хишигжаргал: Манай эмнэлгээр үйлчлүүлэх иргэдэд зогсоол хүрэлцдэггүй
 
2024 оны 01 сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины татвар хоёр дахин нэмэгдэх үү?
2024 оны 01 сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины татвар хоёр дахин нэмэгдэх үү?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!