УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал, Н.Энхболд, Д.Ганбат нар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Өвөлжилт асуудлаар гарц шийдэл ярилцахаар Х.Болорчулуун сайдыг АН-ын бүлгийн хурал дээр урихад ирсэнгүй, байнгын хорооны хуралдаа ч суусангүй. Асуудлаа Улсын онцгой комисст оруулж шийдүүлсэнгүй” хэмээн шүүмжилж, нэн яаралтай арга хэмжээ авахыг сануулав.
Мөн Сүхбаатарын Бичигт, Говь-Алтайн Бургастай, Ховдын Булганаар шатахуун импортлох боломжийг яаралтай нээж, орон нутгийн иргэд, малчдыг түлш шатахууны хомсдолоос сэргийлэхийг зөвлөлөө.