“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, редакци болон сэтгүүлчидэд хандан 461-р ангиас өөрийн гараар бичсэн хүсэлт илгээжээ.
Тэрбээр уг хүсэлтдээ “хэвлэлийн цагаатгал” хүсэх тухай гээд “Нүүрсний хэргийн хохирогч” би үйлдээгүй хэргийн улмаас хилс хэрэгт гүтгэгдэж, өөрт тохсон хэргийг хүлээгээгүй шалтгааны улмаас хэлмэгдэж, цагдан хоригдсон тухайгаа дурьджээ. Мөн УИХ-аас зохион байгуулж буй “Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудан оролцуулна гэснээсээ буцаж, намайг хууран мэхэлж, надад огт хамааралгүй хэргийг тохохоор улайрч байгаа тухайгаа бичжээ. Түүний хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.
Эх сурвалж: Өглөө.мн