Өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
Мөн,
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын хэсэг тус тус хуралдахаар байна.
АБГБХ-ны хувьд "Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгээ хуралдуулах бол ИЦББХ-ны гишүүд ШУТС, ТС-гийн үйл ажиллагаа, Инновацын тухай хуулийн хэрэгжилттэй танилцахаар төлөвлөжээ.
Мөн 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо тодорхой бус асуудлаар хуралдаан товлосон нь анхаарал татаж байна.