Ц.Даваасүрэн: Эмзэг бүлгийнхэнд зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөрийг төсвийн оролцоотой хэрэгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 5 секунд
Ц.Даваасүрэн: Эмзэг бүлгийнхэнд зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөрийг төсвийн оролцоотой хэрэгжүүлнэ
Нийтлэсэн огноо:

Ц.Даваасүрэн: Эмзэг бүлгийнхэнд зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөрийг төсвийн оролцоотой хэрэгжүүлнэ

Ипотекийн зээлийн тогтолцоог Засгийн газар үе шаттайгаар Монголбанкнаас шилжүүлэх авах учиртай.

Гэвч энэ онд ипотекийн зээлийг хариуцах эзэн үгүй болж, дараалал уртсаж олгож байгаа эсэх нь ч ойлгомжгүй болж иргэдийг бухимдуулсан. Улмаар Монголбанк дахин хариуцахаар болоод буй.

Тэгвэл дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац байгуулахаар өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэжээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн "Бид хэд хэдэн багц дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жишээлбэл залууст зориулсан миний анхны орон сууц, төрийн албан хаагч, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд зориулсан гэх зэрэг дэд хөтөлбөр хэрэгжүүлээд явна.

Нэг гол зүйл нь сарын орлого нь хоёр саяас доош иргэд ипотекийн зээлд хамрагддаггүй. Судалгаанаас харахад зээл авсан иргэд хоёр сая төгрөгөөс дээш орлоготой байгаа. Өрхийн сарын орлого нь 500,000 төгрөгөөс доош иргэд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Иймд хамруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Ипотекийн зээлийг тодорхой зорилтот бүлгүүд буюу ахмадуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн орон сууцны санхүүжилтийг хийхэд зарцуулна.

Тухайлбал Түрээсийн орон сууц. Үүнийг ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд олгоно. Хугацаа өндөр, жишээлбэл бусад улс оронд 20, 30 жилийн урт хугацаатай байхаар орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх юм.

2024 онд багтаж энэ тогтолцоонд шилжих юм. Арилжааны орон сууцны хөтөлбөрүүд мэдээж хэрэг үргэлжилнэ. Шинээр орж ирж байгаа зүйл нь ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдээ хамруулах хөтөлбөртэй болж байна" гэлээ.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү. Зээл олдохгүй байна, оочер их байна гэж байгаа шүү дээ?

- Нийт 7.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлийн хүрээнд гаргасан байна. Жилд 600-700 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ бол хангалттай хэмжээ. Бүгдийг нь нэг жилд 100 хувь хангах боломжгүй. 700 тэрбум төгрөг гаргаж байгаа нь манай эдийн засагт зарим сөрөг нөлөөллийг үзүүлдгийг анхаарах ёстой. Үүнээс хэтрүүлбэл хүндрэл үүснэ. Учир нь орон сууцны нийт орцын 70 хувь нь импорт.

Орон сууц барих тусам валютын нөөцийг гадагш урсгана. Ингэхээр ханш өөрчлөгдөж, барилгын м.кв-ын үнэ нэмэгдэх болчихдог.

Ипотекийн зээлийг явуулахдаа эдийн засгийн чадамжтайгаа уялдуулж гаргах ёстой болохоос биш хүссэнээр нь гаргах тухай байж болохгүй. Бидний тооцож буйгаар зээлийн эргэлтэд 7.2 их наяд төгрөг гарсан байгаа, түүний буцаан төлөлт 500-600 тэрбум төгрөгийг жилдээ ипотекийн зээлд зарцуулаад явна.

Харин эмзэг бүлгийнхэнд зориулсан хөтөлбөрийн санхүүжилтийг төсвөөс ч юм уу өөр хэлбэрээ зохицуулаад явна.

- Ипотекийн зээл хэзээ Засгийн газарт бүрэн шилжих вэ?

- 2024 онд. Өнөөдөр хүлээж авах корпорацаа байгуулсан гэсэн үг. Өмнө нь Монголбанк гол санхүүжилтээ аваад явж байсан. Үүнд асуудлууд байлаа. Мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлсөн, инфляцыг өдөөсөн. Нэг талаараа орон сууцны асуудал шийдэгдээд байсан ч, нөгөө талдаа валютын ханш өсөж байсан.

Орон сууцны гурван их наяд төгрөгийн хөтөлбөрийг Монголбанкнаас шууд санхүүжүүлж 2013, 2014 оны үед хэрэгжүүлсэн. Тэгэхэд валютын ханш 1,450 байснаа 2,100 болсон. Сая КОВИД-19-ийн үед нэг их наяд гаруй төгрөгийн ипотекийн санхүүжилт хийхэд валютын ханш 3,000 төгрөг гарсан. Тиймээс ипотекийн зээл валютын ханшид нөлөөлж байгааг ойлгох хэрэгтэй.

Бид барилгын материал үйлдвэрлэдэггүй тул барилга барих хэрээр валют гадагшаа урсаж, ханш болон инфляцыг өсгөж байгаа. Иймээс эдийн засгийнхаа даах хэмжээнд ипотекийн зээлийг санхүүжүүлэх ёстой.

- Эмзэг бүлгийнхэнд зориулсан хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлэх нь ээ?

- Төсвөөс оролцоотой байна. Үндэсний орон сууцны корпорац захиалгаар, хамгийн хямд зардлаар орон сууц бариулна. Түүнд зөвхөн түрээсээр суулгана.

Эх сурвалж: Ikon.mn

Ж.Ганбаатар: Нийт хэрэглээнээс 25,000 тонноор илүү дизель түлш энэ сард ирэхээр байгаа тул хомсдол багасна

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

STEAM, ROBOT, AI-DRONE КОДЧИЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГАА, ТУРШИЛТЫН “HUB CENTER” БАЙГУУЛАГДАВ

“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Монголын Сэтгүүлдийн Нэгдсэн Эвлэлтэй  хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Г.Дамдинням “даам“ гарчээ...

Г.Дамдинням “даам“ гарчээ...

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

Ц.Идэрбат сайд “огцрох” болзлоо хангачихлаа...

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа

“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ

Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүний эрхийн дэд хороо “Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Байнгын хороод хамтарсан хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ