Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсээд Монголын нийт ард түмэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, Монгол Улсад хөгжил дэвшил, сайн сайхныг хүсье гэжээ.
Сануулахад хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард БНХАУ-д болсон "Бүс ба зам" чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төсөл, худалдааны татвар бууруулах асуудал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх зэрэг мега төслүүдийг эцэслэн тохирсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш хоёр улсын төрийн тэргүүн нарт энэ жил Монгол Улсад төрийн айлчлал хийх албан ёсны урилга өгсөн байна.