Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь 0-5 насныхан байна гэсэн статистик мэдээлэл гарсан. Энэ насныханг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд сахиуртай байхыг шаарддаг.
Хүүхдээ харж эмнэлэгт хэвтсэн даатгуулагчдын тухайд өмнөх жилүүдэд эмнэлгийн лист авдаг байсан. Харин хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалын дагуу бага насны хүүхэд эмнэлэгт хэвтсэн тохиолдолд асран хамгаалагчид тэтгэмж олгох зохицуулалтыг хасжээ.
Тэгэхээр одоо эмнэлгийн зүгээс лист бус "Хүүхдээ харсан нь үнэн болно" гэсэн магадлагаа л өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл даатгуулагч хүүхэд нь өвдсөн тохиолдолд тэтгэмж олгох зохицуулалт үйлчлэхгүй болжээ.
Эх сурвалж:Eguur.mn