"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ноогдол ашиг болох 116 мянган төгрөгийг Сар шинийн баярын өмнө Засгийн газраас иргэдэд тараах болсон тухайд АН-ын дарга Л.Гантөмөр сошиал хуудсан дээрээ өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Түүний хувьд иргэн бүр 1072 хувьцааны ашгаа хүртэх нь зүйн хэрэг бөгөөд гол нь хугацаа сонгуулийн жилтэй давхцаж байгаа тул хугацаа хойшлуулалгүй нэн даруй ноогдол ашгийг нь иргэдэд өгөх нь зүйтэй гэсэн байна.
Мөн АН-ын нэр бүхий гишүүдээс УИХ-д өргөн барьсан бүлгээс "Тусгаар тогтнол" Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эрх баригч МАН-ынхан нэн даруй хэлэлцэж, иргэн бүр ганцхан “Эрдэнэс таван толгой” компаниас биш төрийн оролцоотой бусад бүх компанийн хувьцааг нээлттэй болгож, байгалийн баялагаас иргэд хувь хүртдэг хэлбэрийг хуульчлах ёстой гэдгийг онцолжээ.
Амлалт.мн