Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр өвөлжилт, хаваржилтын талаар мэдээлэл сонсож тодорхой шийдвэрүүд гаргахаар болжээ. Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ. Гэхдээ уг асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байж тодорхой шийдвэр гаргах юм байна.
Одоогийн байдлаар таван аймгийн 21 сум төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 сум цагаан зудын, 17 аймгийн 82 сум зудархуу байдалтай байгаа юм.