АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарын зарим хүмүүс тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г хуралдуулж, АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг хийж, "шаардах бичиг"-ийг ч намдаа хүргүүлээд байгаа аж.
Тэгвэл АН-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлж, сонгох асуудал тус нам дотор яригдаж эхэлжээ. Тодруулбал, ҮБХ хуралдаж, Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулсан тохиолдолд тус намын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын хэн нэгнийг сонгох асуудал яригдаж байгаа аж. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын даргад Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нараас аль нэгийг нь сонгохыг далд илэрхийлж байгаа гэх мэдээлэл байна.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нь АН-ын ҮБХ-ны даргын албан тушаалтай бөгөөд тэрбээр тус хорооны хурлыг хуралдуулахыг шийдэх бүрэн боломжтой аж. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь Ховд аймгийн гаралтай бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нэг нутаг юм.
Эх сурвалж: isee.mn