Иргэн та өөрт тохирох насны “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-д 2 жилд нэг удаа хамрагдах боломжтой гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.
Ингэхдээ ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлгүүдэд хандан хийлгэх боломжтой бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2019 оноос хойш төлсөн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2019 онд 38,400, 2020 онд 50,400, 2021 онд 50,400, 2022 онд 50,400, 2023 онд 66,000, 2024 онд 79,200 төгрөгийн шимтгэлийг төлснөөр иргэн дээрх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой.
Та доорх QR кодыг уншуулж ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудтай танилцаарай.
Иргэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан ч 2019 оноос хойшхи ЭМД-ын шимтгэл болох 334,800 төгрөгийг төлснөөр эрүүл мэндийн бүх үйлчилгээг авах боломж нээгдэнэ.