Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 25 секунд
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
Нийтлэсэн огноо:

Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэдгийг онцлов.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Та бүхэн өнгөрсөн хугацаанд хуулийг уландаа гишгэж, түмний мэдэлд байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг бусдад шилжүүлж, барилгажууллаа. Нийслэлээс жил бүр цэнгэлдэх хүрээлэнд засвар хийдэг. Гэтэл тус байгууллага нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, олсон орлогоосоо нийслэлд ногдол хуваарилдаггүй. Нийслэлийн төсвөөр тохижуулсан талбайг дур мэдэн хашаалж, төлбөртэй зогсоол болгосон. Түүнээс гадна анх нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг байсныг 49 хувь болгосон, улмаар 2007 онд Т.Нямдаваа нь хүрээлэнг 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлж, газраас нь хууль бусаар шилжүүлж эхэлсэн. Тиймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг өмчдөө буцаан авах ёстой гэдгийг хэлье. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тухайн байгууллагын олсон орлогод шалгалт оруулж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна” гэв.

Мөн шилэн данс хөтөлдөггүй, үндсэн хөрөнгийн өөрчлөлтийн талаарх бүртгэл байхгүй зэрэг зөрчлийг арилгуулахаар төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулж, хяналт тавихыг үүрэг болголоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан арга хэмжээ, тэдгээрийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрийн талаарх мэдээллийг цуглуулж эхэлсэнийг онцлоод “Газраас бусдад шилжүүлсэн зөрчлөөс гадна барилга барьсан компаниуд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудын хооронд ямар хэлэлцээр байсныг хуулийн байгууллагаар шалгуулна. Мөн газар авч, барилга барьсан хүмүүсээр газрын дуудлага худалдааны анхан шатны үнийг төлүүлнэ” гэв.

Ташрамд, дараах шийдвэрүүдийг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас бусдад шилжүүлсэн байна. Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
  1. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 5-ны 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27,500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  3. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн. “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  4. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаар захирамжаар үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
  6. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
  7. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгуулжээ
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгуулжээ
 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав