Өчигдөр /2024.04.08/ Баянхошуу руу явах замд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрт томоохон хэмжээний гал гарсан. Улмаар гал унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан байдаг.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан эмэгнэл илэрхийллээ. Тэрбээр,
"Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрийн агуулах дахь цахилгааны утаснаас гарсан галын улмаас ЧД-ийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн Ахлах ахлагч Д.Жанчив албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан явдалд Монголын төр, Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, Монголын ард түмэн бүгд харуусан, гашуудаж байна.
Амь насаа алдсан алба хаагчийнхаа ар гэр, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Хаврын салхи ид эхэлж буй энэ үед хувийн болон төрийн бүх албан байгууллага, айл өрхүүд галын аюулгүй байдлаа эргэн нягталж, галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг хяналтыг цаг алдалгүй эхлүүлж, галын аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй байна.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, алтан амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр, үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно" гэв.