УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу өнгөрсөн сард 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж, дүгнэлт гаргуулаад буй.
Тэгвэл бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр эхэлж байна.
Үндэсний аудитын газар
- дөрөвдүгээр сарын 22-нд 08:30-21:00 цаг
- дөрөвдүгээр сарын 23-нд 08:30-21:00 цаг
- дөрөвдүгээр сарын 24-нд 08:30-00:00 цагт бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах юм.