Х.Бат-Ялалт: Шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүсийн дунд л С.Зоригийн хэргийн гэмт хэрэгтнүүд байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 9 секунд
Х.Бат-Ялалт: Шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүсийн дунд л С.Зоригийн хэргийн гэмт хэрэгтнүүд байгаа
Нийтлэсэн огноо:

Х.Бат-Ялалт: Шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүсийн дунд л С.Зоригийн хэргийн гэмт хэрэгтнүүд байгаа

Иргэдийн шударга шүүх ТББ-аас “Шүүхийг шүүе” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг энэ сарын сүүлээр зохион байгуулна. Монголын шүүх засаглалын тогтолцоог өөрчилж, шинэчлэхгүй бол хүний эрхийн зөрчил улам дордож магадгүй болжээ.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалттай цагдаа, шүүхийн засаглал, хүний эрхийн зөрчил болон С.Зориг агсны хэргийн талаар ярилцлаа.

-“Шүүхийг шүүе”ажлын хүрээнд цагдаа, шүүхийн тогтолцоог өөрчлөх асуудал хэдэн жилийн өмнөөс яригдсаар байгаа. Ойрд хийж байгаа ажлаасаа танилцуулна уу?

-Иргэдийн шударга шүүх ТББ-ыг 2006 онд санаачлан байгуулснаас хойш бид шүүх засаглалыг шинэчлэх ёстой гэж үзэж тасралтгүй дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байна. Бид анх 2007 оны 5-р сарын 29-ны өдөр эрх чөлөөний талбайд “Шүүхийг шүүе” гэсэн уриатай чуулган зохион байгуулж байлаа.

Манай байгууллага бүх хууль хяналтын байгууллагын буруутай үйлдлээс хохирч, хэлмэгдсэн хүмүүсийн гомдол, мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн. Бид гурван жил тутамд нэг арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ 5-р сарын 29-нд Пума зочид буудалд “Шүүхийг шүүе” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт таван хэрэг дээр хууль хяналтын байгууллагуудаас асуулга авна.

Улсын дээд шүүх, Улсын Прокурор, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Авлигтай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хууль, хяналтын байгууллагуудын төлөөллийг урьж байгаа юм. Таван хэргийн асуудалд хариулж өгөөч ээ гэж бид тэднээс хүсэх болно. Гэмт хэрэгтэй тэмцэх, иргэний маргааныг шийдвэрлэхэд шинжлэх ухааны хөгжилд үндэслэн хууль тогтоомжууд боловсруулагддаг.

Бид анх “Шүүх засаглалыг шинэчилье” гэсэн уриатай дуу хоолойгоо хүргэж байхад олон нийт хүлээж авч чадахгүй айдаг байсан.

-Шүүх засаглалыг шинэчилье гэж уриалж байхад ямар шалтгаанаар айдастай ханддаг юм бол?

-Ардчилсан нийгэмд шүүх хяналтын байгууллага нь хүний итгэлийг даахуйц бүтэц байх шаардлагатай. Иргэн хүн “шүүх хяналтын байгууллага намайг хамгаална” гэсэн итгэлтэй байх ёстой. Гэтэл одоог хүртэл уламжлалт айдастай ойлголт хэвээрээ байна. Саяхан маш олон хэвлэл мэдээллээр ганцхан С.Зоригийн хэргийн талаар яриад байх юм.

Гэтэл хууль, хяналтын байгууллага ганц хэрэг шалгадаггүй. Жилдээ магадгүй 30 000 эрүү, иргэний хэрэг, 30000 захиргааны хэрэг шалгаж шийдвэрлэдэг байх. Зарим хэргүүдэд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол орж, хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж, бодит үнэнийг гуйвуулах хуйвалдаан зохион байгуулах тохиолдлууд тодорхой байна.

-Тодорхой гэдэгт цагдаа, шүүгчдийн хүрээнд энэ хуйвалдаан, гуйвуулга байна гэсэн үг үү?

-Бидэнд хангалттай баримтууд бий. Жишээ нь, гадны нөлөөтэй үр хүүхдээ алдсан ээж “шүүх гадны нөлөөгүй нас барсан” гэж шийдэж байна гэж хэлж байна. Мөн мөнгө төгрөгөө залилуулсан иргэд, мөнгөө авч чадахгүй байна.

Сүүлийн жилд хууль хяналтын байгууллагын тогтолцоо буруу хандлагатай болсон учир цагдаа, мөрдөн байцаагч нар иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах боломжгүй байна. Нэг мөрдөн байцаагчид ноогддог өдрийн, сарын ажлын ачаалал маш их байдаг. Мөрдөн байцаагч сард 100 хэрэг шалгах ямар ч боломжгүй. Энэ бол нэг хүний өдөрт хийх ажлын хүчин зүйлээс давсан ачаалал юм. 100 хэрэгтэн, 100 хохирогч, 100 гэрч, 100 хэргийн үзлэг гээд тооцохоор 1000-аад ажиллагааг нэг сард гүйцэтгэх ямар ч боломжгүй шүү.

-Цагдаа, шүүхийн байгууллагын удирдлагууд нь нэг шүүгч, нэг мөрдөн байцаагч зэрэг ажилтнуудад оногдох нэг өдөр, нэг сарын ажлын норм тогтоож өгдөггүй юм уу?

-Тэдний ажлын норм хуваарилалт нь буруу байдаг. Олон жилийн өмнө жишээ нь, нэг мөрдөн байцаагчийн шалгаж байсан нэг хэргийг түдгэлзүүлж, эзэн холбогдогч нь тодорхойгүй болбол хариуцуулдаг зохион байгуулалт нь өөр байсан. Сүүлийн үед цагдаа, шүүхийн байгууллага “хэрэг живүүлэх” гэсэн технологитой болсон. Жирийн иргэд бага хохиролтой хулгайн хэрэг, бага хохиролтой иргэний маргаантай асуудалд шүүхэд хандахаа больсон. Энэ байдлыг цагдаа, хяналтын байгууллага манай улсад гэмт хэрэг буурч байна гэж тайлбарлах тохиолдол байсан. Энэ нь буруу юм.

300 000 төгрөгний хохиролтой иргэн цагдаад хандахаас зайлсхийж, “цагийн гарз” гэж хэлж байна. Мөн 5 саяас доош төгрөгний эд зүйлсээ алдсан хүн цагдаад хандаад яахав гэсэн хандлагатай болсон. Тэгэхээр манай цагдаа, шүүх, хяналтын байгууллагын тогтолцоо үл бүтэх хүний гэмт хэрэг хийх боломжийг олгосон механизм болж хувирсан. Яагаад гэхээр тэд гэмт хэргүүдтэйгээ ачаалал ихтэй зууралдсаар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудаа хийж амжихгүй байна гэж бид дүгнэж байна.

Өмгөөлөгч хүний эрх дархлаагүй, айдастай, үгээ хэлж чадахгүй байна

-Шүүх засаглалыг шинэчлэх ямар арга зам байна вэ?

-Шүүх засаглалыг яаж шинэчлэх талаар 2006 оноос бид ярьж эхэлсэн. Шүүхийг хуучин эх газрынхаа системээр байгуулъя, прокурорыг бие даасан хяналт тавьдаг болгоё, хэрэг мөрдөн байцаагчдын ажиллагаанд хяналт тавьдаг, өмгөөлөх эрх чөлөөг чөлөөлөх зэрэг энэ хэдхэн ажлуудыг хийвэл хүний эрх баталгаажих гээд байгаа юм. Шүүх засаглал гэдгийн цаана хүний эрх яригддаг.

-Тэгэлгүй яахав. Шүүх засаглал бол хэргийн үнэн, худлын ялгааг олж, нөгөө талаас хүний эрхийг хамгаалж, иргэдэд үйлчлэх ёстой байгууллага. Гэтэл цагдаа, шүүхийн байгууллагуудын зарим мөрдөн байцаагч, шүүгч, прокурор ажлаа гүйцэд ухамсарлахгүй, эсвэл урвуулан ашигладаг доголдол байгааг мэдээллэдэг шүү дээ?

-Манай салбарын боловсон хүчний бодлого их алдагдсан.Цагдаагийн байууллагын боловсон хүчний бодлого алдагдснаас болж чадваргүй боловсон хүчинтэй, сахилга бат маш сул болсон. Жишээ нь, цагдаагийн албан хаагч хүчингийн хэрэгт холбогдоод явж байна. Ийм ёс суртахууны доройтолтой алба болж хувирсан хариуцлагыг хэн хүлээх вэ ?

-Яагаад ийм доройтолд орсон гэж үзэж байна вэ?

-Энэ бол боловсон хүчний бодлого, хуваарилалт маш их алдагдсантай холбоотой. Цагдаагийн албаны эрх мэдлийг хумиад байна. Бид энэ талаар удахгүй болох эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт он цагийн дэс дараалалтай, тоо баримттай ярина. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан улс орны дотоод аюулгүй байдал, таатай нөхцөл байдлыг төрийн тогтолцооноос хамаарч эвдэж байна гэж ойлгодог. Аливаа юм туйлширвал аюултай.

-Ер нь төр-нийгмийн засаглалын тогтолцоонд шударга бус үйл ажиллагаа байдаг нь олон үйл явдлаар харагддаг. УИХ-ын гишүүн Сү.Батболдын Америк дахь үл хөдлөх хөрөнгийг Америкийн шүүх шалгаад, ил болголоо гэж мэдээллэсэн. Гэтэл манай Засгийн газар, шүүх, прокурор, тагнуулын газар ямар байр суурьтай шийдвэр гаргах гэж байгаа нь тодорхой бус байна. Таны бодол?

-Бид нотлох баримтыг үзэж хараагүй, тодорхой фактыг мэдэхгүй учраас дүгнэлт хийх боломжгүй. Ер нь Монголдоо гарсан хэргүүдийг илрүүлж чадахгүй тохиолдлууд олон байдаг.

Малайзад Монгол Улсын иргэн алагдсан хэргийн мөрөөр аав нь явсаар байгаад хэнээс болж алагдсаныг тогтоолгож, ял шийтгэл оногдуулсан. Ямар ч байсан хэргийн эзнийг нь тогтоолгож, Малайзын улс төрийн нөлөө бүхий хүнийг шийтгүүлж чадлаа. Гэтэл Монголын шүүх өнөөдөр яаж ажиллаж байна вэ? С.Зориг гэдэг хүний хэргээр хэдэн жил тоглоом тохуу хийх юм бэ? Энэ бол үнэхээр гутамшигтай.

Саяхан Монголын шүүх засаглалын ялзралыг баримттай нь өмгөөлөгч ярьж байна. Шүүх засаглалыг шинэчилье гэж байгаа бол нийгэмд, нийт хүмүүст үр өгөөжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй.

-С.Зориг агсны хэргийг Монголын шүүх яагаад илрүүлж чаддаггүй юм бэ. Гайхмаар санагдах юм?

-Зөвхөн С.Зориг агсны хэргийн мөрдөлтөнд эрүү шүүлт байсан мэтээр нийгмийн тархийг угаах гэж байгаа бол хамгийн хортой, буруу үзэгдэл юм.

Энэ хэргийг үнэхээр сөхөж байгаа юм бол Тагнуулын байгууллагууд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт зохион байгуулалттай “эрүү шүүлтийн технологи”-иор шүүсэнтэй адил өнгөрсөн 32 жилийн хугацаанд шоронгийн бусад өрөөний хэрэгтнүүд, сэжигтэнд эрүү шүүлт байсан. Жишээ нь, янз бүрийн байдлаар хэрэгтэнг тамласан олон тохиолдлууд бидэнд бий. Бусад хэрэгтэн, сэжигтний гомдлыг шүүх, цагдаа сонсдоггүй. Гэтэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар энэ цаг үед байхгүй азтай хүмүүс.

Энэ гурван хүний гомдлыг сонсож, нэвтрүүлэг хийж яриулсан. Мөн шоронд даргалж байсан хүнээс нь хүртэл яриа авч олон нийтэд мэдээллэсэн. Нэвтрүүлэгт хорихын камерыг харуулсан. Гэтэл энэ гурван хүнтэй адилхан эрүүдэн шүүлгүүлээд, өргөдөл гомдлоор хандаад, ямар ч нааштай хариу аваагүй өчнөөн олон хэлмэгдсэн хүмүүс байдаг.

-Эрүүдэн шүүлт бол мөрдөн байцаагчийн хувийн мэдлэг соёл, ур чадвар, ёс суртахуунаас их хамааралтай байх гэж би боддог. Сэжигтэн, хэрэгтэн, хохирогч нарыг эрүүдэн шүүсэн мөрдөн байцаагч, хууль хяналтын хүмүүсийг ил тод зурагтай нь олон нийтэд харуулах хэрэгтэй шүү дээ. Эхний шатанд иймэрхүү арга хэмжээг авч байж тэдний буруу ажиллагаа, хүний эрхийн зөрчлийг арилгаж, дарж авах юм биш үү?

-Монголын тогтолцоог зохион байгуулалттай өөрчлөх хэрэгтэй. Эхлээд цагдаа, шүүхээ яаж өөрчлөх вэ гэх мэт. Хорих газар Шүүхийн шийдвэр биеслүүлэх газрын мэдэлд очсон. Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт яагаад хүний эрхийн зөрчил гараад байна вэ? Хяналт, хориг тавих үүрэгтэй прокурорууд яагаад үндсэн хууль, бусад хуулиа мөрдөж ажиллахгүй байгаа юм бэ? Энэ бүгд тогтолцоо буруу байгаатай холбоотой. Бид нийгмийн тогтолцоог сэтгэлийн хөөрлөөр ярьж болохгүй. Сэтгэлийн хөөрлөөр, шинжлэх ухаанч бишээр хандвал жоомоо алах гэж байгаад байшингаа шатаалаа гэдэг шиг юм болно.

Одоо энэ салбарын эрдэмтэн, судлаач, мөрдөн байцаагч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд бүгд дуугарах цаг болсон. Манай хүмүүс улс төрийн нөлөөллөөр дуугарч байгаа нь миний хувьд их муухай санагддаг. Өмгөөлөгч хүн тухайн хүний эрх зөрчигдөөд байхад яагаад зоригтой дуугарч хэлээгүй юм бэ гэдэг асуудал ч яригддаг. Гэтэл дуугарахгүй байгаа шалтгаан нь өмгөөлөгчийн эрхийг хасах, өмгөөлөгчдөд бас эрүүдэн шүүх хэлбэрээр хэрэгт холбогдуулах тохиолдол байна. Өмгөөлөгч хүний эрх дархлаагүй, айдастай, үгээ хэлж чадахгүй байна. Үйлчлүүлж байгаа хүнээ хамгаалах уу, өөрийнхөө амийг бодох уу гэдэг нөхцөл байдалтай болдог.

Хамгийн итгэлтэй өмгөөлөгч бол ээж л байдаг

-Өмгөөлөгч хүн ажил үүргээ бүрэн ухамсарлаад айдасгүй, эр зоригтой, иргэн хүнийхээ хувьд ч иргэний зоригтой байх ёстой. Ийм байж л өмгөөлөгч болж чадна биз дээ?

-Үйлчлүүлэгчийн эрхийг тухайн үедээ хамгаалж, дуугарч чадахгүй, бүх зүйл өнгөрсөн хойно дуугардаг бол өмгөөлөгч нь найдваргүй ажиллагаатай байна гэж ойлгоно. Өмгөөлөх эрхийг чөлөөлөх ёстой. Энэ эрхийг чөлөөлснөөр шударга шүүхээр шүүлгэх чандад хүрэх нэг чухал алхам болно гэдэг.

Манайд лиценз гэдгээр өмгөөлөх эрхийг боомилж хүний эрхийг улам дордуулж байна. Би өмгөөллийн туслалцаа хүмүүст үзүүлдэг. Ер нь хамгийн итгэлтэй өмгөөлөгч бол ээж л байдаг. Ямар нэгэн хэрэгт ээж хүн хүүхдээ, гэр бүлийн хэн нэгэн гишүүнээ өмгөөлж явах эрхийг хуулиар олгох боломж байгаа.

-Танаас С.Зориг агсны хэргийн талаар товч асууя. Өнгөрсөн сард эхнэр Б.Булган нь түүх судлаач Ч.Содбилэгт ярилцлага өгсөн.

Энэ ярилцлагандаа Б.Булган “Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах бүрт би шоронд ордог. Энэ нэг юмыг хэлээд байна уу. Хэлээд байна гэж би бодож байгаа.” гэж ярьсан. Тэгэхээр Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэл энэ хэрэгтэй холбоотой юм уу. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би гэмт хэрэг судалдаг хүн. Энэ хэргийн баримт материалуудтай танилцаагүй учир дүгнэлт хэлмээргүй байна.

С.Зориг агсны хэргийн нэгдүгээр сэжигтнүүд нь тухайн үеийн Ерөнхийлөгчтэй хамт 76 гишүүд юм. Ноцтой хэдэн асуудал яригддаг. Эрдэнэтийн даргыг чөлөөлөх, ерөнхий сайдыг томилох тухай яригддаг юм. Энэ хоёр асуудалд шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүсийн дунд л С.Зоригийн хэргийн гэмт хэрэгтнүүд байгаа гэж би үздэг.

Энэ хэргийн хүрээг нь хумиад нягтлан сайн шалгавал маш богино хугацаанд илрүүлэх боломж байсан. Улс төрийн захиалга байсан учраас ул мөр нь замхарч, хариуцлага тооцох ёстой хүмүүст хариуцлага тооцуулаагүй 26 жил өнгөрсөн. Одоо хэн ч хариуцлага хүлээхээргүй байгаа нь маш харамсалтай. Б.Хурц, Ц.Нямдорж нарын яриаг бид анхааралтай сонсох хэрэгтэй.

Иймэрхүү хэрэг дахин бүү давтагдаасай гэсэн үүднээс шүүх засаглалаа хэнээс ч хараат бусаар бодит үнэнийг тогтоож чаддаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө монголчууд бид нэг тийшээ хармаар байна. Цаг хугацаа хамгийн том шүүгч гэдэг.

-Зав гаргаж ярилцсан танд их баярлалаа.

Б.БАЯРМАА

Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалтыг эксперт, түншлэл, залууст өглөө, улстөрчид надтай хамт тойрогт өрсөлдөнө
Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалтыг эксперт, түншлэл, залууст өглөө, улстөрчид надтай хамт тойрогт өрсөлдөнө
 
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв“ байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв“ байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын аливаа ажил инженерийн хангамжийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн засаг дарга захирамж гаргалаа

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал“

“Жил бүрийн өвөл, жил бүрийн ижил асуудал“

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна