“И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Цахим ур чадварын аяныг зохион байгуулж байгаа билээ.
Аяны хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран төрийн албан хаагчдын цахим ур чадвар дэмжих сургалтыг 5-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 152 албан хаагч хамрагдаж, өөрийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадвараа нэмэгдүүлэн, E-Kids, E-Mongolia хэрэглээ, хүртээмжтэй технологи, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах зэрэг агуулгын хүрээнд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэв.
Сургалтыг Сургалтын хэлтсийн сургагч багш Г.Батдэлгэр, Б.Доржжагдаг, сургалт хариуцсан мэргэжилтэн К.Ломбодорж нар удирдан зохион байгуулж, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн онол, практик дээр тулгуурлан зохион байгуулсан нь онцлог байлаа.