УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар 07.00 цагт эхэллээ. Сонгуульд иргэн бүрийн оролцоо чухал.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 18 насанд хүрсэн иргэн бүр саналаа өгч, төлөөллөөрөө дамжуулан төр барих үйл хэрэгт оролцох боломжтой. УИХ-ын 9 дахь удаагийн сонгуульд иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж оролцох хэрэгтэй. Ялангуяа залуучууд “би саналаа өгөхгүй байсан ч болчихно доо, миний саналаар дутав л гэсэн ” хандлага бүү гаргаарай. Заавал өөрөө очиж саналаа өгөх нь чухал.
Та төрийн эрх барих дээд байгууллагадаа төлөөллөө сонгох үйл хэрэгт оролцож байгаагаа ухамсарлан оролцоорой.
Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох газруудаас иргэд сонгогчдод санал өгөх заавар мэдээллийг харьцангуй сайн өгч байгаа.
Хэрвээ та санал өгөх заавартай танилцаж амжаагүй бол санал өгөх хэсгийн хорооны ажилтнаас хэдэн мандаттай вэ, нийт хэдэн нэр дэвшигч, нам дугуйлах ёстой вэ? гэсэн тайлбар мэдээллийг аваарай.
Иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцохыг манай сайтаас уриалж байна.