П.Батбаатар: Орон нутгийн цахим шилжилтэд аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 3 секунд
П.Батбаатар: Орон нутгийн цахим шилжилтэд аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
Нийтлэсэн огноо:

П.Батбаатар: Орон нутгийн цахим шилжилтэд аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатартай ярилцлаа.

- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас орон нутгийн цахим шилжилттэй холбоотой асуудлаар ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?

- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хэдийгээр байгуулагдаад богинохон хугацаа өнгөрсөн боловч цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж байна. Жишээ нь:

  • Өнөөгийн нийгэмд хүн бүрд ухаалаг гар утас, интернэт, хэвлэх төхөөрөмжгүй эсвэл тодорхой нөхцөл байдлын улмаас гар утас ашиглах боломжгүй иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг улсын хэмжээнд 282 байршилд байгуулж, 800,000 орчим үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор киоск төхөөрөмжийг нийслэл, орон нутагт үе шаттайгаар нэвтрүүлж байна. Мөн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг байгуулж, хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
  • Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон төрийн байгууллагуудаас төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох систем, программ хангамжийг нэвтрүүлж байгаа хэдий ч иргэдийн цахим ур чадварын мэдлэг ойлголт хангалтгүй байгаагаас үүдэж цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихээр гарч байгаа тул Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон орон нутгийн иргэдийн цахим хэрэглээнд хэвших ур чадвар, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 70,000 гаруй төрийн албан хаагч, иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан байна.
  • Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Шил” ажиллагааг хариуцсан. Тус ажлын дагуу манай байгууллага shilen.gov.mn-д бусад агентлаг болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэдэд нээлттэй байхаар заасан мэдээллийн баяжилтад хяналт тавих, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр ажиллаж байна.

зураг

- “Цахимд хэвшье” арга хэмжээ 21 аймагт зохион байгуулагдсан. Тэгвэл тус арга хэмжээг зохион байгуулах болсон гол зорилго, ач холбогдлын талаар танилцуулна уу.

- Юуны өмнө ”Цахимд хэвшье” арга хэмжээг зохион байгуулах болсон үндэслэл, зохион байгуулалтаас эхэлье гэж бодож байна. 2023 оны 6 дугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан. Мөн оны 8-10 дугаар сард “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээг танилцуулах, жишиг бодлогын баримт бичгийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж 21 аймагт хүрч ажилласан. Тус ажлын хэсэг нь 2 сарын хугацаанд ажиллахдаа хэд хэдэн арга хэмжээ, судалгааг авсан. Тухайлбал:

  • Аймгийн удирдлагуудаас цахим шилжилтийн талаарх мэдлэг, ойлголт, удирдлагын манлайллын түвшин, цахим шилжилтийн бэлэн байдал зэрэг шалгуур үзүүлэлт;
  • Төрийн албан хаагчдаас албан хэрэглээний программ хангамж, системээ зөв ашиглаж буй байдал, төрийн үйлчилгээг зөв зохистой үзүүлж буй байдал, иргэдийн сэтгэл ханамж зэрэг шалгуур үзүүлэлт;
  • Мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдаас аймагт ашиглаж буй программ хангамж, системийн үзүүлэлт;
  • Иргэдээс орон нутагт зохион байгуулж буй цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөр, түүний үр дүн, хэрэгжилтийн талаарх судалгааг нэгтгэн боловсруулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт танилцуулсан. Мөн аймгийн цахим шилжилтийн тайлан 2023 эмхэтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран боловсруулсан. “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээний арга хэмжээний дараагийн үе шат буюу “Цахимд хэвшье” арга хэмжээг 2024 оны 3-5 дугаар сард 21 аймагт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан.

Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь орон нутгийн иргэдэд цахим ур чадварыг олгох, дээшлүүлэх, аймгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхэд баримтлах зохион байгуулалт, үүний үр дүнд нэгтгэсэн цогц систем бий болгох талаар холбогдох төрийн байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд бүгд хамтран үйл ажиллагаа, үйлчилгээгээ орон нутгийн иргэдэд сурталчлан таниулсан.

Хувийн хэвлийн бүтээсэн техник, технологи, систем, хөдөлгөөнт төхөөрөмжийг төр давхардуулж дахин бүтээхгүйгээр зөвхөн бодлогоор хангах ёстой гэсэн бодлого баримталсан бөгөөд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд маань аймгийн удирдлагууд, бизнес эрхлэгчидтэй тодорхой хэмжээнд гэрээ, санамж бичиг байгуулсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс “Цахимд хэвшье” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 2 сарын хугацаанд нийт 40,000 гаруй иргэд, төрийн албан хаагч, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тухайн аймгийн шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнуудад цахим шилжилтийг эрчимжүүлснээр гаргах үр дүн, боломжийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ зэрэг салбар байгууллагууд бүрэн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлээс Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны ТББ-ын гишүүн байгууллагууд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй онцлог арга хэмжээ болсон. Орон нутагт “Цахим аймаг” зөвлөмжийг хэрэгжүүлэх гол асуудал нь тухайн аймгийг зөв зохион байгуулалт, зөв менежмент, зөв бодлогоор ханган дэмжлэг үзүүлэхэд оршино.

Бид цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээгээр аймгуудын онцлогийг харгалзан үзэж, орон нутгийн боломж, бололцоо, гарц шийдлийн талаар аймгийн удирдлагуудад танилцуулсан. Тус судалгааг бид өөрсдөө зохиож боловсруулаагүй ба холбогдох ижил төстэй судалгаанд анализ хийж, олон улсын ухаалаг хот жишигт тулгуурлан харьцуулалтын аргаар гаргасан. Ухаалаг хот нь цэвэр ногоон байгууламжтай, эрчим хүч, усны удирдлагатай, ухаалаг орон сууцтай, ухаалаг камерын систем, гэрэлтүүлэгтэй, төрийн бүх үйлчилгээ цахимжсан, хог хаягдлын ухаалаг менежментийн шийдлийг бүрдүүлсэн цогц үйл ажиллагаа, хоорондын уялдаа холбоог цахим аймаг гэнэ. Иймд бид аймгийн удирдлагуудад энэ тал дээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Монгол Улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 330 суманд оршин сууж буй иргэдэд цахим ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Мөн төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, орон нутаг, хилийн боомт, хилийн чанадад байгуулан 282 байршилд төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг иргэдэд операторын горимоор хүргэж байна.

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа ЭСЯ-нд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлжээ
Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа ЭСЯ-нд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлжээ
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ