Л.Хосбаяр: Бүх салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 49 секунд
Л.Хосбаяр: Бүх салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа
Нийтлэсэн огноо:

Л.Хосбаяр: Бүх салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Танаас асууж тодруулах гэсэн юм. Өвөлжилтийн бэлтгэл хэр байгаа вэ?

-Цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 610 төсөл, арга хэмжээг төлөвлөн өвөлжилтийн бэлтгэл хангахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн мэдээллээр энэ ажлууд 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл гэхээр хамгийн түрүүнд дулаан, цахилгааны асуудал орж ирдэг. Энэ чиглэлээр ямар ажлууд төлөвлөсөн байгаа вэ?

-Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд энэ зун 18 байршилд их урсгал засварын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ 18 байршилд 25.1 км дулааны шугам өргөтгөх, шинээр татахаар төлөвлөсөн байсан. Улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар энэ бүхнийг хийж байгаа. 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна гэсэн мэдээллийг хариуцсан албаны хүмүүсээс авлаа.

-Цахилгаан хангамжаар…

-Цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар үйлчилгээ 99.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин өвөлжилтийн бэлтгэлээр 31 нэр төрлийн 88 багц ажил аравдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Өнөөдрийн мэдээллээр энэ ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Ер нь Улаанбаатар хотын цахилгааны ачаалал жил ирэх тутам хотыг хөгжлийг дагаад нэмэгдэж байгаа. 2023-2024 оны өвөл цахилгааны ачаалал өнгөрсөн жилийн оргил үеэс 11 хувиар өссөн. Харин энэ өвлийн ачааллын үед 1130 орчим МВт болж өсөх төлөвтэй байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа.

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт хэр байгаа вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн мэдээллээр Нийслэлийн хэмжээнд 32 агуулахад нийт 56,305 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байгаа.

-Боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ямархуу байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбараас эхэлье. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 144 арга хэмжээг төлөвлөсөн байгаа. 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Задлаад хэлбэл, барилгын урсгал засвар, шугамын ажил 51.7, автомашин тээврийн хэрэгсэл болон бусад ажил 51.6 хувьтай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа XVII хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэргээн засах төвийн дотор засварын ажил гүйцэтгүүлэх тендер зарлаад ажлыг нь эхлүүлсэн. Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын ажил бүрэн дуусаагүй байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2024 онд Шүд эрүү нүүрний төвийн барилгын дээврийн засварын ажлын тендер зарлагдаад явж байгаа. Боловсролын салбарын тухайд хичээлийн шинэ жил эхлэх гээд бэлтгэл ажлыг эрчимжүүлээд явж байна.

-Хэчнээн сургууль, цэцэрлэгийг шинээр барьж байгаа вэ?

-Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа болон 2024 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 51 сургууль, 85 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нийт 168 төсөл хэрэгжиж байгаа.

-Энэ хичээлийн жилд хэдэн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа бол?

-2024 онд Нийслэлийн хэмжээнд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ он гарсаар Улаанбаатар хотод нийт 4 сургууль, 4 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон байгаа.

-Энэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүртээмж яаж нэмэгдсэн бэ?

– 2024 онд ашиглалтад ороод байгаа 4 сургууль, 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэлснээр цэцэрлэгийн орны тоог 715-аар, сургуулийн суудлын тоог 2560-аар нэмэгдүүлсэн. Ер нь бид бүх салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж, зорьж ажиллаж байгаа.

Л.Энх-Амгалан: Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирж амьдрах бололцоог хангах бодлого баримталж байна

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ