Д.Амарбаясгалан: Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 49 секунд
Д.Амарбаясгалан: Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй
Нийтлэсэн огноо:

Д.Амарбаясгалан: Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллалаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байна. Инфляцын 63.1 хувь буюу дийлэнхийг дотоодын бараа үйлчилгээ бүрдүүлж байна.

Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжлийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна.

Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 8,8 их наят төгрөгийн зээлийг 127 гаруй мянган өрх аваад байна. Орон нутагт энэхүү зээлийг олгоход түлхүү анхаарсны улмаас хоёр дахин нэмэгдсэн гэх зэргээр хөнгөлттэй зээлийн хөтөлбөр, зээлжих зэрэглэлийн төлөв байдал зэргийг танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү, хүртээмжийн асуудал нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодит дарамт болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг эргэж харах цаг нь болсныг илтгэж байна. Мөн инфляцын түвшин, шалтгааныг оновчтой тодорхойлж байгаа хэдий ч зах зээл дээр үнэ буурахгүй байгаад бодлого тодорхойлогчид анхаарч ажиллахыг хүсч байна. Иймд иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, зах зээлдээ нийцсэн мөнгөний бодлогыг баримталж ажиллахыг зорилт болгоно.

Монгол Улсад нийгмийн харилцааг зохицуулж байгаа 880 хууль, Хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлтэй хуулийг орлож байгаа 2768 журам байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны 32 хувийг хуулиар, 68 хувийг журмаар зохион байгуулж байна. Энэ нь нэг ёсондоо хүнийг албан тушаал, өнгө үзэмжээр дүгнэж хүнд суртал, авлига, хууль бус ажиллагаа явуулах үндэс суурь бүрдэж байна гэсэн юм.

Түүний дараа уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүд Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Монголбанк арилжааны банкуудад ажиллахдаа активын чанарын үнэлгээгээ сайн хийх хэрэгтэй байна. Энэ үнэлгээг муу хийснээс банканд асуудал үүсдэг. Тухайлбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны үйл ажиллагаа зогсчихсон байхад бүрэн эрхт төлөөлөгч томилдоггүй, дампуурлыг зарладаггүй атлаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгө байршчихсан байдаг. Энэ чиглэлээр хариуцлагатай ажиллаасай гэж хүсэж байна хэмээлээ.

Уулзалтын төгсөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Тэрбээр, Монголбанкнаас гаргаж буй бодлого, шийдвэрийг Улсын Их Хурал итгэл төгс баримтлаж ажиллаж чаддаг болох ёстой. Арилжааны банкууд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна, улмаар шударга ёсыг хангах талаар хэрхэн ажиллаж байгаад анхаарал тавьж ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас олгож буй нийт зээлийн 80 хувь нь хот, суурин газар, 20 хүрэхгүй хувь нь хөдөө орон нутагт олгогдож байна.

Мөн арилжааны банкнаас олгогдож буй зээлийн хэдэн хувь нь хэрэглээний, хэдэн хувь нь хөрөнгө оруулалтын зээл байгаа зэрэг олон үзүүлэлтээс банкуудын үйл ажиллагааг дүгнэж болно. Цаашилбал, өндөр хүүтэй зээл авч амьдралаа залгуулж буй ард иргэдээ төр зүгээр хараад сууж байж таарахгүй. Эдгээр бүх асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн хувьд өөрчлөлт хийнэ. Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй гээд Монголбанк зээлийн хүүг бодлогын түвшинд бууруулах боломжийг судалж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг өглөө.

Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах саналыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ