Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр нар нийслэлийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ажиллаж, үзлэгийн явцтай танилцлаа.
Зүрхний үзлэгт 2067 сурагч хамрагдсанаас 0.34 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсанаас 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсанаас 83 хувь нь өвчлөлтэй гараад байна.
Тухайлбал, нүдний үзлэгээр нийт оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь нь харааны өөрчлөлттэй байснаа огт мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн 67 хувь нь холын хараа, 39 хувь нь ойрын хараа, 47 хувь нь стерео харааны өөрчлөлттэй байсан нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон байна. Энэ нь ирээдүйд олон мянган иргэний нүдний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн эмч нар нь ярьж байлаа.
Энэ жилийн хувьд эрт илрүүлэгт зөвхөн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн 39 мянган сурагч хамрагдах бол хөдөө орон нутгийн сурагчдыг ирэх жилийн 4 дүгээр сараас хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!