Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 28 секунд
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Нийтлэсэн огноо:

Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс энэ сарын11-ний өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкнаас “Бэрэн”, “Говийн зам” компаниудад зээл олгосон хэргийг цагаатгасан үндэслэл хуульд нийцээгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Энд нэг тодотгол хийе. Улсын Дээд шүүх хэргийг буцаана гэдэг нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг анхан, дунд шатны шүүхээр хэлэлцэж, “хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэхдээ” алдаа гаргасан байна, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна, үүнийгээ дахиад тодруул гэсэн агуулгатай юм.

Үүнийг ч Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр шүүгч нэгэнтээ тайлбарлахдаа “Дээд шүүх гэдэг бол анхан шатны шүүх, давахын шүүхийн шийдвэрийг шүүн хэлэлцэж шийдвэрлэдэг” гэсэн байдаг. Ерөөсөө Дээд шүүх бол хуулийг яаж хэрэглэв, юуг олж хараагүй, эсвэл буруу зүйлчилсэн асуудлыг л олж харах ёстой болохоос эрүүгийн гомдол гаргасан, яллагдагчаар татсан, эсвэл хохирол амссан Хөгжлийн банкны талын ч юм уу гэм бурууг хэлэлцэх ёстой шүүх биш гэсэн үг. Тэгэхээр Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан, дунд шатны шүүхийн шийдвэрүүд “но”-той байх нь.

Ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгосныг эргэн харцгаая. Томоос нь эхэлбэл “Бэрэн групп”-д олгосон зээлийн асуудал. Засгийн газрын тогтоолоор гурван зээл олгосон. Уучлаарай, банк хэдийгээр Хөгжлийн банкинд хувь эзэмшдэгээрээ дамжуулан эрх хэрэгжүүлдэг боловч “Зээл олгохыг тогтоолоор шийднэ” гэдэг эрх мэдэл хэтрүүлсэн хэрэг биш гэж үү? “Говийн зам”-ынх мөн адил. Тэр тусмаа “Энержи ресурс”-ын ашиг сонирхолд үйлчилсэн байж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байгаа юм. Энэ бүхнийг зөвхөн “үйл, баримт” гэдгийн “баримт” буюу нотлох баримтаар тогтоох бус “үйл”-д анхаарч Дээд шүүх шийдвэрээ гаргаж буй нь сайн хэрэг. “Үйл”, үйлдэлдээ хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлж үү? Эсвэл “эс үйлдэл” хийж үү гэдгийг шүүх маш зөв анхаарсан байна.

Дээрх хэргүүдийн хувьд, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө Хөгжлийн банкин дахь, Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа Н.Батбаяр ч их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн уг асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр өөрийн дуу хоолойгоор “үүрэг чиглэл өгсөн” бичлэг аудио хэлбэрээрээ, мөн гарын үсэгтэй тогтоолууд нь Хөгжлийн банкны архивт болон шүүх дээр байгаа нь ноцтой баримт нотолгоо мөн. Ерөөсөө Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг олгох ажиллагаанд тухайн банкны эрх мэдэлд оролцож Засгийн газрын тогтоол үйлдэх нь эрх мэдэл хэтрүүлсэн. Тиймээс ч Засгийн газрын зүгээс “Эрэл”-д олгосон зээлээс эхлээд “судалж үзэхийг зөвлөж байна” гэх мэтийн агуулгатай бичиг шиддэг болчихсон юм билээ.

Өнгөрсөн оны долдугаар сарын7-нд анхан шатны шүүхээс “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрийг 37сая төгрөгөөр торгох шийдвэр гарч, шүүхийн гадна бараг “баяр ёслол” хийх шахаж буй зураг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүний дараа буюу энэ оны наймдугаар сард нийслэлийн эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүх935сая төгрөгөөр торгосон. Дээд шүүхээс энэ сарын 11-нд тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд ялын бодлогын талаас хохирлоо барагдуулаагүй байхад нь торгуулийн ял ногдуулсан, ял нь гэмт хэрэгтээ хөнгөдсөн гэх шүүмжлэл, эсэргүүцлүүд нөлөөлсөн биз ээ. Ингээд Дээд шүүх гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

“Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан “Говийн зам” ХХК-д олгосон зээлийн тухайд тус компанийн нүүрсээ худалдахаар барьсан замыг Хөгжлийн банкны мөнгөөр төрд худалдаж авсан нь мөн л албаны эрх мэдлээ хэтрүүлсэн “үйл” байсаар байтал зөвхөн нотлох баримтыг анхаарсан байж болзошгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг анхаарч дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэгдсэн байдаг. “Энержи ресурс” нүүрсээ зөөх гээд барьсан замыг нь Хөгжлийн банкнаас 170тэрбум төгрөг зээлж худалдаж аваад “Эрдэнэс Монгол” компанид “шахна” гэдэг, үүнийгээ Засгийн газрын тогтоолоор шийднэ гэдэг нь тухайн компанид маш том давуу байдал олгосон, банкны эрх мэдэлд халдсан, худалдаж авах үйл явцад оролцсон, өөртөө олгогдоогүй эрхийг эдэлсэн хэрэг мөн биз? Дээрх замыг худалдаж авахдаа төсвийн хөрөнгөөс УИХ-ын шийдвэрээр санхүүжүүлсэн бол хууль зөрчихгүй байх боломжтой.

Тэгэхээр мөнөөх л “Энержи ресурс”-ын эрх ашигт үйлчилсэн байгаа биз? Үүнийг нь Н.Алтанхуяг улсын эрх ашиг талаас тайлбарлах гэж оролддог, “хэлмэгдүүллээ” гэж хашхирдаг. Гэвч прокурор хэргийг хянаад “Та эрхээ хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгожээ” гэдэг.

Нийтлэлч У.Оргилмаа

Эх сурвалж:http://www.baabar.mn/article/n-altankhuyagiin-l-oyuun-erdene-ruu-dairsan-dairalt-deed-shuukh-deerkh-yalagdlaar-ni-tailbarlagdaw-uu

Зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх/гаргах заавар зөвлөмжийг танилцуулах сургалт зохион байгууллаа

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ