ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “огцрох” болзлоо хангачихлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 14 секунд
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “огцрох” болзлоо хангачихлаа
Нийтлэсэн огноо:

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “огцрох” болзлоо хангачихлаа

Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Энх-Амгалан 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш тасралтгүй 13 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр 2021-2024 онд БШУ-ны сайдаар ажиллаж байгаад 2024 оны сонгуулийн дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.

Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж эхэлснээс хойш хэд хэдэн удаа хариуцлагагүй үг, үйлдэл гаргаж, яамныхаа болон Засгийн газрын нэр хүндийг унагаж, салбар удирдаж ажиллах чадах эсэхэд эргэлзэхэд хүргэлээ.

Учир юу гэвэл мань сайд 2024 оны 12 сарын 20-ны өдөр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан.

Тус хуулийн төсөлд “барилга, зам, боловсруулах үйлдвэр зэрэг улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг УИХ-аас баталсан бодлогын баримт бичигт тусгагдсан хүрээнд уян хатан шийдвэрлэж болох тухай” асуудлыг тусгасан.

Гэвч энэ асуудал нь олны эсэргүүцэлтэй тулгарч, сайд хуулийн төслөө эргүүлэн татсан. Гол нь нийгмийн хамгааллын сайд нь өөрөө гадаадаас ажиллах хүч авах, тэднийг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа нь салбарын бодлогынхоо эсрэг ажилласан мэт, тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлыг илэрхийлсэн мэт хандлагыг олон нийтэд төрүүлсэн. Нийгмийн эсэргүүцэл шүүмжлэлттэй тулгарсны дараа ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан тус хуулийг төслөө эргүүлэн татсан.

Үүний дараа 2025 оны 01 сарын 25-ны өдөр Өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг шаардаж уяачдын морьтой жагсаал болсон.
Хэдийгээр морин уралдаан нь Монголчуудын өв соёл мөн боловч өвлийн хүйтэнд, хаврын хавсарганд газар гэсээгүй хөлдүү байхад насанд хүрээгүй хүүхдээр сорь уралдуулах нь тэдний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэх шалтгааны улмаас өвлийн уралдааныг Засгийн газрын тогтоолоор, мөн шүүхийн шийдвэрээр хязгаарласан байдаг.
Гэсэн ч өвөл, хавар морь уралдуулахыг шаардсан морьт жагсагчдын шаардлагын дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өвөл хаврын морь уралдаантай холбогдуулан хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл өгөх үеэрээ “...хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулагддаг байж болно. Хэрэв хаврын морины уралдаан гуравдугаар сараас хойш аймаг орон нутагт зохион байгуулбал заавал 12-оос дээш насны хүүхэд байх ёстой. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хувцас хэрэглэл, стандартыг хэрэгжүүлэх ёстой. Та бүхэн анзаараарай, тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл морь унасан хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр биш гэж үздэг. Бусад үед хүүхэд морь унахаар тэвшишгүй хөдөлмөр мөн гэж үздэг дабль стандарт гарч ирчихээд байгаа байхгүй юу.

Тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл хүүхэд морь уралдвал тэвчишгүй хөдөлмөр биш гэж үзнэ. Ер нь хүүхдийг морь унах асуудал тэвшишгүй хөдөлмөр мөн юм бол наадмаар ч бас хүүхдийг морь унуулахаа боль. Хоёрт хүүхэд дээр ирэх эрсдэлүүдийг бид онцгойлон анхааръя. Бидний хийсэн судалгаагаар эзэн биегүй хэн зохион байгуулж байгаа нь тодорхойгүй нэг, хоёр сард зохион байгуулж буй уралдаануудад тоо статистик нууц байгаа байхгүй юу…” хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг мөн төрүүлсэн.

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан албан тушаалаараа Монгол Улсын Хүүхдийн эрхийн Ерөнхий байцаагч болдог. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө дуугарах ёстой №1 гэсэн үг.

Тийм атал 3 сарын 01 буюу газар гэсээгүй хүйтэн байхад морь уралдуулж болно, 12 наснаас дээш хүүхэд уралдахад “татгалзах” зүйлгүй гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь цаагуураа хүүхдүүд өвөл, хаврын хүйтэнд морь уралдаж, газар чихээ хөлдөөх, эрүүл мэнд, амь насны эрсдэлд орохыг “зөвшөөрч” байгаагаас өөрцгүй хэрэг.

Монгол Улсын Хүүхдийн ерөнхий байцаагч нь хүүхдийн эрхийн эсрэг “дуугарсан” энэ үйлдлийнхээ төлөө зүй нь бол ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан огцрох ёстой.

Amlalt.mn

Ц.МӨНХ

Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ