Ү.ОЮУНЗУЛ: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 32 секунд
Ү.ОЮУНЗУЛ: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна
Нийтлэсэн огноо:

Ү.ОЮУНЗУЛ: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хорооны хурал Нийслэлийн Боловсролын газарт боллоо. Тус хороо нь эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлагийн хөгжил, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын чиглэлд анхаарч ажилладаг бөгөөд хурлаар дээрх салбаруудад хэрхэн анхаарах, НИТХ-ын болон төрийн бүх шатны байгууллагуудтай бодлогын хувьд хэрхэн уялдаж, хамтарч ажиллах тухайгаа ярилцаад, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Хүний хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын саяхан хэвлэлд өгсөн ярилцлагад том мега төслүүд, том бодлогууд эцэстээ хүний хөгжил рүү чиглэнэ” гэдгийг онцолсон. Тэгэхээр бид хүүхэд хамгаалал, залуусын хөгжил, гэр бүлийн асуудлыг ойлгох, тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэх, олж харах, хамтрах зайлшгүй хэрэгцээ байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 25 орчим байгууллагын жагсаалтыг гаргалаа. Эдгээр газруудын үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн бодлогоор хангах, тулгамдсан асуудлыг нь сонсох, төлөвлөгөөг нь хангуулахад анхааръя” гэв.

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин

Боловсролын хүртээмж, сургалтын чанарыг хэрхэн сайжруулах, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, тулгамдсан асуудлаа танилцууллаа. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотод нийт ЕБС-д суралцагчийн 50 орчим хувь, СӨБ-ын хүүхдийн 48 хувь нь сурч, боловсролын байгууллагын 42 хувь нь төвлөрч байгааг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилга, найман бага сургуулийн барилга ашиглалтад орсон. Шинэ суурьшил, шинэ хотхон хороолол сүндэрлэх бүрд стандарт алдагдаж байна. Хан-Уул дүүргийн IV, XXIII хороонд орон сууцны хотхон ихээр барих суурьшил үүсээд байгаа хэрнээ сургууль, цэцэрлэг байхгүй. Тиймээс хүн амын тоотой уялдуулан сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөж ашиглалтад хүлээж авах шаардлагатай”-г онцоллоо.

Яг энэ асуудалтай холбогдуулан НИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүд Боловсролын газрын дарга Б.Амартүвшинд дараах саналыг хэлж, асуулт асуулаа.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Сэмжидмаа:

-Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын засвар үйлчилгээнд НИТХ-ын Төлөөлөгчид анхаарч 20 тэрбум төгрөгийн төсвийг тавьсан. Гуч, дөчин жилийн насжилттай сургууль, цэцэрлэгийн тог цахилгаан, дээврийн асуудал хүнд болсон. Энэ бүхэнд нэгдсэн төлөвлөлт байна уу. Миний тухайд, Баянгол дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудын засвар үйлчилгээний нэгдсэн саналыг аваад, эрэмбэлсэн. Энэ төлөвлөгөөг Засаг даргадаа уламжлаад, тендер зарлуулах төлөвлөгөөтэй явж байгаа. Хоёрдугаарт, багш нарыг маш их бичиг цаас, төлөвлөгөө, индекс, ажлын үзүүлэлт гэх мэтээр ажлаар дарж байна. Хүүхдийн хөгжил, заах арга зүйгээ сайжруулах, сурагчдын сэтгэл зүйтэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх багшид ямар ч боломж, цаг зав олдохоо байсан. Багш нартайгаа нүүр тулсан ярилцлага хийж, санал хүсэлтийг нь сонсож үзсэн үү. Гуравдугаарт, сурагчдын автобустай холбоотой гажуудал байна. Жишээ нь, Баянгол дүүрэгт хэд хэдэн сургуульд авч өгсөн автобус сурагчдадаа үйлчлэхгүй, сургуулийнхаа хашаанд байна. Жолооч байхгүй, түлшний мөнгө, орон тоо байхгүй гээд асуудал хэлдэг. Үүнийг хэрхэх вэ. Ажил хийгээд, асуудлыг нь шийдвэрлэсэн болж харагддаг ч бодит нөхцөл байдал дээр гүйцэтгэл байхгүй, төсвийн мөнгө дэмий үрсэн болоод замхарч байна. Орчин цагийн хүүхдүүд цаг үеэ дагаад маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Технологийн дэвшлийг ашиглах сонирхолтой байна. Хиймэл оюунаар сурагчид гэрийн даалгавраа хийж байна. Хиймэл оюуныг сурагчтайгаа зэрэгцээд салбартаа ашиглаад явах мэдлэгтэй багш боловсон хүчин байна уу гэх мэт багшийн хөгжлийг дэмжих, анхаарах асуудал бишгүй.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Дөлгөөн:

-Боловсроын хүртээмж гэхээсээ чанарт анхааръя. Төвийн сургууль, захын сургуулийн чанар тэнгэр, газар шиг ялгаатай байгааг ганцхан жишээгээр тайлбарлъя. Сүхбаатар дүүрэгт 2024-2025 онд 68 мянган хүүхэд сурч байна. Өнгөрсөн аравдугаар сард иргэдтэй уулзаад явж байхад нэг сургуулийн төгсөх ангийн сурагчдаас ганцхан хүүхэд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд тэнцэж байна. Гэтэл нэгдүгээр сургуулийн 660 хүүхдэд лекц уншихад 20-30 хувь нь гадагшаа сургуульд явна. Шалгалтадаа бэлтгээд, материалаа бүрдүүлээд явж байх жишээтэй. Түгжрэлийн асуудалд ч боловсролын чанар ихээхэн нөлөөлж байна. Орлогын түвшингээс үл хамаарч эцэг эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол олгохын тулд төвийн сургууль руу хүүхдээ зөөж байна. Тэгэхээр захын дүүргийн сургуулиудад англи хэл, математикийн хичээлээр лаборатори ангиудыг бий болгоё. Ядуурлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл нь боловсрол. Чанартайгаар боловсрол олгох тусам эдийн засаг тэлнэ, ядуурал буурна.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Мягмар:

-Боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөр арга хэмжээнд 600 сая төгрөгийн төсөв зарцуулдаг байсныг тэрбум болгож өсгөж байсан хүний хувьд гүйцэтгэл нь төсөвтөө хүрч байгаа юу. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжээд явж байгаа гэж ойлгож байтал үр дүн хангалтгүй сонсогдож байна. Есөн дүүргийн хэмжээнд энэ салбарт хэрэгтэй байгаа төсвийг мачийж байгаад Төлөөлөгч нар төсвийг нь тавиулдаг ч гүйцэтгэл байхгүй, төсвийн арга хэмжээ нь хэрэгждэггүй байдал анзаарагдаж байна. Хан-Уул дүүргийн XV болон XXII хорооны цэцэрлэгүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгааг анхааръя. Байргүйгээс болж үе үе цэцэрлэгийн хүүхдүүд түрээсийн байрнаасаа хөөгддөг нөхцөл байдал үүсжээ.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Сэргэлэнбаатар:

-Хувийн цэцэрлэг, сургууль байгуулахад ямар стандарт мөрддөг, хаанаас зөвшөөрөл олгодог вэ. Барилгын компаниудад ижил тэгш шаардлага үйлчилдэггүйгээс гурван га газарт 1800 айлын хорооллыг ямар ч зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэггүй барьж байгаа компани байхад таван га газарт 1000 айлын хороолол барих гэхээр 700 айлын хороолол болгож тоог нь бууруулаад, сургууль цэцэрлэгийн барилгатай байх ёстой шаардлага тавьжээ. Одоо 960 хүүхдийн сургууль барьж байна. Энэ ялгамжтай зөвшөөрлийг цэгцлэх, ижил шаардлага тавьдаг байхад анхаарцгаая. UB паласыг буулгаад, том том хороолол барих гэж байна. Сансрын E Mart худалдааны төвийн дэргэд ч өндөр өндөр сунайсан барилгууд ашиглалтад орсон. Мөн л сургууль, цэцэрлэг бүү хэл машины зогсоол алга гэж байна. Энэ байдалд Төлөөлөгч нар дуугаръя. Мөн боловсролын тэгш хүртээмж, чанартай холбоотой санал байна. Гаднаас 1000 багшийг урьж ажиллуулъя. Эдгээр багш нарыг захын дүүргүүдэд, гэр хорооллын сургуулиудад багшлуулъя гэдгийг онцолж хэллээ.

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР О.ОТГОНТӨГС НАРЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР О.ОТГОНТӨГС НАРЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ