АЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 36 секунд
АЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
Нийтлэсэн огноо:

АЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал (2025.03.18-23) хийж байгаа билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөлөл багтан ажиллаж буй. Тэдний төлөөлөл болох Улсын Их Хурлын гишүүдээс айлчлалын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж буй талаарх байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ удаагийн айлчлалаар дэлхийд данстай хоёр том их сургуулиар цаг гарган орж чадлаа

-УИХ-ын даргаар ахлуулсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөх гэж байна. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий айлчлалын бүрэлдэхүүн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ажиллаж байна. Олон улстай, дипломат харилцаа тогтоосны үр дүнд хэрхэн, яаж, нийгэм, улс төрийн хүрээнд хамтарч ажиллах вэ, тэр тусмаа сүүлийн үед геополитикийн хүрээнд тогтворгүй, ойлгомжгүй, нэлээд савалгаатай ийм үед англи төвтэй европын улс орнууд бас нэгэн хүчирхэг багана болж сүүлийн сарын хугацаанд маш идэвхтэй геополитикийн бодлого, үйл ажиллагааг илэрхийлэх болсон. Энэ айлчлалын гол онцлог гэвэл Монгол Улсын Их Хурлын даргаар ахлуулсан Их Хурлын гишүүд цаашдаа гадаад харилцаагаа Монгол Улс ямар салбаруудад хэрхэн гүнзгийрүүлж болох вэ гэдэгт чиглүүлсэн явдал. Хоёр дахь онцлог нь албан айлчлал нь төрийнхөө түвшинд уулзалт, хэлэлцээрүүдийг хийдэг бол энэ удаа тус улсын бахархал болсон дэлхийд данстай хоёр том их сургуулиар цаг хугацаа зарцуулан зочилж чадлаа. Энэ маш чухал юм.

-Яагаад чухал гэж, жаахан дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Оксфордын их сургуультай танилцаж, тус сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Мөн холбогдох судалгааны чиглэлийн хүмүүстэй уулзаж, төрийн байгуулалт, эдийн засгийн чиглэлээр туршлага судлах, монголтой тодорхой сэдвийн хүрээнд хамтарч ажиллах талаар яриа өрнүүлсэн.

Харин Улсын Их Хурлын дарга тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн Кэмбрижийн их сургуультай танилцлаа. Энэ сургууль нь шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд данстай сургууль юм. Тус их сургуульд Монгол судалгааны төв байдгаараа онцлогтой. Судалгааны төвийн ач холбогдол нв бид бүхий л чиглэлээр оюутан залуучуудаа сургах, хамтарч судалгааны ажил хийх боломжтой. Энд монголын малыг дэлхийн зах зээл дээр гаргах, малын онцлогт тохирсон шинэ стандартыг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, байгаль экологитой холбоотой усны асуудлууд болон усны сав газруудын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг монголын ирээдүй хойчийг бодсон, өнөөгийн тулгамдсан асуудлуудад шийдэл болох судалгааны ажлуудыг хийж байгаатай танилцлаа.

-Mонгол судалгааны төвийн захиралтай уулзаж, олон чухал асуудлаар яриа хөөрөө өрнүүлээд авсан байхаа?

-Энэхүү судалгааны төвийн захирал, профессор Дэвидтэй боловсролын зээлийн сангийнхаа дүрэм, журам, хуульд өөрчлөлт оруулж, зочин судлаачийн тоо, хөрөнгө төсвийг нь нэмэгдүүлж, оюутан залуучуудаа монголынхоо хөгжлийн бодлоготой уялдуулж сургах асуудлыг ярилцлаа. Үүнийг айлчлалын үеэр ярилцаад өнгөрөх бус ажил хэрэг болгож, хамтын ажиллагаагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ажил хэрэг болгоход та бүхний оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал байх?

-Ирэх тавдугаар сарын 17-ны өдөр Оксфордын их сургууль дээр Их Британид ажиллаж, амьдарч, сурч буй оюутан, залуусын уулзалтыг зохион байгуулна. Миний бие УИХ-ыг төлөөлж ирж ажиллана. Энд сурч, ажиллаж байгаа оюутан, залуусын хувьд “Бид эх орныхоо хөгжилд хэрхэн, яаж хувь нэмрээ оруулах вэ” гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ хэрхэн, яаж хэрэгцээтэй байх арга замаа олдоггүй. Иймд тэрхүү уулзалт маш үр дүнтэй болно гэж бодож байна.

Монголын чадварлаг, олон залуус энэ улсад технологи, хиймэл оюун ухаан, автоматжуулалт, шинжлэх ухааны салбарууд гээд бүхий л чиглэлд сурч, ажиллаж байна. Британийн парламентад хүртэл монгол залуу саяхныг хүртэл ажиллаж байжээ. Эдгээр залуучуудтай бид яаж хамтарч ажиллаж, тэдний хүсэл, саналыг төрийн бодлого шийдвэрт хэрхэн тусгах вэ гэдгийг бодож байна.

УИХ-ын гишүүн, Монгол-Британийн Парламентын бүлгийн дарга Ч.Ундрам: Оксфордын их сургуульд Монгол судлалын төв, МУИС-д англи хэлний төв байгуулах асуудлыг хөндлөө

-Та 2020 оноос эхлэн Монгол-Британийн Парламентын бүлгийн даргаар ажилласан хүний хувьд айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Намайг анх хоёр улсын парламентын найрамдлын бүлгийн ажлыг хариуцаад тус улсад очих үед дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай тулгамдсан асуудал ихтэй хоёр талын найрамдалт харилцаа ихээхэн суларсан байсан. Харин өнөөдөр хоёр улсын хамтын ажиллагаа шат, шатанд нягтарч байна хэмээн хувьдаа дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар харилцаагаа бэхжүүлж, өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан төдийгүй нийслэлийн түвшинд ч зохих уулзалтуудыг хийжээ. Тухайлбал, метро барих асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн албанаас зөвлөгөө авсан байх жишээтэй. Түүнчлэн Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойлын урилгаар анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга албан ёсоор айлчиллаа. УИХ-ын дарга болон айлчлалын бүрэлдэхүүн Британийн төдийгүй дэлхийн хамгийн чухал судалгааны төвүүд болох Оксфорд, Кембрижийн их сургуульд зочилж, удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж байна. Эдгээр төвүүдэд боловсон хүчнээ бэлтгэх, ялангуяа барилга, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбаруудад хамтарч ажиллах талаар ярилцлаа. Мөн энд байгаа судлаачдынхаа тоог нэмэгдүүлэх саналыг тэд найрсгаар хүлээж авлаа. Оксфордын их сургууль дээр Монгол судлалын төв байгуулах асуудлыг ярилцав. Тэд Боловсролын хуульдаа англи хэлийг албан ёсных болгон тусгасан явдалд талархснаа илэрхийлсэн. Монгол Улсын их сургуульд тус улсаас Англи хэлний төв байгуулахаар шийдвэрлэлээ. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад "Pearson" хөтөлбөрийг гуравдугаар ангиас хэрэгжүүлж, англи хэлийг заагаад эхэлсэн. Бүс харгалзахгүй хүүхдүүд маань эдгээр их сургуулиудад суралцах ирээдүй бий. Хоёр улс шинжлэх ухааны чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж харж байна.

-Монгол-Британийн Парламентын бүлгийн хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ер нь аливаа харилцаа хүн хоорондын харилцаа байдаг. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ноднин жил парламентын сонгууль болж, гишүүд нь шинэчлэгдсэн. Тиймээс Британи дахь парламентын бүлгийг шинэчлэн байгуулах тухай ярилцлаа. Хоёр улсын парламентын гишүүд хамтран ажилласнаар цаашид аль салбаруудад хамтын ажиллагаагаа түлхүү өргөжүүлэхийг тодорхойлж, илүү нээлттэй болно гэсэн үг.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

-УИХ-ын даргаар ахлуулсан албан ёсны айлчлал өндөрлөх гэж байна. Айлчлалын үр дүн юу байв?

-Өнө эртний түүхтэй Британи улс бол хаант засаглалтай орон. Дэлхийн том гүрэнд Монгол Улсын Их Хурлын дарга өндөр, дээд хэмжээний айлчлал хийж байгаа нь туйлын, чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаагаар дамжаад манай улсын гадаад нэр хүнд өсөх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ахиц болохуйц, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх буюу чансаагаараа дэлхийн эхний 10-т эрэмбэлэгддэг топ хоёр их сургуулиудад зочилж, орчин үеийн судалгааны төвүүд, монголч эрдэмтэдтэй уулзсан нь туйлын ач холбогдолтой.

Түүнчлэн манай улсаас судалгаа хийж байгаа цөөхөн боловч эрдэмтэд, оюутнуудтай уулзлаа. Мөн Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцсон монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцсан. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг тус улсад айлчлах үеэр энэхүү олон улсын бага хурлыг зохион байгуулсан нь онцлог байлаа. Эцэст нь хэлэхэд, айлчлалын хүрээнд Монгол Улсад инноваци, технологи нутагшуулах, цаашлаад шинжлэх ухаанаар дамжаад манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц уулзалтууд зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Хуваалцах:
НИТХ-ЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАНА
НИТХ-ЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАНА
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ