УЛААНБААТАР ХОТОД БАЙГУУЛАХ “МЕТРО”-НЫ ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-Г ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
18 минут 16 секунд
УЛААНБААТАР ХОТОД БАЙГУУЛАХ “МЕТРО”-НЫ ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-Г ДЭМЖЛЭЭ
Нийтлэсэн огноо:

УЛААНБААТАР ХОТОД БАЙГУУЛАХ “МЕТРО”-НЫ ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-Г ДЭМЖЛЭЭ

НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь түүхэн шийдвэр гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцолж хэллээ.

Тус асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцууллаа. Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан байдаг. Улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”, “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон байна.

Метроны төслийн төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагууд баталсан бөгөөд метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Үүний 97.7 хувь нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулагдах байна. Санхүүжилтийг 15 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 85 хувийг гадаад эх үүсвэрээс татахаар олон яриа хэлэлцэл, уулзалт хийгдэж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. Түүнчлэн метроны төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын 28, Олон улсын 56 стандартыг мөрдөж ажиллахаас гадна олон талын хууль, эрх зүйн уялдаа холбоог хангаж ажиллахаар төлөвлөж байгааг дурдлаа.

Үүний дараа НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт “Хотын тулгамдсан асуудлуудыг өнөө маргаашаа аргацаасан байдлаар өнгөрөөх боломжгүй болсон. Улаанбаатарт метроны хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгаа. Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ хүн төвт, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, иргэдийг олон талын тодорхой, бүтээлч мэдээ, мэдээллээр хангах чухал байна. Метро төслийн гүйцэтгэлийн түвшинд нийслэлийн бизнес эрхлэгчдийг татан оролцуулах, залуусыг боломжит ажлын байраар хангаж ажиллах нь зүйтэй гэж манай намын бүлэг үзэж байна” хэмээн дүгнэлт хэллээ.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Б.ЭРДЭНЭСҮХ: Нийслэлчүүд метротой болохыг хүсэж байгаа. Яг хэдэн онд иргэд метрогоор зорчиход бэлэн болох вэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: ТЭЗҮ-ийн төлөвлөгөөний дагуу 2030 оны 10-р сард ашиглалтад орно.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч О.ЗУНДУЙДОРЖ: Метро төслийн ТЭЗҮ-г маш сайн хийсэн байна. Гэтэл метроны талаар яриад олон жил болсон. Өнөөдрийг хүртэл хэн, хаана гацаав. Гацаах ямар шаардлага байв. Иргэдийн эрх ашгийг бодоод энэ төслийг аль 2011 онд эхлүүлсэн бол өнөөдрийн төсвийн тал үнээр бид метротой болох боломж байсан. Тиймээс энд тодорхой хариулт авмаар байна?

Хариулт:

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.ХОСБАЯР: Тэр даргын үед төсөл яваагүй гэж өмнөх удирдлагуудаас буруу хаймааргүй байна. 2013 онд Монгол Улс маань ийм хэмжээний том мега төсөл хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд хөгжөөгүй байсан. Харин өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод, УИХ-аар батлагддаг томоохон бодлогын бичиг баримтад метро зайлшгүй хэрэгтэй гээд зохицуулалт орсон учраас метроны ТЭЗҮ эцэслэгдэж байна. Тиймээс цаашдаа төлбөр мөнгөний л асуудал гарч магадгүй. Гэхдээ энэ тал дээр Нийслэлийн засаг дарга анхаарч, гаднаас хөрөнгө босгох тал дээр ажиллаж байна. Мөн төслийн нэгж багынхан ч гэсэн ажиллаж байна. Бүх шатанд метротой болохын төлөө нэгдэж ажиллаж байгаа учраас цаашдаа дахин зогсох эрсдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ: Хөшигтийн хөндийн нисэх буудлын замд гэрэлтүүлгийг орхигдуулснаас болж осол аваар их гардаг. Үүнтэй адилхан асуудал гарах вий. Нэгт метроны шугам дагасан дэд бүтцийн төлөвлөлтийг хэрхэн хийсэн бэ?. Хоёрт жижиг дунд үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих талаар хэрхэн тусгагдсан бэ?. Гуравт монголын өв соёл, уламжлалыг бүтээн байгуулалтдаа яаж шингээсэн бэ?. Дөрөвт нийслэлийн хөрсний асуудлыг судалсан уу, эрсдэлээ тооцсон уу?. Тавд ажлын байрны тоо хэдээр нэмэгдэх вэ?. Зургаад төслийн санхжүүжилтын 85 хувийг гаднын зээл тусламжаар барихаар төлөвлөсөн. Тэгвэл энэ зээл, тусламжийг хэдэн жилийн дотор төлж, барагдуулах тооцоо гаргасан бэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: Төслийн төсөвт өртөг бодит зах зээлийн судалгаагаар хийгдсэн. Метроны 15 өртөөний 14 нь газар доогуур хийгдэнэ. Тэгэхээр өртөөнүүдэд нийтдээ 150-200 жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ гэж тооцоолж байна. Метроны шугам дагасан хотуудын эдийн засгийн үзүүлэлт эрчимтэй өсөж, үүнийг дагасан ажлын байрууд олноор нэмэгдэнэ. Эдийн засгийн эрчимтэй таталцал бий болох учир нийслэлд төвлөрүүлэх орлого ч нэмэгдэнэ. Тиймээс нийт төсөвт өртгөө 11 жилийн хугацаанд нөхнө гэж үзэж байгаа. Түрээс, зар сурталчилгаа, тасалбарын орлого зэргээс 29-30 жилийн хугацаанд төслийн өөрийн өртгөө бүрэн нөхнө гэсэн санхүүгийн тооцоолол гаргасан. Хоёр орны хамтарсан мэргэжлийн геологичид хөрсний судалгаа хийсэн. Хөрсний ямар нэг онцгой эрсдэл бол байхгүй гэдгийг тогтоосон байгаа. Метроны төслийн худалдан авах, ханган нийлүүлэгчээр аль болох дотоодын аж ахуй нэгж, туслан гүйцэтгэгчдийг оруулах хүсэлтэй байгаа. Метроны ажлыг гүйцэтгэх хүрээнд 700 орчим ажлын байр бий болно. Түүнчлэн метрог ашиглалтад орсны дараа худалдаа, үйлчилгээг дагасан 150.000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн суурь тооцоолол гарсан. Мөн метроны төсөлтэй зэрэгцээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2025 онд ШУТИС-д метроны 4 анги элсэлт авахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Мөн ШУТИС-ийн 8 багшийг метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-д сургахаар явуулаад байна.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Ж.ЭНХЖАРГАЛАН: Санхүүжилт гацвал B хувилбар байгаа юу. Депог дараа нь өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд орон зайн төлөвлөлтийг хийсэн үү. Иргэд, хамтарч ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд төслийн нэгжийн нээлттэй мэдээ, мэдээллийг хаанаас авах вэ?

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: B хувилбар гэвэл хоёрдугаар шатны тендерийг зарлахдаа хэрвээ оролцогчид өөрсдөө төслөө санхүүжүүлэх нөхцөлөө тодорхой болгож орж ирдэг. Иймэрхүү саналыг гадны байгууллагууд өмнө нь гаргаж байсан. Тиймээс шаардлага үүсвэл В хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Депогийн хүчин чадлын хувьд метро хоорондын зай 4.5 минут байхаар төлөвлөж байгаа. Дунджаар 15.000 хүн зорчино гэж төлөвлөсөн. Зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тохиолдолд метро хоорондын 4 минут болгож, өдөрт 28-30 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байгаа. Нэмэлт метроны бааз шаардлага үүсвэл хотын баруун бүсэд төлөвлөлт хийхээр тооцоолсон байгаа.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Б.МЯГМАР: Түгжрэлийг бууруулах, сааруулах хүрээнд метроны төслийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ эдийн засгийн хувьд яг ашигтай төсөл мөн үү. Нийслэлээс гарах санхүүжилт бага мөнгө биш. Тиймээс зээлийг эргээд төлөх ямар саналыг тавьж байгаа вэ. Мөн хүлээгдэж буй эрсдэл юу байна. Гадаадаас зээл, тусламж авах зэрэг олон ажлууд үүснэ. Төслийн нэгжээс Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамтай хэр ойр, ойлголцож ажиллаж байгаа вэ?

Хариулт:

Төслийн эдийн засгийн тооцооллыг хийсэн мэргэжилтэн:

Манай судалгааны баг метроны төслийг гаргахдаа нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй байдлыг хангахыг зорьсон. Төслийн үр өгөөжийг мөнгөн дүнгээр гаргасан. Түүнчлэн Улаанбаатар хотын иргэд авто замын түгжрэлд маш их цаг хугацаагаа алдаж, ажил хийж олох орлогоо алдаж байгаа. Мөн агаарын бохирдол, авто замын осол гээд олон судалгааг хийсний үндсэн дээр 11 жилийн дараа Улаанбаатар хотын иргэд мөнгөн дүнгээс илүү үр өгөөжийг хүртэх юм.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Ц.ТӨРХҮҮ: Манай улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хүндрэлтэй. Хүйтний технологи гэж байна уу. Боловсон хүчнийг цаашид нь практик дээр хэрхэн чадваржуулах вэ. Дэлхий дээр метроны олон төсөл бий. Гэхдээ манай улстай төстэй төсөлд эрсдэл гарсан тохиолдол бий юу.

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: Манай улстай төстэй уур амьсгалтай орнуудад хэрэгжүүлсэн метроны төслүүдэд судалгаа хийсэн. Хамгийн сүүлд ӨМӨЗО-ны метроны төслийг харьцуулж судалж үзсэн. Хүйтний технологитой хоршуулж, барих хугацаанд эрсдэл гарах вий гэж тооцоолсон. 19.4 км-ийн 19.1 км нь газар доогуур явна. Тиймээс зориулалтын тунель ухагч машин ашиглана. Газрын гүнд манай улс 8 градус байдаг учраас газар доорх ажил бол өвөл зунгүй үргэлжилнэ. Боловсон хүчний тухайд эхний ээлжинд багш нарыг сургана. Багш нар ирээд оюутнуудаа хүлээж авна. Дараа нь БНСУ-ын метроны төслүүдэд дадлага хийлгэнэ. Энэ мэтчилэн шат дараатайгаар явна. Эрсдэлийн хувьд бусад орнуудад санхүүжилт гацах, улт төрийн тогтворгүй байдал, газар чөлөөлөлтийн ажил удаашрах зэрэг асуудал үүсэх магадлалтай байдаг юм билээ. Тиймээс ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд маш нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа.

Асуулт:

НИТХ-ын төлөөлөгч Г.БАТЗОРИГ: Метроны хамгийн баруун талын эцсийн шугам СХД-ийн 22 дугаар хороо Сонсголонгийн уулзвар дээр байна. Үүнээс цааш нийтийн тээврийн өөр төлөвлөлт бий юү. Эсвэл Толгойт өртөө хүртэл холбох боломж бий юү.

Хариулт:

Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.МӨНХДАЛАЙ: Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Толгойтоос баруун тийш шинэ Сонгинохайрхан дэд төв байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүртэл 19.4 км-ээс 25 км хүртэл сунах хоёрдугаар шатны төлөвлөгөө гаргасан байгаа. Одоогоор Сонсголонгийн уулзварын дөнгөж наах нь эцсийнхээ зогсоолыг урьдчилж төлөвлөөд байна. Мөн Зам тээврийн яамнаас ТЭЗҮ нь хийгдэж байгаа Толгойтын уулзвараас шинэ нисэх буудал хүртэл тавигдах хөнгөн төмөр замын төсөл энэ байршлаас эхлэх тул уялдуулж байршлаа сонгосон.

Ингээд хэлэлцүүлгийн асуулт, хариултын явц дуусаж төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дараах саналыг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Ц.ТӨРХҮҮ: Метроны төслийн ажил эхлэхээр тендер зарлаад гаднаас туслан гүйцэтгэгч компаниуд авдаг. Тухайн компаниуд зардлаа багасгах гээд өөрийн улсаасаа мөн ажиллах хүчнээ оруулаад ирдэг. Метроны төсөл дээр аль болох монголын аж ахуй нэгж, ажиллах хүчнийг хангах хэрэгтэй. Мөн Толгойтоос цааш, 61-ийн гарам хүртэл ч юм уу метроны шугам ингэж тавина гэдэг тодорхой мэдээллийг одооноос иргэдэд өгөх шаардлагатай.

НИТХ-ын төлөөлөгч О.ЗУНДУЙДОРЖ: Айлаас эрэхээр авдраа ух гэдэг үг бий. Монголчууд газрын гүний ямар ч туршлагагүй ард түмэн биш. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийж байсан туршлагатай. Тиймээс төслийг эхлүүлэхийн өмнө нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутолгой” компанийн гүний уурхайн 5200 ажиллах хүчийг, техник хэрэгсэлтэй нь авчраад метроны гүний нүхээ ухаж яагаад болохгүй гэж. Газар доорх нүхээ ухаж бэлэн болгосны дараа ажлаа эхлүүлбэл гарах зардлаа ч хэмнэнэ. Үүнийг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.АНУ-ҮЖИН: Метроны буудал бүрийг нийтийн тээврийн бусад хэрэгслүүдтэй уялдуулсан сүлжээ байх ёстой. Үүнийг анхаараарай. Хүний нөөц, удирдлагууд тогтвортой байж аливаа ажил, төсөл урагшилдаг. Энэ талын боловсон хүчиндээ анхаараарай. Метроны төсөл бол үе дамжсан төсөл. Тиймээс иргэдийг шат дараатайгаар мэдээллээр хангах чухал. Нийслэлд метро, трамвай, дүүжин тээвэр зэрэг маш олон мега төслүүдийг хэрэгжүүлэх гээд хүн хүчний дутмаг асуудал үүснэ. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчд, салбар харьяа газрын агентлагууд гээд бүгд дор бүрнээ олон нийтэд мэдээлэл өгөхөд дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ч.БАТЗОРИГ: Улаанбаатар төдийгүй Монгол Улсын хувьд том төсөл. Тиймээс өнөөдөр НИТХ-аас шийдвэр гараад дэмжвэл Засгийн газар, УИХ-аар орно. Та бүхнийг шат шатандаа дэмжээсэй гэж хүсэж байна. Учир нь энэ бол нийслэлийн иргэдийн хүлээлт тавьж буй гол төсөл. Төслийн гол зөвлөхөөр БНСУ-ын “Духа Инженеринг” ХК ажиллаж байгаа юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр зураг төсөл хийж амжилтгүй болж байсан үе бий. Одоо энэ төсөлд маш тодорхой, техник, технологи, гүйцэтгэлийн үе шатын талаар нарийн мэдээллээр хангаарай. Дээр нь гүйцэтгэгчээр дотоодын компаниас аваарай. Барилгын тухай хуульд энэ тухай заасан байгаа. Гадаадын зээл тусламж орж ирээд өөрсдөө ажиллаад, хусам нь монголчуудад үлддэг гашуун туршлага бий. Тиймээс дотоодын олон ур чадвар, мэдлэг боловсролтой, ажиллах хүчнийг энэ төсөлд оруулж ирээсэй гэж хүсэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Л.ХОСБАЯР: Метроны төслийн нэгжийн ажилд оролцож, хамтарч ажиллаж байсан хүний хувьд ажигласан хэд хэдэн саналаа хэлье. Томоохон төслүүд эрсдэлээ дутуу тооцоолсноос болж гацах магадлалтай. Урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл учраас улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайн үнэлж дүгнэх чухал. Төслийн нэгж дээр олон нийтийн дэмжлэг чухал. Олон нийтэд төсөл хэзээнээс хэрэгжих, ямар үе шаттай, ач холбогдол зэргийг хүргэх чухал. Үүнд тусад нь хөрөнгө санхүү гаргаж мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. Цаашдаа төслийн нэгжийн удирдлага зохион байгуулалт олон улсын стандартын дагуу явах ёстой. НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаан бүрд төслийн явцын мэдээллийг хүргэх зайлшгүй шаардлагатай байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.ЭНХЖАРГАЛАН: Анхнаас нь төсөвт өртгөө сайн тооцоолж чанарыг алдагдуулахгүй байхыг нийт иргэдийнхээ өмнөөс хүсэж байна. Метроны төслийн талаар иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг хангах өгөөрэй.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэлэлцлээ
Эдийн засгийн хөгжлийн зөвлөл татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэлэлцлээ
 
Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл“ шоу боллоо
Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл“ шоу боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл“ шоу боллоо

Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл“ шоу боллоо

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн багш, сурагчид НИТХ-ын танхимд “Монгол өв соёл” бийрийн бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн багш, сурагчид НИТХ-ын танхимд “Монгол өв соёл” бийрийн бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

Зөвлөх үйлчилгээ болон ажлын хэсгийн хараат бус гишүүний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна

Зөвлөх үйлчилгээ болон ажлын хэсгийн хараат бус гишүүний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах шийдлийг хэлэлцэв

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах шийдлийг хэлэлцэв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн орчны талаар санал солилцов

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн орчны талаар санал солилцов

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

Ноцтой мэдээ: МҮЭХ-ны нэр бүхий мэргэжилтнүүд холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө завшжээ

Ноцтой мэдээ: МҮЭХ-ны нэр бүхий мэргэжилтнүүд холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө завшжээ

Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна

Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа

“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна

“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна

Монголын жүдочид Парисыг зорилоо

Монголын жүдочид Парисыг зорилоо

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

Байгальтайгаа дасан зохицсон нүүдлийн мал аж ахуйн мэдлэгээ түгээн таниулах боломж ирж байна

Байгальтайгаа дасан зохицсон нүүдлийн мал аж ахуйн мэдлэгээ түгээн таниулах боломж ирж байна

“УБ метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм

“УБ метро” төсөл нь нийслэлийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зайлшгүй шийдэл юм

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгохоор болжээ

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгохоор болжээ

Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина

Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина

“Малын индексжүүлсэн даатгал“-ын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа

“Малын индексжүүлсэн даатгал“-ын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна

Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1...

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1...

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна

Барилгын салбарт нийцэхээ больсон дүрэм журмуудыг цэгцэлнэ

Барилгын салбарт нийцэхээ больсон дүрэм журмуудыг цэгцэлнэ

Хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй борлуулсан нүүрсний экспорт түүхэн амжилтыг шинэчлэв

Хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй борлуулсан нүүрсний экспорт түүхэн амжилтыг шинэчлэв

Монголын усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид 71 меаль хүртжээ

Монголын усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид 71 меаль хүртжээ

Нийслэлийг 2028 он хүртэл хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

Нийслэлийг 2028 он хүртэл хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Эпштейний файлууд юуг илчилнэ вэ?

Эпштейний файлууд юуг илчилнэ вэ?

Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой

Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах гишүүнчлэлийн гэрээ байгууллаа

Улаанбаатар хотод өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах гишүүнчлэлийн гэрээ байгууллаа