А.Баяр:Төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэмж, нийгмийн халамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 40 секунд
А.Баяр:Төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэмж, нийгмийн халамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна
Нийтлэсэн огноо:

А.Баяр:Төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэмж, нийгмийн халамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна

Нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, авлигыг бууруулах чиглэлээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд “Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Иргэд орон сууцны чанарын талаар нэлээд шүүмжлэлтэй хандах болсон. Хажуу айлынхаа хамаг амьдралыг сонсох хэмжээний нимгэн ханатай, гуравхан жил болоод засвар хийх шаардлага үүсдэг ямар ч стандарт, чанарын шаардлага хангахгүй барилга барьж иргэдийг хохироодог байдлыг зогсоохын тулд барилгын зөвшөөрөл олгохоос эхлээд ашиглалтад хүлээж авах хүртэлх бүхий л үйл явцад бид хяналтыг сайжруулж, менежментийн шинэчлэл хийхээс аргагүй. Өнөөдрийн хэлэлцүүлгийг төр аж ахуй нэгжүүдтэйгээ, иргэдтэйгээ ойлголцохын тулд санаачилга гаргаж зохион байгуулж байгаа бол төрийн байгууллагаас шалтгаалсан ямар хүндрэл бэрхшээл, хүнд суртал байгаа талаар барилгын компаниуд, мэргэжлийн холбоод дуу хоолойгоо хүргэж байна. Түүнчлэн хууль тогтоомжийг шинэчлэх, батлах эрх бүхий УИХ-ын төлөөллөөс Г.Лувсанжамц гишүүн оролцож, барилгын салбарынхны нөхцөл байдлыг сонслоо. Тиймээс барилгын салбарын хууль тогтоомжид шинэчлэл хийж, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэмж, нийгмийн халамжийг дээшлүүлэхэд бид анхаарч ажиллаж байна авлигаас ангид байх, төрийн албан хаагчийг ёс зүйг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ. АТГ-тай хамтран байгуулсан ажлын хэсэг авлигын асуудлыг хэрхэн бууруулах талаар онцгой анхаарч ажиллаж байна” гэв.

Хэлэлцүүлэгт салбар яам, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд, барилгын зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Ингэхдээ барилга, дэд бүтцийн зураг төсөл боловсруулах үе шат, барилгын угсралтын үйл ажиллагааны үе шат, хяналтын оролцоо, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах үйл явц, түүнд тавих хяналт гэсэн гурван сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөж нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлыг нэрлэж, түүнийг хэрхэн шийдэх талаар санал дүгнэлт гаргаж нэгтгэлээ. Энэхүү нэгтгэсэн санал, дүгнэлтийг дээд шатны байгууллагад хүргэхийг Нийслэлийн хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр онцоллоо.

Харин АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Өнгөрсөн онд хяналт шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд 47 барилга зөвшөөрөлгүй баригдсан байсан. Нийт 3800 гаруй зөрчил илэрсэн. Тиймээс хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, улсын комиссыг шинэ зохион байгуулалтад оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд онцолж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлын талаар санал авахад 50 гаруй асуудлыг дурджээ.

Тухайлбал:

1. Барилгын норм, дүрэм журам тодорхойгүй. Хоорондоо авцалддаггүй давхацдаг

2. Барилгын магадлалаар ордог асуудлыг зөвлөх үйлчилгээ рүү шилжүүлэх

3. Хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, шинэчлэх

4. Улсын комиссыг татан буулгах эсвэл зөвхөн томоохон төсөлд ажиллуулдаг болох

5. Улсын комиссыг шинэ зохион байгуулалтад оруулах

6. Улсын комиссын бүрэлдэхүүнийг тодорхой хугацаагаар сэлгэх

7. Төр, хувийн хэвшлийн хамтын хяналтыг хэрэгжүүлэх

8. Барилгын зөвшөөрөл олгох, “А” даалгавартай холбоотой шийдвэрийг ил тод тавих

9. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх

10. Барилгын компаниудын гүйцэтгэсэн ажлын талаарх нэгдсэн мэдээллийн сантай болох

11. Импортын барилгын бүтээгдэхүүний чанар, стандартыг тогтоох дотоодын лабораторитой болох

12. Мэргэжлийн хүний нөөцийг шат дараатай бэлдэх, анхаарах

13. Зөвлөх үйлчилгээ болон даатгалын тогтолцоог сайжруулах

14. Мэргэшсэн зөвлөхийг багаар ажиллуулах

15. Төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх...гэх мэт олон асуудлыг нэрлэв.

“Бүсчилсэн хөгжил- төрийн албаны манлайлал” төвийн бүсийн зөвлөгөөн боллоо

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ