Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
20 минут 41 секунд
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Нийтлэсэн огноо:

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1 хувь) сая ам.доллароор буурсан байна. Экспорт, импортоос давамгайлж 294.0 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5 хувь) сая ам.доллароор буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа аж.

Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Гэсэн ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагавар байсаар байгаа нь цаашлаад Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсгэх эрсдэлтэй байна хэмээн Ц.Туваан сайд илтгэлдээ дурдсан.

Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны XII сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна. 2025 оны II сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны I, II сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагч оролцдог байсан бол 2025 оны I, II сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагч оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байна хэмээн хууль санаачлагчийн илтгэлд дурдав.

Уур уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д дээрх хүндрэл үүсээд байгаа гэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотойгоор 15-40 хувийн төмрийн агуулгатай, 2.5 сая тонн хэмжээтэй, ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүний овоолго үүсээд байгааг дуулгасан.

Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй хэмээв. Эдгээр үйлдвэрт 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, мөн татвар хураамж нэмэгдэх үр ашигтай хэмээв.

Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдсэнээр 2025 оны III сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байгаа аж. Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 2025 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн бөгөөд эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2022 онд 12.2 тэрбум төгрөг, 2023 онд 11.7 тэрбум төгрөг, 2024 онд 2.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалтын үзэл санаатай зөрчилдөж байгаа хэмээлээ.

Нүүрсний үнэ 2023 оны VII сарын 01-нээс 2024 оны I сарын 01 хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны I сарын 01-нээс 2025 оны I сарын 01 хүртэл 44 хувь буураад байгаа гэв. Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий 31 гэрээний 6.83 сая тонн нүүрсний татан авалт хийгдээгүй, Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.

Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэх эрсдэлтэй байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ гэлээ. Мөн Уул уурхайн биржийн арилжааны худалдааны хүргэлтийн нөхцөлийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулахаар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэв. Биржийн арилжааг Олон улсын худалдааны танхимаас гаргасан, худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулж тогтоосноор “Тавантолгой” ХК-ийн экспортын хэмжээ нэмэгдэж, дундын зуучлагчаар дамжуулахгүйгээр нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулах, мөн нүүрсний үнийг БНХАУ-ын биржийн тухайн өдрийн үнээр тогтоож, төрөл бүрийн тохирч борлуулах боломж бүрдэх юм байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэж болох зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр агаарын бохирдол, орон сууцжуулалт, түгжрэлийг бууруулах, мега төслүүд болон бусад нийгэм эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийн дагуу Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын мэдээ тайланг Олон улсын атомын энергийн агентлагт хүргүүлэх үүрэг хүлээсэн тул уг харилцааг боловсронгуй болгох шаардлагатай талаах хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Иймд Уул уурхайн биржийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “энэ хуулийн 14.8-д заасан мэдээллийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгтгэж хяналт тавина”, гэж 14 дүгээр зүйлийн 14.8-д “цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын талаарх мэдээллийг Цөмийн энергийн тухай хуулийн 47.1.1-д заасны дагуу Олон улсын атомын энергийн агентлагт хүргүүлнэ” гэж тус тус нэмж тусгасан бөгөөд үүнтэй холбогдуулан Цөмийн энергийн газар байгуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэв. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын зөвшөөрлөөр олгохоор тусгасан байна.

Эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах, түүнээс олох орлогыг үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах, олон тулгуурт эдийн засгийг дэмжих хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 зүйлтэй хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Тус Байнгын хороо 2025 оны IV сарын 16-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлтэй холбогдуулан хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Ганхүлэг, Г.Дамдинням, Ж.Ганбаатар, П.Сайнзориг, Н.Наранбаатар, О.Батнайрамдал, Д.Ганмаа, Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, Д.Батбаяр, Б.Уянга, О.Цогтгэрэл, Ц.Мөнхбат, Д.Батлут, Ш.Бямбасүрэн, Б.Жаргалан, Х.Ганхуяг, Ж.Золжаргал нар асуулт асууж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Уул уурхайн биржийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нүүрс тээврийн асуудал болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурийг Б.Пүрэвдорж, М.Ганхүлэг, О.Батнайрамдал нарын гишүүд илэрхийлж, Б.Дэлгэрсайхан сайд нүүрс тээврийн асуудлыг сонгон шалгаруулалтын дагуу сонгогдсон компаниуд эрхэлдэг гэдэг хариултыг өглөө. Төсөлд худалдан авагч бүтээгдэхүүнээ тээвэртэй авах, тээвэргүй авах сонголтыг бий болгохоор “биржийн арилжааны үнийг олон улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулан тогтооно” гэж албан ёсны хэллэгээр оруулж ирж байгаагаа мөн тодотгож байв.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр ил тод, нээлттэйгээр худалдаалах болсноор улс орны эдийн засаг, нийгэмд өндөр үр өгөөжтэй болсныг тэмдэглээд төсөл дэх бүтээгдэхүүн солилцох тухай зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүд тодруулсан юм. Төсөлд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10.3 дахь хэсгийг “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно” хэмээн өөрчлөн найруулахаар тусгасан. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал шийдвэрлэх юм хэмээн Ц.Туваан сайд тайлбарлалаа.

Улс орны хэмжээнд олон тооны бүтээн байгуулалт хийх шаардлагатай ч санхүүгийн боломж хязгаарлагдмал, төсвөөс шийдэх боломжгүй, гадны хөрөнгө оруулалт ч татах боломжгүй байгаа учраас үүний шийдэл болгож бүтээгдэхүүн солилцох хувилбарыг оновчтой хэмээн үзсэн гэв. Валют төлж импортолсон бүтээгдэхүүнээр бүтээн байгуулалт хийснээс Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу төсөл дэх хувилбараар томоохон бүтээн байгуулалтуудын санхүүжилтийг шийдэх боломжтой гэж үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, бүтээгдэхүүн солилцох буюу бартерын харилцаа үүсгэх нь төсвийн бодлогыг алдагдуулах, давхар төсөв үүсгэх эрсдэлтэй гээд улсын санхүү, эдийн засгийн тогтолцоог нураах эрсдэл хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан энэ хуулийн 14.3-т заасан үнэд өөрчлөлт оруулахаар гэрээнд тусгаж болно гэсэн төсөл дэх зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Экспортолж буй нүүрсний чанартай холбоотой асуудлын талаар олон улсын жишгийг судалсны үндсэн дээр гуравдагч этгээд буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториор чанарыг тогтоолгохоор ажиллаж байгаа” гэв. Чанарын асуудлаас болж гэрээний үнэд өөрчлөлт оруулах энэ зохицуулалт нь маш их маргаан дагуулах эрсдэлтэйг гишүүд сануулж байлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн амин сүнс нь ил тод, шударга өрсөлдөөний дүнд биржээр зах зээлийн үнэд хүргэж борлуулах гэдгийг Ж.Ганбаатар, О.Батнайрамдал нарын гишүүд тэмдэглээд, төсөлд энэ зарчмыг өөрчлөхүйц зохицуулалтууд тусгасан хэмээн шүүмжилж байв. Төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулж, нухацтай хандах ёстой гэдэг байр суурийг олон гишүүн илэрхийлж байсан.

Улсын Их Хурлын гишүүд төслийн хамт Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байгааг шүүмжилж, тус тусын байр сууриа илэрхийлж байв. Дотоодын баяжуулах үйлдвэрүүдийг дэмжих шаардлагын талаар онцолж, дотоодын баяжуулах үйлдвэрүүд биржийн арилжаанд оролцох боломжгүй байдгийг Д.Батбаяр, Б.Уянга нарын гишүүд тодотгоод төслийн 16.3 дахь хэсгийг хэрэгжүүлэх тохиолдолд дотоодын баяжуулах үйлдвэрүүд бага агуулгатай хүдрийг аваад, экспортлох зорилгоор баяжуулаад экспортлох эрх зүйн орчин бүрдэх тул дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн “16.3.Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд арилжих журмыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар батална” гэсэн зохицуулалттай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Аливаа харилцааг журмаар зохицуулахаас татгалзах зорилгыг төр тавьж байгаа. Хуулиас давсан эрхийг хэрэгжүүлэх гэж журам баталж, үр дүнд нь авлига, хүнд суртал бий болдог. Үүнийг өөрчлөхөөр Улсын Их Хурал зорилго тавьж, стратеги батлаад ажиллаж байхад хуулийн төсөлд “журмаар зохицуулна” гээд, Улсын Их Хурлын эрхийг Геологийн албад шилжүүлэхээр орж ирсэн байна. Энэ чинь л буруу. Анхан шат, дунд шатны албан тушаалтнууд хэм хэмжээ тогтоох эрхийг авдаг энэ байдлыг таслан зогсоо” хэмээгээд холбогдох нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах ёстой гэдэг байр суурь илэрхийлэв.

Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Л.Мөнхбаясгалан нар үг хэлсэн. Төсөл дэх уул уурхайн бүтээгдэхүүний баяжуулалт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, экспортлох зорилгоор дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрт уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжих боломжийг нээж буй зохицуулалтыг дэмжиж байгаагаа онцолсон бол олон улсын худалдааны нөхцөлөөр борлуулах, үнийн асуудалд анхаарал хандуулах, зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Улс орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой асуудлыг зохицуулах төсөл хэдий ч Улсын Их Хурлын гишүүдийн хөндөж буй олон асуудлыг цэгцлэх, нягтлах шаардлагатай учраас ирэх Даваа гарагт бүлгүүд уг асуудлын талаар бүлгийн хурлаараа хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт 2025 оны 4 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно
 
Сургагч багшийн сургалтад 34 хүнийг хамруулав
Сургагч багшийн сургалтад 34 хүнийг хамруулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Сургагч багшийн сургалтад 34 хүнийг хамруулав

Сургагч багшийн сургалтад 34 хүнийг хамруулав

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

Сэтгүүлчийн зүгээс Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРТ хандан ил захидал илгээжээ

Сэтгүүлчийн зүгээс Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРТ хандан ил захидал илгээжээ

Төрийн өмчийг үнэгүйдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй зардлыг нь төлүүлж, эс бөгөөс шоронд нь хорьдог больё

Төрийн өмчийг үнэгүйдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй зардлыг нь төлүүлж, эс бөгөөс шоронд нь хорьдог больё

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа

Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ

Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ

Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ

УИХ-ын дарга Н.Учрал “Ажлын хэсэг байгуулах тухай“ нийт 58 захирамжийг хүчингүй болгов

УИХ-ын дарга Н.Учрал “Ажлын хэсэг байгуулах тухай“ нийт 58 захирамжийг хүчингүй болгов

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай“ төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай“ төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

БОХХААБХ: “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

БОХХААБХ: “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Манай сайт МАН-ын амлалтыг өдөр бүр сануулна

Манай сайт МАН-ын амлалтыг өдөр бүр сануулна

Польшийн Ерөнхийлөгч асан, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан ил захидал илгээжээ

Польшийн Ерөнхийлөгч асан, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан ил захидал илгээжээ

Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана

Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав

Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав

Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна

Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна

АРДЧИЛЛЫН ҮНДЭСНИЙ САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

АРДЧИЛЛЫН ҮНДЭСНИЙ САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Нийслэлийн Байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Нийслэлийн Байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа

Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ

Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ

Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Стандарт, хэмжил зүйн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав

Стандарт, хэмжил зүйн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ГЭВ

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ГЭВ

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

ИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС 77.246 ЦАХИМ, 564 ЦААСАН ХЭЛБЭРЭЭР САНАЛ ИРҮҮЛЖЭЭ

ИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС 77.246 ЦАХИМ, 564 ЦААСАН ХЭЛБЭРЭЭР САНАЛ ИРҮҮЛЖЭЭ

Авлигыг мэдээлэх 110 утсаар 74 дуудлага хүлээн авав

Авлигыг мэдээлэх 110 утсаар 74 дуудлага хүлээн авав