В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 37 секунд
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна
Нийтлэсэн огноо:

В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Эдгээр асуудлаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор В.Оюумаатай ярилцлаа.

-Нийслэлийн өмчийг хувьдаа хууль бусаар ашиглаж байгаа асуудал Төв цэнгэлдэх хүрээлэн, Ж.Хатанбаатарын эмнэлэг гээд ойрын жилүүдэд нэлээд яригдаж байна. Энэ асуудал яагаад үүсэх болов гэдгээс яриагаа эхлүүлье?

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа асуудал нь 10-аас дээш жил буюу урт хугацаандаа үргэлжилсэн ужгирсан асуудал байдаг. Ийм олон жил нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн болон үнэ төлбөргүй ашиглаж ирсэн тохиолдлууд байна. Хамгийн ойрын жишээ нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны клиник төв, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сэлбэ үйлчилгээний төвийн Ж блок гэх мэт нэрлэж болно. Миний хувьд 2024 оны нэгдүгээр сард нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар томилогдоод, нийслэлийн өмчийн барилгуудаар явж үзсэн. Гэтэл маш олон барилга дандаа өнгөрсөн цаг дээр, нийслэлийн өмч байсан л гэж яригдаж байсан. Бид барилгын асуудлыг судалсан, хяналт шалгалтууд хийсэн. Эхний ээлжид зөвхөн түрээсийн зориулалтаар нийслэлийн өмчийг ашиглуулж байгаа газруудад шалгалт хийхэд нийт 20 гаруй зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг иргэний болон эрүүгийн хэргийн журмаар хянан шалгуулж байна.

-Нийслэлийн өмчийг түрээсэлсэн газруудад ихэвчлэн ямар зөрчил илэрсэн бэ. Ер нь нийслэлийн өмчийг хэдий хэр үнээр түрээсэлдэг юм бэ?

-Нийслэлийн өмчийг түрээслэх асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу түрээсэлдэг. Нийслэлийн өмчийн түрээсийн тариф зах зээлийн үнээс хамаагүй бага. Тиймээс өнгөрсөн жил дүгнэлт хийгээд түрээсийн үнийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж ажилласан. 2025 онд Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулан түрээсийн үнийг огт нэмээгүй. Өмнөх хяналт шалгалтаар олон жил нийслэлийн өмчийн байр талбайг ашигласан боловч нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлээгүй аж ахуйн нэгж, хувь хүн байсан. Бид тэдний төлөөгүй түрээсийн төлбөрийг өнгөрсөн жил нөхөн төлүүлэх ажлыг эрчимтэй явуулсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчийг ашиглаж, эзэмшиж байсан 210 гаруй хуулийн этгээд, хувь хүнээс нийслэлд 310 сая төгрөгийн өр төлбөр үлдээсэн баримт байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид эдгээр байгууллага, иргэдтэй холбогдож, өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа боловч өр төлбөрөө төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдлууд гарч байна. Ийм тохиолдолд бид хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

-2025 онд мөн эдгээр хяналт шалгалт үргэлжлээд явах уу?

-Энэ жилээс хяналт шалгалтыг тодорхой чиглэлд төрөлжүүлэн явуулж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдийн байр ашиглалттай холбоотой асуудлыг шалгахад багагүй зөрчил илэрч байна. Энэ сараас ерөнхий боловсролын сургуулийн байр талбайн ашиглалтыг хянан шалгаж эхэллээ. Бидний зүгээс нийслэлийн өмчийн байр талбайн ашиглалтад хяналт тавьж байгаа нь аливаа байгууллагын үйл ажиллагааг доголдуулах гэсэнгүй. Нийслэлийн өмчийн байр талбайг хэрхэн хуулийн хүрээнд ашиглаж байна, илүүдэлтэй байр талбайг хуулийн дагуу гэрээ байгуулж, нийслэлд орлого төвлөрүүлж байна уу гэдгийг л шалгаж буй үйл явц. Шалгалтаар нийслэлийн өмч хөрөнгө алдагдсан, бусдын өмчлөлд шилжсэн, олон жилээр үр ашиггүй ашигласан, үнэ төлбөргүй эсвэл маш бага үнээр ашиглахдаа ямар ч сэтгэлгүй нуранги, балгас болгочихсон ийм дүр зураг угтаж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Нийслэлийн өмчийг хууль бусаар ашигласан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүссэн талаар та дээр дурдсан. Хэрэг, зөрчлийн талаар тодорхой жишээгээр тайлбарлаад өгөөч?

-Асуудлууд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 360 орчим түрээсийн гэрээ байдаг. Үүнээс таван түрээслэгчид давуу эрх олгосон байсан. Өөрөөр хэлбэл, бүх түрээслэгчтэй жил бүр гэрээ хийж, гэрээг дүгнэж сунгаад явдаг бол эдгээр таван түрээслэгчдэд таван жилээр барилгыг түрээсэлсэн байсан.

Тухайлбал, 3, 4 дүгээр хороололд Москва рестораны баруун талд байрлах гар утас худалдааны барилгад хуучин шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан. Таван жилээр түрээсийн гэрээ хийсэн. Нийт талбайгаараа 3.7 сая төгрөг сар тутам нийслэлд төлдөг. Гэхдээ лангуу түрээслэгч нартаа дам түрээслээд сард 20 сая төгрөгийн ашиг олдог байсан. Мөн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, лоунж үйл ажиллагаа явуулж байна. Одоо дээр дурдсан дам түрээсийн гэрээг цуцалж, шууд гэрээ байгуулан нийслэлд 20 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дам түрээслэхийг журмаараа хориглосон байдаг. Гэтэл давуу байдал олгоод таван жилээр ийм байдалтай түрээслэсэн байгаа юм.

Өөр нэг жишээ хэлэхэд, БГД-ийн 7 дугаар хорооны “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг мөн ялгаагүй түрүүнд дурдсан гар утасны худалдаа эрхэлж байсан этгээд буюу нэг эзэнтэй хоёр компани тус бүр 5 жил түрээсэлсэн. 5 жилээр түрээслэх хугацаандаа уг байрыг нэг өдөр ч ашиглаагүй. Цоожтой байлгаж байсан. Ямар зорилгоор энэ үйлдлийг хийгээд байгааг мэдэхгүй байна. Очихоор ус байхгүй, халуун ус тасарсан, усны шугам хөлдсөн, цонх хагарсан, хаалга эвдэрсэн гээд ямар ч ашигласан шинжгүй. Уг асуудалд түрээслэгчийн давуу эрхээр байрыг хувьчилж авах гэсэн цаад ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс ашиглаж болох барилгыг ашиглаж, хэрэгцээгүй барилгыг буулгаж, газрыг чөлөөлөх, чөлөөлсөн газарт нийслэлийн иргэдэд хэрэгтэй тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барих, мөн дуудлага худалдааг нээлттэйгээр зохион байгуулах зарчим барьж ажиллаж байгаа. Хэн мэдээлэлд ойр нь өөртөө давуу байдал үүсгэж, нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчдөг үйлдлийг таслан зогсоох нь бидний ажиллаж буй чиг шугам юм.

-Тэгвэл нийслэлийн өмчийг яаж ашиглавал зөв болох вэ. 2021 оноос хуралдаагүй байсан Өмч хувьчлалын комисс сая хоёр ойрхон хуралдлаа. Энэ нь нийслэл өмчдөө анхаарч байгаа бас нэгэн жишээ болов уу?

-Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хоёрдугаар хуралдаан тавдугаар сарын 2-нд болсон. Урьд өмнөх НИТХ-аас баталсан өмч хувьчлах жагсаалтад орсон 28 барилга байгууламжийг хувьчлах эсэхийг хэлэлцэж, 12 барилгыг хувьчлах жагсаалтаас хасахаар шийдвэрлэлээ. Гурван барилгыг актлан нурааж, газрыг нийтийн эдэлбэр газар буюу олон нийтэд зориулсан ногоон байгууламж бүхий талбай болгох зэргээр шийдсэн.

Өмч хувьчлалын арга хэлбэрүүдийн хувьд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, хувь хөрөнгөөр хувьчлах, нийслэлийн өмчит хуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах, менежментийн гэрээний үр дүнгээр хувьчлах, давуу эрхтэй тусгай төрлийн хувьцааг гаргах зэрэг хэлбэр бий л дээ. Нийслэлийн зүгээс өмч хувьчлалыг олон нийтэд нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар явуулах чиглэлд илүү анхаарч байна. Жишээлбэл, олон нийтэд яригдаад байгаа сэдэв менежментийн гэрээгээр өмч хувьчлах тухайд авч үзье. Нийслэлийн өмчийг нийслэл өөрөө ашиглаж байгаа бол засвар, арчлалтыг тодорхой хэмжээнд хийгээд явдаг. Энэ зардал, татаасыг бууруулах зорилгоор менежментийн гэрээгээр хөрөнгийг хувьчилдаг. Менежментийн гэрээгээр авсан газрын үйлчилгээ сайжирч, иргэдэд хүрэх хүртээмж нэмэгдэх ёстой. Төрөөс авах мөнгөний хэмжээг тогтмол бууруулж байх зорилготой гэрээ. Үүнээс биш улсаас авдаг мөнгөө аваад л, ашгаа өөрөө хүртдэг гэрээ биш. Бид менежментийн гэрээний үр дүнг маш зөв дүгнэх ёстой. Менежментийн гэрээгээр нийслэлийн өмчийг ашиглаж байгаа хүмүүс нийслэлд орлого төвлөрүүлдэггүй. 10, 20 жил хөрөнгийг ашиглаж, маш их хэмжээний засвар үйлчилгээ, өр төлбөр үлдээдэг.

-Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн өмч хөрөнгийг балансаас яаж гаргаж авсан байх вэ. Өмчийн бүртгэлийн асуудал сул санагдлаа?

-Үүнд ганцхан жишээ дурдахад, нийслэлийн өмчийн барилга байгууламж хамгийн сүүлд 2011 оны балансад бүртгэлтэй байсан боловч 2012 оны балансаас ямар нэгэн шийдвэргүйгээр хасагдсан зөрчил илрүүлсэн. Манай бүх бүртгэл цаасан суурьтай явж ирсэн. Нэг дүүргийн өмчийг нэг мэргэжилтэн л хариуцаж ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр дүүргийн өмчийг сайн мэдэх ганц хүн нь зөвхөн тэр мэргэжилтэн болж байгаа юм. Нийслэлийн Өмчийн газрын дарга ч өөрөө тэдгээрийг сайн мэдэж, хянах боломжгүй байсан. Мэдээж хүн ажиллуулж байгаа учраас тэр хүний санаатай, санамсаргүй үйлдлүүд, ажлын хариуцлага зэрэг ч өмчийн бүртгэлийн асуудалд нөлөөлж болно. Иймээс НЗДТГ-аас захиалан нийслэлийн өмчийн бүртгэлийн системийг хийлгэж, ашиглалтад оруулаад байна. НЗДТГ-аас захиалагчийн хяналтыг тавьж, туршилтууд хийгдэж, программд тайлан шивж эхэлсэн. Ингэснээр уг программд хэн, хэзээ, яаж нэвтэрсэн, ямар хөрөнгө бүртгэсэн, хассан бүх мэдээлэл тодорхой харагдана. Шинэ программын сургалтууд хийгдэж, нийслэлийн өмчийн харилцааны газрын алба хаагчдаас гадна нийслэлийн харъяа 877 байгууллагын нягтлан, санхүүгийн ажилтан программд мэдээллээ нэгтгэх юм.

-Нийслэл өмчдөө эзэн болж, хяналт шалгалтаар зөрчлүүдийг илрүүлж, өмчийн бүртгэлийг цахимжуулснаар орлого төвлөрүүлэлт хэр нэмэгдсэн бэ?

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлд орлого төвлөрүүлэх үүрэгтэй байгууллагуудын нэг. Орлого төвлөрүүлэх төлөвлөгөөг тухайн жилд НИТХ-аас баталдаг. Манай Өмчийн харилцааны газар нь өнгөрсөн 2024 онд 7.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт бүрдүүлээд байна. 2024 онд өмч хувьчлал явагдаагүй, зөвхөн нэг хувьцаат компанийн 34 хувийн нээлттэй хувьчлал явагдсан. Тиймээс 2024 оны орлого төвлөрүүлэлтээс 1.4 тэрбум төгрөг тасрах төлөвтэй байсан ч бид орлогыг давуулан биелүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилүүдэд бид энэ хэмжээний боломжоо алдаад явжээ гэсэн үг. Айл гэр ямар эмх цэгцтэй байдаг билээ түүнтэй л адил Улаанбаатар хот ч гэсэн тийм эмх цэгцтэй байх ёстой. Бидний зүгээс нийслэлийн өмчид өөрийн юм шиг ханддаг хүмүүстэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байна.

-2025 онд өмч хувьчлал болох уу. Шалгаруулалт яаж явагдах вэ?

-НИТХ-аас өмч хувьчлалын жагсаалтыг баталдаг. Жагсаалтын дагуу нийслэлийн Өмч хувьчлалын комисс хөрөнгийн үнэлгээг тогтоох, хувьчлах дараалал, үйл явцыг баталж, нийслэлийн Өмчийн харилцааны газар өмч хувьчлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. НИТХ-аар 9 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2025 онд баталж, үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлахаар төлөвлөж байна. Энэ жагсаалтыг НИТХ-ын хоёр удаагийн хурлаар хэлэлцэж, 13-аас 9 болтол нь бууруулж шийдвэрлэсэн. Нийслэлийн харьяа 877 байгууллагаас ашиглах боломжгүй, цаашид үр өгөөжийг нь гаргаж чадахгүй хувийн өмчид шилжүүлье гэсэн барилгуудын жагсаалтыг гаргуулж, НИТХ-д өргөн барьсан нь энэ. Өмнөх жилүүдэд батлагдсан байсан үл хөдлөх хөрөнгө мөн хувьчлалын жагсаалтад байгаа. Өмч хувьчлалын хэлбэрийг НИТХ батална. Бидний хувьд үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлах нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байна. Өмч хувьчлал, нийслэлийн өмчтэй холбоотой бүхий л мэдээллийг бид холбогдох сувгуудаараа нээлттэй мэдээлнэ. Мэдээлэлд үндэслэн хувьчлагдах эд хөрөнгийг иргэд очиж үзэх, хувьчлалын үйл явцад биечлэн оролцох бүрэн боломжтой юм. Тодотгоход, хувьчлалын үйл явц иргэдэд нээлттэй байх болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв“-ийг нийслэлийн өмчид буцаан авав
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв“-ийг нийслэлийн өмчид буцаан авав
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа