Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөөдөр Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацын төвд зочилсон бөгөөд тус төвд гадаадын сэтгүүлчдээс анх удаа Монгол Улсын сэтгүүлчид ирж байгааг онцлов.
Гуан гү роботын компанид үйлдвэрлэсэн роботууд зочдод бүжиглэж үзүүлэв. Эл инновацын төв бол Хятад улсын хамгийн том судалгааны төв төдийгүй бүтээсэн роботын тоогоороо улсдаа тэргүүлдэг инновацын төв юм.
Зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгааны ажил явуулж хүн төрхтэй робот бүтээх, эл роботын үндсэн технологид хэрэглэгдэх чип, бусад олон нэр төрлийн төхөөрөмж үйлдвэрлэж, роботыг үйл хөдлөлд сургах туршилт явуулдаг тус төвд залуус ажилладаг юм байна.
Тус төв хүн төрхтэй роботыг
- тэгш бус гадаргуу, өгсүүр уруу газар явдаг
- биеийн хүч шаардсан ажил
- нарийн мэргэжлийн ажил гүйцэтгэдэг
- хил хамгаалах зэрэг цэрэг армийн ажил хийх
- хүнд туслах, хэл яриагаар аливааг тайлбарлах зэрэг 5 төрлөөр бүтээж байгааг танилцуулав.
Мөн энэ төвд роботоор дэлгүүрт ажиллах, бараа сонгох, кофе чанаж аягалах, хоол зөөх, үйлдвэрийн олон давтамжтай ажил хийх, гэр бүлийн ажилд туслуулах, өндөр настанд туслах, цай зөөх, хувцас эвхэх, гадаа гудамжинд ажиллах, ХАА-д туслах гэх мэтийн олон ажлыг гүйцэтгүүлэх туршилтыг байнга явуулж, тус бүрийн үр дүнг нь нэгдсэн системээр цаг тутамд хянадаг байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!