Хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын нийгмийн байдалд анхаарах цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 33 секунд
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын нийгмийн байдалд анхаарах цаг болсон
Нийтлэсэн огноо:

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын нийгмийн байдалд анхаарах цаг болсон

Цагдаагийн албаны тухай хуульд “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж заажээ.

Тэгвэл энэ үүргийг “түмэн олныхоо төлөө амь биеэ үл хайхран ажиллахаа төрийн сүлдний өмнө тангарагласан” мөрдөс зүүсэн цагдаа нар хэрэгжүүлдэг. Нийгмийн аль ч цаг үед гэмт хэрэг гарч, түүнтэй хэдэн бор цагдаа нар л тэмцдэг, мөрддөг, илрүүлдэг. Хот хөдөөгийн нөхцөл гэмт хэргийн гаралт ялгаатай. Сум суурин газруудад гэмт хэрэг хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн хоёр алба хаагч л “нүүр тулдаг”. Цөөн хүн амтай орон нутагт ажиллаж байгаа цагдаа иргэдийнхээ дунд танигдсан байдаг тул олон нийтийн хяналттай орчинд ажиллана. Өөрөөр хэлбэл цагдаа хаана явж байгааг “гэмт хэрэг үйлдэгчид” мэдэж, тэдний “нүдийг хариулж” гэмт хэргээ төлөвлөж байж болзошгүй нөхцөл үүсдэг.

Заримдаа “нөхөрлөлийн холбоо, танил талын хүрээ” гэх шалтгаанаар хэрэг маргаан шийдвэрлэхэд хүндрэл учирч болзошгүй тул Цагдаагийн байгууллагаас хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг тодорхой хугацааны дараа сэлгэн ажиллуулдаг онцлогтой. Алслагдсан суманд цагдаагийн байгууллагыг төлөөлж хэсгийн төлөөлөгч, цагдаа хүрч ажилладаг бөгөөд тэдэнд хэзээ ч “ажлын цаг” байдаггүй. Өдөр, шөнийн аль ч цагт дуудлага ирж магадгүй. Заримдаа арван хэдэн км-ийн зайд архинаас үүдэлтэй гарсан маргаан, агсам согтуу, гэр бүлийн хүчирхийлэл, эсвэл малын хулгайн дуудлага ирэхэд тэд хуучин муу машинаа асааж, бартаа саад ихтэй шороон замыг туулан явах хэрэгтэй болдог. Төсөвлөсөн бензин шатахууны зардал нь хаанаа ч хүрэхгүй тул заримдаа цалингаасаа бензин тосны зардлаа гаргаад явах ч энүүхэнд.

Өвлийн хүйтэнд цасан хунгар тогтож, зам хаагдахад дуудлага авбал цасанд сууж, даарч хөрөн, машин явахгүй газар морь мотоцикл сэлгэн, иргэдийн дэмжлэгээр дуудлага өгсөн газраа очих нь ч бий.

Зуны аагим халуунд, хавар намрын шороон шуурганд ч тэдний ажил тасалдахгүй. Хөдөө орон нутагт сумын цагдаагаа бүгд мэддэг тул цагдаа нар зөвхөн хууль сахиулах төдий биш заримдаа бусдад багш мэт зөвлөдөг, эмч шиг арга хэмжээ авдаг, ахмад хүн шиг арга зүйг нь олж эвлэрүүлж ажиллах тохиолдол бишгүй л гарна.

Гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа алба хаагчдын хувьд өөрийн гэсэн байр орон сууцны асуудал хөдөөд ихэвчлэн хүнд. Түрээсийн жижиг өрөөнд амьдрах нь бий. Мөн гэр бүлийн хүний ажлын байр, хүүхдүүдийн сургууль, соёлын арга хэмжээ хоттой харьцуулахад хомс тул алба хаагч гэр бүлээ авч явахад бэрхшээлтэй байдгаас үүдэн гэр бүлээ тэр бүр орон нутагт татан авч хамт амьдарч ажиллаж чаддаггүй. Үүнээс үүдэн ганцаараа ажиллаж буй залуу цагдаа нарын сэтгэл зүй, олон нийтээс ирэх дарамт, ажлын ачаалал нь тэднийг заримдаа шантрахад хүргэж болзошгүй.

Гэсэн ч “сумын цагдаа” гэдэг нэр хүнд, иргэдийнхээ дунд эзлэх байр суурь, төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг, гэмт хэрэгтээ тэмцэх чин эрмэлзэл, залуу насны эрч хүч нь тэдэнд урам өгдөг. Өдөр бүрийн ажилд нь эрсдэл, ачаалал, асуудал байвч орон нутагтаа амар амгалан байдал тогтоож, гэмт хэрэг гаргахгүйн төлөө, гарсан гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоохын төлөө орон нутгийн цагдаа нар чимээгүйхэн ажилласаар байна.

Үргэлжлэл бий…

А.Галт

Amlalt.mn

Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой

Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг “ухаалаг“ болгожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо

8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сэрэмжлүүлж байна

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга М.Ганхүлэг Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

АЖДХ:Аялал жуулчлалын салбарт олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх хөтөлбөр эхэллээ

АБГББХ: Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна