Ч.Батзаан: Онц ноцтой гэмт хэрэг илрүүлээд өөрөө яллагдахдаа тулж буй жишээ надаар дуусаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 45 секунд
Ч.Батзаан: Онц ноцтой гэмт хэрэг илрүүлээд өөрөө яллагдахдаа тулж буй жишээ надаар дуусаг
Нийтлэсэн огноо:

Ч.Батзаан: Онц ноцтой гэмт хэрэг илрүүлээд өөрөө яллагдахдаа тулж буй жишээ надаар дуусаг

Дорноговь сумын Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчиндсэн онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн атлаа өдгөө тухайн ялтны гүтгэлгээр хуулийн хариуцлага хүлээхдээ тулаад байгаа мөрдөгч Ч.Батзаанаас тодруулга авлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе?

- Баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.

- Бид цахим орчинд байршсан таны ярилцлагыг харлаа л даа, Та бидэнд энэ талаараа тодорхой ярьж болох уу?

Бололгүй яахав. Намайг Чулуунбаатарын Батзаан гэдэг. Би 2016 онд Хууль сахиулахын их сургуулийг цагдаагийн ажил эрх зүйч мэргэжлээр төгсөж тухайн жилдээ ЦЕГ-ын даргын тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт замын цагдаагийн зохицуулагчаар томилогдсон юм. Тэгээд удалгүй мөн даргын тушаалаар тус аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчийн албан тушаалд томилогдон ажиллах болсон.

Эрүүгийн мөрдөгч болсноор Цагдаагийн албаны тухай хуулийн зорилт чиг үүргийн хүрээнд нууц далд аргаар үйлдэгдсэн, эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр ажиллаж урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн онц ноцтой хүчингийн 3 өөр гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн. Сүүлд илрүүлсэн гэмт хэргийн холбогдогч С нь шалгагдаж байх хугацаандаа удаа дараа уулзъя гэсэн саналыг тавьсан тул түүнийг хувийн байдлыг тогтоох, эрсдэлийг тооцоолох зорилгоор нэг удаагийн уулзалтыг хийсэн.

Холбогдогч С нь надтай уулзахдаа саарал өнгийн суудлын машинтай ирж намайг аваад “ахаа би машинаа угаалгах юм, зам зуураа ярих юм байгаа” гээд нэг угаалгын газар очсон нь миний таньдаг хүн ажилладаг угаалга байж таарсан. Тэрээр машинаа угаалгах явцдаа надад хандан түүнд холбогдох хэргийг өөрт нь ашигтайгаар шийдвэрлэж өгвөл их хэмжээний мөнгө санхүү өгөх санал тавьсныг би эсэргүүцэж, дахиж ийм санал тавибал нөлөөллийн гомдол гаргаж, өөрт чинь ял нэмүүлэх болно гэдгийг сануулж, түүнд холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай” прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар түүнд мэдэгдсэн.

Тэгээд бидний яриа дуусаж би харьсан юм. Энэ явдал болсноос хойш би гэр бүлийн хамт хувийн ажлаар Улаанбаатар хот ороод буцах замдаа Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж нуруу нугасны хугаралын гэмтэл авч, дахин ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд С нь нэгэнтээ түүний үйлдсэн хүчингийн хэргийн нотлох баримтыг мөрдөгч миний бие бүрэн дүүрэн тогтоож яллагдагчаар татсан тул надад өс санаж АТГ-т “Надад авлигал хээл хахууль өгсөн” гэж худал хэлж, гүтгэлгийн гомдол гаргасан байсан нь анхнаасаа түүний төлөвлөгөө байсныг ойлгосон.

Надад холбогдуулсан хэрэгт Замын-Үүд сумын прокурорын газраас хяналт тавьж намайг иргэн С-ээс авлигал хээл, хахууль авч түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Би бүр гайхаад байдаг юм. С нь над руу залгаад уулзахаасаа өмнө дэлгүүрээс ямар нэгэн худалдан авалт хийж төлбөрөө дансаар төлсөн байгаа юм. Ингээд над руу залгаж уулзсан байсан юм байна лээ. Гэтэл прокурор нь намайг иргэн С-тэй хамт дэлгүүрээр ороогүй үйлчлүүлээгүй, түүнээс дансаар болон бэлэн мөнгө төгрөг аваагүй байхад иргэн С та хоёрын утасны ярианы дуудлагын ойролцоо цагт С нь дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна энэ нь хангалттай нотлох баримт гэж үзээд байдаг нь үнэхээр хачирхалтай.

Дээр нь би С-тэй уулзах үед угаалгын газарт ажилладаг гэрчийг таньдаг учир гар барьж мэндэлснийг С нь ажиглаж зориуд төлөвлөн түүний дансанд угаалгын тооцоо гээд миний нэрээр гүйлгээний утгатай мөнгө шилжүүлээд зогсохгүй, түүнээс машин угаалгын төлбөр авсан угаалгын газрын эзэн гэдэг хүний дансанд мөн давхар мөнгө шилжүүлсэн байдаг. Түүнчлэн манай эхнэрийн онлайн дэлгүүрээс өмд худалдан авсан байдаг. Түүнийгээ намайг ав гэсэн гэж гүтгэсэн байдаг юм. Ингээд харахаар намайг маш сайн судалсан байгаа юм. Ийм нөхцөл байдлуудыг тухайн прокурор авлигал гэж үзсээр хэт нэг талыг барьж хэргийг шүүхэд шилжүүлсэнд харамсдаг.

- Та яагаад хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болов?

- Би С нь намайг гүтгэсэн болохоор Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст түүнд гомдол гаргасан бөгөөд тухайн гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Зулбадрах нь гадагшаа харь улс руу явчихсан байсан угаалгын газрын эзэн гэх гэрч холбоо тогтоож С нь намайг гүтгэсэн гэдгийг гэрчлэх тайлбарыг авч мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн байсан.

Иргэн С нь намайг машинаа угаалгасан, тооцоог нь би хийсэн гэж гүтгэдэг ба үүнийг гэрч “тухайн үед саарал өнгийн суудлын машиныг С унаж ирсэн мөрдөгч Батзаан машингүй ирсэн, машин тэрэг угаалгаагүй, С нь өөрийнхөө машиныг угаалгасан тооцоог төлсөн юм” гээд гэрчилсээр байхад тухайн гомдлыг прокуророос хаачихсан. Тэгээд би Замын-Үүдийн прокурорын даргад нь ядаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч мөн л хүлээж авахгүйгээр зогсохгүй нөгөө шударга ажилласан Зулбадрах мөрдөгчид шаардлага бичиж сахилгын арга хэмжээ авхуулсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд яллах болон цагаатгах талын нотлох баримтыг бүрэн дүүрэн тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл Замын-Үүд сумын прокурор нь хэт нэг талыг барьж миний болон өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан хэргийн үнэн зөвийг тогтооход нэн чухал мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг хийж өгөөч гэсэн хүсэлтүүдийг бүгдийг нь хангаагүй. Тэгээд нэг талыг барьсаар байгаад заавал яллана гэж зүтгэсээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Энэхүү хуулийн гол зарчим эрх тэгш эрхийн зарчимыг гажуудуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүх хавтас хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул надад маш хэцүү нөхцөл байдал тулгарсан. Учир нь эдгээр прокурорын буруутай эсхүл ямарваа нэгэн байдлаар нөгөө талд илтэд ажиллаад байгаа энэхүү үйлдлээс болоод миний бие хэлс хэргээр ял эдлэх дээрээ тулаад байна.

Замын-Үүд сумын прокурорынхон намайг онц ноцтой гэмт хэрэг илрүүлэн түүнийгээ үнэнч шудрагаар ажиллаж шийдвэрлэсэн байхад бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгтний гүтгэлгээр ял оноож хэлс хэргээр гүтгэж яллаж байгаад маш их эгдүүцэл төрж, бухимдаж байгаа юм. Хүн л юм болохоор осолд ороод хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн бүртгэлд групп тогтоолгох, дуртай ажлаасаа гарах асуудал үүссэн, сэтгэлзүйн хувьд хэцүү л байна.

Дээр нь Замын-Үүд сумын прокурорын дарга, хяналтын прокурор нар нь гэмт хэрэгтэнтэй үгсэн тохиролцсон мэтээр хэт талыг буюу зөвхөн намайг яллахаар улайран зүтгэж байгаа нь надад сэтгэл зүйн дарамт болсон.

Зүй нь бол насанд хүрээгүй охиныг хүчиндсэн С-ийн 1 жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг миний бие илрүүлээгүй бол С нь дахиад тухайн охиныг юм уу өөр бусад охидыг бузарлах магадлалтай. Гэтэл ийм онц ноцтой хэргийг илрүүлснийхээ төлөө мөрдөгч миний бие гэмт хэрэгтэнд гүтгүүлж, нэр бүхий прокуроруудын оролцоотойгоор яллагдахдаа хүрээд байна.

Яагаад хүчингийн хэргийн ялтан С нь хэргийг нь илрүүлсэн мөрдөгчдөө гомдол гаргах болсон шалтгаан нөхцлийг прокурор шалгаагүй орхигдуулсан, яагаад миний өгсөн гомдол, шалгуулах хүсэлтийг хангахгүй хаасанаа Замын-Үүд сумын ерөнхий прокурор Г.Батбаяр, хяналтын прокурор Г.Ганцэцэг нар тайлбарлах ёстой гэж боддог.

Тэд цагдаагийн алба хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан намайг гэмт хэрэгтний гүтгэлэгт “итгэж” яллахаар төлөвлөж байгаад нь харамсаж миний бие хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан.

Эцэст нь прокурорын байгууллагын олон арван алба хаагчийг би буруутгаагүй бөгөөд тэдэн дунд шударга бусаар ажиллаж байгаа ганц нэг хүн байгууллагынхаа нэрийг унагах бий гэж бодож байна. Онц ноцтой гэмт хэрэг илрүүлээд өөрөө яллагдахдаа тулж буй жишээ надаар дуусаасай гэж бодож байна.

- Ярилцлага өгсөнд баярлалаа

- Та бүхэнд баярлалаа, танай нэвтрүүлгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Ц.Мөнх

Amlalt.mn

Дорнод аймгаас ирсэн иргэд ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягт хандан шаардлага хүргэнэ гэв
Дорнод аймгаас ирсэн иргэд ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягт хандан шаардлага хүргэнэ гэв
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна