ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг: ИЗНН нэг хүний хувийн, гэр бүлийнх нь нам биш...
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 42 секунд
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг: ИЗНН нэг хүний хувийн, гэр бүлийнх нь нам биш...
Нийтлэсэн огноо:

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг: ИЗНН нэг хүний хувийн, гэр бүлийнх нь нам биш...

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалагтай ярилцлаа

- Дээд шүүхээс танай намын үндсэн дүрмийг буцаасан шийдвэр гарсан тухай сонслоо. Үнэн бол ингэж буцаах болсон ямар шалтгаан байв?

- Улсын Дээд шүүхээс манай намын үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй гэсэн шалтгаанаар гурав дахь удаагаа буцаалаа. Энэ бол бидэнд том анхааруулга өгч байна гэсэн үг. Дүрэм маань дарангуйллын шинжтэй, эрх мэдлийг намын даргад хэт төвлөрүүлсэн заалтуудтай болсон нь буцаах үндсэн шалтгаан болсон гэж бодож байна. Тодруулбал, дүрмийн 22.1.4-т зааснаар Хяналтын зөвлөлийн даргыг зөвхөн намын дарга санал болгодог, нууц санал хураалт огт байхгүй, дүрмийн 28.1.8, 28.1.9-т Намын дарга өөрөө удирдлагын багаа томилно, Нийслэл болон дүүргийн дарга нарыг батламжилна гэж заасан. Энэ бол гишүүдийн сонгох эрхийг үгүйсгэсэн, хязгаарласан, эрх мэдлийг зөвхөн намын даргад шууд төвлөрүүлсэн, арай хэтэрхий явцуу заалт мөн байгаа биз. Эдгээр заалтыг өөрчлөх талаар удаа дараа бид саналаа бичгээр болон амаар Намын их хуралд хүргүүлж байсан ч, бидний саналыг огт тусгаагүй юм. Манай намын дүрмийн заалт нь ардчилал огт биш, харин хэт дарангуйллын шинжтэй, хуулийн үзэл бодолтой нийцэхгүй байгаа тухай Дээд шүүхийн гаргасан шийдвэр ч бидний шаардлага зөв гэдгийг харуулж, нотлож байгаа юм. Гэвч намын дарга маань энэ шаардлагуудыг одоо болтол хүлээж авахгүй байна. Бид дүрмээ хуульд нийцүүлэн өөрчлөхгүй бол . ИЗНН-ын мянга, мянган гишүүдийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөөх итгэл, зүтгэл ямар ч үнэ цэнгүй болж, нам маань зөвхөн нэг гэр бүл, хэсэг бүлгийн эрх мэдлийн наймааны төлөөх ашгийн хэрэгсэл болж хувирч байна шүү дээ.. Бид үүнтэй хэрхэвч эвлэрч болохгүй ээ.

- Шүүхээс мэдээж тодорхой хугацаа заасан л байж таарна.Хугацаандаа дүрмээ өөрчилж амжихгүй бол асуудал хүндрэх байх, тийм үү? Ямар арга хэмжээ авч байна вэ?

- Намын дүрмийн шинэчилсэн найруулгыг Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын дагуу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлж, ирэх сонгуулиудад хууль ёсоор оролцох эрхтэй үлдэх юм. Үгүй бол улс төрийн намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудалтай тулгарна. Тиймээс би, ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны даргын хувьд дүрмийг хуульд нийцүүлэх Ажлын хэсэг байгуулж байна. Гишүүдээ дүрмийн хэлэлцүүлэгт нээлттэй оролцуулж, санал бодлыг нь тусгаж, ил тод, ардчилсан зарчмаар ажиллах ёстой.Ингэж ч ажиллах болно.

- Намын дүрмээ зөвхөн дарга нь өөртөө ашигтайгаар хийсэн нь магадгүй сонгуулийн санхүүжилттэй холбогдож таарах байх. Өөрөөр хэлбэл намын даргаас бусад нь санхүүгийн зарцуулалтын талаар мэдээлэлгүй байдаг юм биш биз дээ?

- Тийм ээ. Үнэхээр мэдээлэл авах ямар ч боломжгүй. Хяналтгүй байдаг гэсэн үг. Ийм тохиолдолд намын санхүүгийн сахилга бат ямар байх нь ойлгомжтой, маш сул байна биз дээ. Нөгөө талаас нөөцийг үр ашиггүй, үрэлгэн зарцуулж байна гэсэн гишүүдийн зүй ёсны шүүмжлэлд бид зайлшгүй хариу өгөх шаардлагатай болдог. Тухайлбал, улс төрийн намуудад сонгуулийн үр дүнгээс хамааран тодорхой санхүүжилтийг төрөөс өгдөг болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 05 дугаар тогтоолоор манай намд жишээ нь 456 гаруй сая төгрөг өгсөн байна. Энэ мөнгө бол ард түмний татварын орлогоос бүрддэг улсын төсвийн хөрөнгө учраас үр ашиггүй зарцуулалт, зориулалтын бусаар ашиглах нь зөвхөн намын дотоодод хамаатай асуудал биш, харин улс төрийн ноцтой хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

- Юу ч гэсэн үг юм бэ дээ. Намд өгсөн 456 сая төгрөг ямар ч хяналтгүй зөвхөн намын даргын үзэмж, хүслээр зарцуулагдаж байдаг гэсэн үг үү? Тэгээд ийм нөхцөлд хүлээлгэх хариуцлага байдаггүй юм уу?

- Тийм ээ. Санхүүгийн зарцуулалтын талаар Улс төрийн намын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Тухайлбал, намын үйл ажиллагаа, сурталчилгаа, сургалт, судалгаа, олон нийттэй харилцах зэрэгт 50 орчим хувийг намын бүтцийн нэгжид зарцуулах ёстой. Хэрвээ энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдвол улс төрийн хариуцлагаас гадна хуулийн хариуцлага тооцогдоно. Энэ нь намын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэх, торгууль ногдуулах, санхүүжилтийг буцаан төлүүлэх, тэр ч байтугай намын бүртгэлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах үндэслэл болж болно. Тиймээс энэхүү зарцуулалтыг ИЗНН-ын Улс төрийн зөвлөл болон удирдлагуудад мэдэгдээгүй, тайлан гаргаж өгөөгүй, мөн намын бүтцийн нэгжүүдэд зарцуулсан мэдээлэл байхгүй байгаа учраас энэ асуудлыг ил тод болгож, хянаж үзэх хэрэгтэй.

- Яаж хянах уу?

- Дотоод аудитын баг байгуулж, санхүүгийн бүртгэл, гүйлгээ бүрийг нэг бүрчлэн шалгуулах шаардлага байна. Бид ил тод байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Үрэлгэн хандлагаасаа татгалзаж, санхүүгийн тайланг гишүүдэд нээлттэй байлгаж, хяналтыг чангатгах хэрэгтэй. Энэ бол зөвхөн хуулийн шаардлага биш, намын итгэл найдварыг хадгалах, парламентад суудалтай нам болохын хувьд ард түмний өмнө хүлээсэн ёс зүйн үүрэг юм. Хэрвээ алдаа гарсан бол бид өөрсдөө хүлээн зөвшөөрч, засаж залруулах ёстой. Нуух, далдлах, шалтаг тоочиж булзааруулах нь асуудлыг улам хүндрүүлнэ.

- УИХ-д танай намаас дөрвөн гишүүн суудалтай атал нэгдсэн бодлогогүй, байр суурь хуваагдмал, их хэрүүл зөрчилтэй нь илэрхий анзаарагддаг. Батын Батбаатар, Мөнхтөрийн Нарантуяа, Сонгобайгийн Замира, Ринчиндоржийн Батболд гишүүддээ та бүхэн ямар үнэлгээ өгөх вэ? Тухайлбал, Засгийн газрын бүрэлдхүүнд орсон нь “намын бодлогоо зөрчсөн” гэх яриа ч гарч байна...?

- Өнөөдөр УИХ-д ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон дөрвөн гишүүн ажиллаж байгаа. Тэд ИЗНН, бидэнд итгэж саналаа өгсөн ард түмний санаа бодлыг илэрхийлж ажиллах ёстой. Гэвч намын нэгдсэн бодлогыг бүрэн илэрхийлж ажиллаж чадахгүй байна. Манай 4 гишүүний байр суурь тус тусдаа, эв нэгдэл алга байна гэж харж байгаа юм. Жишээ нь, саяхан УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар дөрвөн гишүүн дөрвөн өөр шийдвэр гаргасан. Энэ бол зөвхөн хуралдааны танхимын асуудал биш, ИЗНН-ын эв нэгдлийг илт цалгамдуулж, олон нийтийн өмнө “гуравдагч хүчин” гэх нэр хүндээ унагасан үйлдэл шүү дээ. Бид ардчилал, шударга ёсны төлөө тэмцэгч байх ёстой атал ийм хуваагдал, итгэл алдрал үүсгэж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

- Намын эв нэгдлийг намын дарга хариуцан ажиллах ёстой байх, тийм үү. Дөрөвхөн гишүүн зөрчилтэй байгаагийн шалтгаан чухам юунд байна вэ?

- Эв нэгдлийг хангах, гишүүдийн байр суурийг нэгтгэж зангидах үүрэгтэй хүн бол намын дарга. Гол асуудал нь намын удирдлага чадваргүй байна гэж үзэж байна. Сая хэлсэнчлэн намын дарга гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх, намын мөрийн хөтөлбөрийг хамгаалах үүрэгтэй атал өөрийн хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, дотоод зөрчлийг шийдвэрлэж, огт чадахгүй байна. Үр дүнд нь намын бодлого биш, хувь хүний сонирхол тэргүүн эгнээнд гарч, Засгийн газарт орж ажилласан ч, намын үзэл баримтлал, үнэт зүйлийг мартсан байна. Энэ бол парламентад суудалтай намын даргын хувьд бүрэн бүтэлгүйтэл. Хэрэв дарга эв нэгдлийг хангаж чадахгүй бол Онц их хурлаараа удирдлагыг солих цаг болсон гэсэн үг. Гишүүдээ нэгтгэж, намынхаа нэр хүндийг сэргээж, ардчилсан, шударга зарчмыг бид хамгаалах ёстой.

- Засгийн газрын бүрэлдхүүнд сайдтай болсон ч, яагаад намын мөрийн хөтөлбөр, ногоон бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна вэ. Сайд болсон намын дарга тань өөрийн хүрээллийн хүмүүс, бусад намын төлөөллийг ажил, албанд томилж, тэр ч байтугай орон тооны бус зөвлөхүүд, яамны үндсэн ажилтан биш хүмүүсийг төрийн зардлаар гадаад улсуудаар дагуулан явж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Намын нэр хүндэд ямар нөлөөтэй вэ?

- Бид Б.Батбаатар даргад их итгэж байсан. Засгийн газарт орсон ч, харамсалтай нь намын бодлогоо мань хүн “зарсан”. Байгаль орчин, ногоон хөгжлийн салбараа удирдах нь бидний мөрөөдөл байсан бөгөөд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, улс төр засаглал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр 17 орчим хуулийн төсөл боловсруулах, тогтвортой хөгжлийн ногоон бодлогоо хэрэгжүүлнэ гэж найдаж байсан. Гэтэл юу болов? Төрийн бодлого боловсруулах туршлагагүй байдал, ёс зүйн доголдол, эрх мэдэлд донтож, амин хувийн эрх ашгийг өмнөө тавьснаас болж 100 гаруй хоногийн дараа бараг л хөөгдөхдөө тулаад байна. Намын дарга сайд болсон хэдий ч, намын боловсон хүчний нөөцийг огт ашиглахгүй, зөвхөн өөрийгөө тойрон хүрээлэгчид, бусад намын төлөөллийг ажилд томилж байна. Тэр бүү хэл, өөрийн найз нөхдөө орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж, мөн яаманд ажилладаггүй хүмүүсийг төрийн зардлаар гадаад улсуудаар дагуулан явж, төсвийн мөнгийг үрж байгаа нь үнэн. Мэдээлэл мш их ирдэг юм. Хэрэв энэ асуудал батлагдвал зөвхөн ёс зүйн алдаанаас гадна, төсвийн хөрөнгийг хувийн зорилгод ашигласан хууль бус үйлдэл болно. Бид сайдтай болсон ч,намын бодлогоо хэрэгжүүлсэнгүй, харин эрх баригч намын “халаасны нам” гэсэн нэртэй болж үлдэж байна. Залуучуудын дэмжлэг илт буурсан. Бид байгаль хамгаалах хамгийн хүчирхэг дуу хоолой байсан бол одоо зөвхөн ганцхан хүний гэр бүлийн, “нэг хүний нам” гэх нэр хочтой боллоо. Тиймээс энэ Засгийн газарт манай нам хамтарч ажиллаж байна гэхээсээ илүүтэй нэг хүнийг ажлын байраар хангажээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ бол бидний ч алдаа, гэхдээ засах цаг болсон. Энэ бүхэн намын даргын даргын сул дорой байдал, хэт хувь хүний эрх ашгаа тордсон ашиг сонирхолтой холбоотой. УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүдийн эв эеийг хангах, манлайлал намын даргад маань огт алга. Бидэнд нэгдмэл байр суурь, намынхаа үнэт зүйлсийг эрхэмлэдэг удирдлага хэрэгтэй байна. Би Нийслэлийн намын хорооны даргын хувьд энэ асуудлыг Намын онц их хурлаар оруулж, яаралтай хэлэлцэхийг ИЗНН-ын нийт гишүүддээ санал болгож, шаардлагатай арга хэмжээ авахыг уриалж байна. Бид энэ намыг хувийн, ганц хүнийх болгосон Б.Батбаатар гэж хүнд хариуцлага тооцох ёстой. Энэ бол ИЗНН-ыг дэмжигч, сонгогч, бидэнд итгэж саналаа өгсөн олон түмний төдийгүй, Монголын ард түмний өмнө хүлээсэн бидний үүрэг, хүлээх хариуцлага юм.

- Нийслэлийн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ. Намын ирээдүй ямар байх вэ?

- Бидний хувьд одоо сэрэх цаг ирлээ. Нийслэлийн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх төлөвлөгөө маань тодорхой үе шаттай, үр дүнтэй байх болно. Тухайлбал, “Гэрэлтэй хөтөлбөр” гэж бий. Долоо хоног бүр онлайнаар “Ногоон форум” уулзалт зохионо. Жирийн иргэд, залуучууд, мэргэжилтнүүд цугларч, Улаанбаатарын агаар, ус, хог, нийтийн тээврийн бодит шийдлийг хамтдаа ярилцана. Форумын шийдвэрийг тухайн дүүргийн намын хорооноос УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ. Ингэснээр бид орхидог биш, хэрэгжүүлээд тайлагнадаг тогтолцоог бий болгоно. Хоёрдугаарт, “Зоригт 100” залуучуудын хөдөлгөөн. 18–35 насны 100 идэвхтэй залууг сонгон шалгаруулж, гурван сарын “Ногоон лидер” сургалтад хамруулна. Сургалт дуусахад тус бүр нэг дүүрэгт “Ногоон төсөл” боловсруулж дуусна. Ингэснээр залуучууд “бидний нам зөвхөн ярьдаггүй, хийдэг” гэдгийг өөрсдөө батална. Гуравдугаарт, “Ил тодын 72 цаг” кампанит ажил. Намаас гарч буй шийдвэр, намын бүх тайлан (санхүү, шийдвэр, гишүүдийн санал) 72 цагийн дотор олон нийтэд нээлттэй болно. QR кодтой стикер хотын автобус, дэлгүүр, сургуулийн самбарт наана. Ингээд иргэд утаснаасаа нэвтрээд харах боломжтой байхын төлөө бид зорино. Ил тод байдал бол итгэл гэдгийг батална.

- Цаашид намын үйл ажиллагааг идэвхжүүлэх ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? Өөрчлөлтийг хэрхэн хийж чадна гэсэн итгэл байна вэ? Яах ёстой бэ?

- Гадаад харилцааны чиглэлээр олон улсын ногоон намуудтай хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хот төлөвлөлтийн талаар судалгааны байгууллагуудтай хамтран ажиллана. Учир нь бид өнөөдөр агаарын бохирдол, замын түгжрэлээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн маш хүнд байдалд амьдарч байна. Жишээлбэл, нэг зорчигч өдөрт ойролцоогоор 2.5 цагийг зам дээр зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл нийслэлийн хувьд маш том тоо гарна. Нөгөө талаас Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг, дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болсон. Эдгээр асуудалд ногоон намын хувьд манлайлан бодлого ярьж, ажиллаж эхлэх хангалттай хугацаа өнгөрсөн боловч намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, зөв менежмент хийх чадваргүй удирдлагатай байгаа нь харамсалтай байна.

Эцэст нь хэлээхэд, ИЗНН бол нэг хүний, гэр бүлийн төлөө ажилладаг нам биш. Бид байгаль, эрх, шударга ёсны төлөө тэмцэгч, 100 мянга орчим гишүүдийн дуу хоолой болсон улс төрийн гуравдагч хүчин. Ардчилсан дүрэмтэй, нэгдмэл бодлоготой, идэвхтэй гишүүдтэй нам байж л ирээдүйгээ баталгаажуулна. Тиймээс гишүүдээ уриалж байна. Удахгүй эхлэх “Ногоон форум”-доо оролцож, “Зоригт 100”-д нэрээ өгөөд, “Ил тодын 72 цаг”-т хяналт тавья. Хамтдаа өөрчлөлтийг эхлүүлцгээе. Бидний иргэний зориг одоо л хэрэгтэй. Хамтдаа тэмцэж, хамтдаа ялцгаая аа!

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Dnn.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ