Монгол бөхийн өргөөнд 12-р сарын 14-нд болох Алтан цомын шилдэг 8 багийн гуравдугаар тойргийн хагас барилдааны тасалбар худалдаанд гарлаа.
Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх шилдэг 8 багийн барилдааны гуравдугаар тойргийн сүүлийн хагас барилдаан 12 дугаар сарын 14-ний ням гарагт 14:30 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ өдөр MCS Энержи баг АПУ Скайтел багтай, Хубилай хаан баг Хамаг Монгол багтай барилдах хуваарьтай байна.
Тасалбарууд худалдаанд гарсан тул сонирхогчид тасалбараа авч үзэх боломжтой юм.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!