Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг сайжруулах замаар авлигаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 51 секунд
Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг сайжруулах замаар авлигаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллана
Нийтлэсэн огноо:

Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг сайжруулах замаар авлигаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллана

Сонгуулийн ерөнхий хороо “Транспэрэнси интернэшнл-Монгол” ТББ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах Санамж бичигт Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, “Транспэрэнси интернэшнл-Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал нар өнөөдөр (2026.01.19) гарын үсэг зурж баталгаажуулав.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний үзэл баримтлалын дагуу батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тус Хорооны хувьд хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна үзэл баримтлалын хувьд зөв ойлгож, улс төрийн намыг бодлогын институт болж хөгжиж, бэхжихэд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь чухал юм.

Ил тод байдал бол энэ хуулийн үзэл баримтлалын гол шаардлагын нэг нь мөн тул улс төрийн намын үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод байдал бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа суурь үзүүлэлтийг тодорхойлон үнэлж, цаашид аль чиглэлд илүү анхаарч, улс төрийн намд зөвлөмж өгч ажиллахаа нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэж үзэж байгаа.

Иймд улс төрийн намын үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод байдлын суурь түвшинг олон улсын хөндлөнгийн байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу тодорхойлж, түүний мөрөөр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах нь хуулийн хэрэгжилтийг хангах болон авлигаас урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулна.” гэж онцоллоо.

“Транспэрэнси интернэшнл-Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал улс төрийн намын ил тод байдлыг хангах чиглэлээр Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн Сорилтод нэгдэн ажиллаж байгаа, “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” НҮБ-ын тогтоолыг батлуулсан зэрэг амжилтыг тодотгоод “Транспэрэнси интернэшнл" байгууллага улс орнуудыг хооронд нь харьцуулах байдлаар үнэлгээний шалгуур үзүүлэлтээ тодорхойлдог. Энэ шалгуур үзүүлэлтийг нэг улсын түвшинд ашиглах боломжгүй.

Харин Сонгуулийн ерөнхий хороотой хийсэн хэд, хэдэн удаагийн уулзалтын үр дүнд Монгол Улсад мөрдөж байгаа хууль тогтоомж, тогтолцооны хүрээнд ашиглах аргачлалыг боловсруулж байна. Монгол Улсад ашиглах энэ аргачлал нь бүс нутгийн хэмжээнд сайн туршлага болох боломжтой” гэлээ.

Улс төрийн намын ил тод байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг боловсруулж, дүгнэхээс гадна үйл ажиллагаа болон санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, намыг институцийн хувьд хөгжүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг Санамж бичгийг байгуулж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Транспэрэнси интернэшнл-Монгол” байгууллага намуудын үйл ажиллагаа болон санхүүгийн ил тод байдалд жил бүр хөндлөнгийн үнэлгээ, мониторинг хийх аргачлалыг боловсруулах, үнэлгээ хийх бөгөөд үнэлгээний үр дүнд тулгуурлан Сонгуулийн ерөнхий хороонд болон улс төрийн намуудад мэргэжил, арга зүйн зөвлөмж өгнө. Түүнчлэн улс төрийн намуудыг институцийн хувьд хөгжүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах замаар авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хүний нөөцийг чадавхжуулах, энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулахад хамтран ажиллана.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд баталсан “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг мөн хамтран хэрэгжүүлэхээр талууд тохирсон.

Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зураг ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, “Транспэрэнси интернэшнл-Монгол” ТББ-ын ажилтан Б.Золжаргал нар оролцов.

Эх сурвалж: m-election.mn

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ