Чингис хаан” үндэсний музейн мэдээлснээр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон Язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн "Батзүү” компанийн 50-иад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урлажээ.
Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий энэхүү дээл нь 14 метр өндөр, 18 метр өргөнтэй дэлхийн хамгийн том монгол дээл болж байна.
Монгол урчуудын уламжлалт гар урлалын арга барил, өв соёлыг шингээж, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн хийцээр даавуу, торго, савхи, алтан утас, олсыг хослуулан урласан уг бүтээл монголчуудын сэтгэлгээ, уран нарийн зохион бүтээх чадвар, соёлын өвөрмөц онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах юм.
Тус дээл “Чингис хаан” үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нийг хүртэл олны хүртээл болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!